COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Үүнийг мэдсэнээсээ хойш хүүхдээ усанд оруулахдаа энэ тоглоомон нугасыг усанд нь хийхээ больсон!

2019 оны 10 сарын 10

Arslan.mn

Харамсалтай нь ваннд хийдэг нугасны талаар цочирдмоор мэдээллийг хүргэе, хамгийн алдартай шар өнгийн ваннд хийдэг тоглоомон нугасыг бид хүүхдүүдээ усанд ороход зугаацуулах гэж ашигладаг.

Америк болон Швейцарийн судлаачдын саяхан хийсэн судалгаагаар, энэхүү өхөөрдөм шар тоглоомны дотор олон тооны бактери байдаг бөгөөд эдгээр нь өвчин үүсгэгч болохыг олж илрүүлжээ. Өөрөөр хэлбэл судалгаанд хамруулсан 5 тоглоом тутмын 4 нь дээр дурдсан хортой бактериудыг тээдэг болох нь батлагдсан байна.

Судлаачид Легионелла болон Псеудомонас аеругиноса гэх бактериудыг илрүүлсэн бөгөөд эдгээр нь хүүхдийг эмнэлэгт хүргэгдэж, эмчилгээ хийлгэхэд нөлөөлдөг хор хөнөөл ихтэй бактериуд юм.  Зарим бактериуд хүүхдийн дархлааны системийг сайжруулдаг бол, дээр дурдсан бактериуд гэдэс, нүд болон чихийг үрэвсүүлдэг байна.

 Швейцарийн засгийн газраас дэмжлэг авсан судлаачид ваннд хийдэг энэхүү нугаст агуулагдаж буй бактерийг гэрийн бусад эд хогшилд халдварлахаас сэргийлж, сайн чанарын полимер материал хэрэглэх хэрэгтэй талаар зөвлөж байгаа бөгөөд ингэснээр уг бактерийн өсөлтийг бууруулж, мөөгөнцрөөс хамгаалах бүрэн боломжтой гэнэ.
 

Эх сурвалж: news.xopom.com
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
confuse an post
1
angry an post
1
609135
6 эможи

зочин
2019-10-12 10:56
тоглоомыг сайн угааж доторх усыг хатааж бай.ус үлдээд нян үржинэ.эддээ бурууг бүү өг,өөрөөсөө бурууг хайж бай,хэтэрхий мэргэн жараахай яадгийг мэдэх үү аан
Зочин
2019-10-10 22:10
Зочин
2019-10-10 18:41
сонирхолтой
keyboard_arrow_up