COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

20.000₮-өөс ч бага зардалаар суралцаж болох 9 УР ЧАДВАР

2019 оны 11 сарын 21

Arslan.mn

Та бид хэчнээн азтай цаг үед амьдар ч байна гээч.. Интернетийн тусламжтайгаар дэлхийн нөгөө өнцөгөөс дэлгүүр хэсэж, хэл сурч, огт мэдэхгүй хүнтэйгээ танилцаж, дэлхий ертөнцийн олон зүйлстэй 5 минутанд танилцаж болно. Харин та энэ боломжуудаа ашиглаж байна уу?

1. Англи хэл сурах

Та хэл сурахын тулд арай заавал үнэтэй сургалтын төвд явж, ном сурах бичиг заавал авах хэрэгтэй гэж бодож яваа юм биш биз? Тэгвэл та андуурчээ.. Хэрвээ та хүсвэл бүр нэг төгрөгч зарлагадахгүй англи хэл сурч болно. Үүний тулд бид дараах зөвлөмжийг санал болгож байна. Юуны түрүүнд YOUTUBE -тэй сайн найзлаарай. Таны хэлний түвшнөөс хамаарч үзэх хичээл, хугацаа зэрэг өөр өөр байна.

Мөн үнэгүй онлайн хичээлүүд бий. Эдгээрээс хамгийн алдартай нь Coursera ба хичээлийн дундуур ойлгосон эсэх тест авах, өөрийгөө үнэлэх гэх мэт олон сонирхолтой зүйлс байдгаараа онцлог юм.

2. Photoshop сурах

Контент маркетинг болон дижитал маркетинг маш эрэлттэй байгаа энэ үед та фотошопын ур чадвараа хөгжүүлбэл ихээхэн хэрэгтэй байх болно. Photoshop сурахад анхлан суралцагчаас мэргэжлийн түвшинд суралцах боломжтой хичээлүүд маш их бий.  Хэрэг болж болох дараах цуврал хичээлийг хүргэж байна.

3. It суурь мэдлэг

Энгийн суурь хичээлийг мөн л та цахим орчноос суралцах боломжтой. Үүнд wordpress хөгжүүлэлт, өгөгдлийн сан, хайлтын системийн оновчлол зэргийг сурах боломжтой. Сүүлийн үед Харвардын Их Сургуулийн онлайн сургалтад энэ төрлийн хичээлүүд нилээдгүй нэмэгдэх болсон.

4. Гитар тоглож сурах

Цахим орчинд сурч болох хамгийн түгээмэл, хичээлийн олдоц ихтэй сургалт бол гитарын сургалт байдаг. Тиймээс та хэрвээ хөгжим тоглож сурахаар шийдсэн бол дараах хичээлийг сонирхоод үзээрэй.

5. Сайн CV бичиж сурах = Сайн ажилд орох

CV сайн бичээд сурвал өөрийн хүссэн ажилдаа орох магадлал илүү нэмэгдэнэ. Тиймээс та өөрийн илэрхийлэл болсон CV бичих талаар зөвлөмжүүдээс суралцах боломжтой.

6.  Эрүүл зөв амьдарлын хэв маяг

Үүнийг ур чадвар гэж нэрлэхэд зарим хүн эсэргүйцэх байх. Гэхдээ сахилга баттайгаар эрүүл зөв хэвшлийг өөртөө бий болгож хэвших нь хувь хүнээс ихээхэн хөдөлмөр шаардана. Та нойр, зөв хооллолт, энергийн менежмент зэргийг дэлхийн өнцөг бүрийн хүмүүсийн туршсан зөвлөмж, судалгаа зэргээс хэрэгжүүлж болно. Долоо хоног бүр зөвлөмж хүргэдэг сувгуудыг дагаарай гэж зөвлөж байна. Мөн таны амьдарлын хэв маягийг тооцож анализ хийдэг гар утасны апп хүртэл бий шүү.

7. Оффис програмууд

Ямарч үед зайлшгүй мэддэг байх хэрэгтэй ур чадвар бол оффисын хэрэглээний программууд дээр ажиллаж чаддаг байх. Эдгээрээс хамгийн түгээмэл хэрэглэдэг нь microsoft word, exel , poverpoint зэрэг байдаг. Эдгээрийг ашиглаж сурах дараах хичээлийг хүргэж байна.

8. Дижитал маркетингийн суурь мэдлэг

Cошиал медиа, цахим орчинд маркетинг хийх, төлөвлөгөө гаргах, анализ хийх зэрэг ур чадварыг та ба зардлаар суралцаж болно. Учир нь энэ сэдэв нь өнөө үед ихээхэн эрэлттэй байгаа учраас үүнтэй холбоотой нийтлэл, зөвлөмж хичээлүүд их байна. Гэхдээ та аль болох албан ёсны онлойн курсуудыг судалж үзээрэй.

9.  Цахим бизнес эрхлэх

Цахим орчинд бизнес эрхлэх, санхүүгийн эх үүсвэртэй болох зөвлөмжийг мөн л та суралцах боломжтой. Үүнд маш олон аргууд байдаг ба та дараах нийтлэлээс дэлгэрэнгүй уншаарай.

https://www.savethestudent.org/make-money/10-quick-cash-injections.html

Эх сурвалж: oneminute.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608337
0 эможи

Зочин
2020-03-03 05:56
Зочин
2019-11-22 03:53
Зочин
2019-09-21 14:38
Зочин
2019-09-20 16:57
keyboard_arrow_up