7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 18, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Супермаркетаас худалдан авч болохгүй зүйлс

админ
2019 оны 10 сарын 04

Arslan.mn

Та супермаркетаар үйлчлүүлэх дуртай юу? Бүх юмаа нэг дороос аваад, нэг талаараа амар хялбар байдаг. Гэвч тэндээс худалдан авч болохгүй хэд хэдэн зүйл байдаг аж. Супермаркетэд зарагдаж байгаа бүх хүнсний ногоо нь худалдан авахад тохиромжтой биш бөгөөд зарим тохиолдолд зах орсон нь зөв сонголт болдог. Тэгвэл чухам юуг супермаркетаас авч болохгүй тухай мэдээлэлтэй хамтдаа танилцъя.

Ууталсан салатны навч

Ингэж сайн савлаж, боосон байхад юу нь аюултай байна гэж гайхаж байна уу? Ногоог хөрснөөс авч, боловсруулах явцад бактер наалдсан байх бөгөөд энэ нь гэдэсний өвчин үүсгэх эрсдэлтэй. Мөн хадгалалтын шинж чанаруудаас үүдэж, ногоо нь хатаж, шим тэжээлээ алдах аюултай байдаг. Ялангуяа хөргөгчинд ийн битүү хадгалах нь ногооны шинэхэн байдлыг үгүй хийдэг. Тиймээс ногоог зах дээрээс шинээр нь худалдан авах нь илүү зөв сонголт болно. Мөн үнийн хувьд ч харьцангуй хямд.

Талх

Дэлгүүрийн талх амттай, цагаан харагддаг уу? Тэгвэл энэ нь өнгийг сэргээж, цайруулах үйлчилгээ үзүүлдэг, бензойл хэт исэл гэх мэт тусгай бодис ашигладаг байна. Ингэснээр талхны харагдах байдал сайжрахын зэрэгцээ хадгалах хугацаа уртасдаг. Ийм бүтээгдэхүүнийг хэрэглэх нь ходоод гэдэсний замын өвчинд хүргэдэг байна. Тиймээс аль болох гэртээ талх, боовоо хийж идэх эсвэл найдвартай талхны дэлгүүрээс шинэхэн талх сонгон авч байгаарай.

Төрөл бүрийн салат

Таны нүдэнд сайхан харагдах тэрхүү салатнууд үнэндээ тэнд хэр удаж байгаа эсвэл, ямар бүтээгдэхүүн хийснийг та мэдэхгүй. Ийн дэлгүүрт зарагдах, олон цагаар хөргөгчинд байгаа салат нь шинэхэн амт чанараа алдсан байхын дээр ходоод гэдсийг өвтгөж мэднэ.

Шарсан тахиа

Шарсан тахиаг ихэвчлэн зарагдалгүй үлдсэн, удсан махаар хийдэг. Мөн үүнийг худалдан авах хүмүүс бага байдаг учир, хэдэн цаг ч хамаагүй хөргөгчинд байсаар л байдаг.

Хөлдөөсөн ногоо 

Хөлдөөсөн ногоо болон жимс нь энгийн жимс ногоог бодвол амт чанар, витамин, амин дэмээ алддаг. Ялангуяа та зуны улиралд амттай жимс болон шинэхэн ногоог зах дээрээс худалдан авч байгаарай.

Үрсэн бяслаг

Магадгүй энэ нь хэрэглэхэд хялбар ч гэлээ, тийм ч зөв сонголт биш юм. Зарим үнэтэй бяслаг нь хэмжээг нэмэгдүүлэхийн тулд гол хэсгээр нь хямд бяслаг хольж, хууран мэхлэх явдал багагүй гардаг. Тиймээс бяслагийг томоор нь худалдан авч, өөрөө үрж хэрэглэх нь илүү аюул багатай.

Эх сурвалж: uchral.com
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
1
sad an post
1
ouch an post
confuse an post
2
angry an post
5
608878
12 эможи

Zochin
2019-10-07 08:41
Yagaad bdaggui gej buh l delguur supermarketuudaar bdag l buteegdehuunuud bnshte
Зочин
2019-10-05 19:41
Irgen
2019-10-04 17:26
Mongold iimeehv ym bdaggv shd hah
Зочин
2019-10-04 15:43
сонирхолтой
Зочин
2019-10-04 13:03
keyboard_arrow_up