COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Амжилттай амьдрах 9 ЗАРЧИМ

2019 оны 9 сарын 09

Arslan.mn

Өнөөдрийн нийгэмд ихэнх хүмүүс өөрсдийн замналаа бий болгодог. Хэрэв та ямар ч туршлагагүй дөнгөж эхэлж байгаа бол эсвэл хэдэн жилийн туршлагатай ч нэг хэвэндээ зогссон бол карьераа урагшлуулахад Амжилттай амьдрах 9 зарчим Өнөөдрийн нийгэмд ихэнх хүмүүс өөрсдийн замналаа бий болгодог. Хэрэв та ямар ч туршлагагүй дөнгөж эхэлж байгаа бол эсвэл хэдэн жилийн туршлагатай ч нэг хэвэндээ зогссон бол карьераа урагшлуулахад чинь туслая. Танд туслах хамгийн чухал 9 зөвлөгөөг дор дурдлаа.
1. Сурахаа хэзээ ч бүү зогсоо.

Хүн амьдралынхаа туршид суралцсаар өнөөгийн түвшинд хүрсэн. Дэлхий байнга өөрчлөгдөж байгаа энэ үед хүн бүр бизнес хийх шинэ арга замыг хайж байна. Хэрэв та өөрийн ур чадвараа хангалттай хэмээн бодож байгаа бол, одоогийн ажлын байрандаа та сэтгэл хангалуун байгаагийн илэрхийлэл юм. Харин цаашид карьераа дээшлүүлэхийг хүсэж байгаа бол ур чадвар, мэдлэгтээ байнга шинэчлэлт хийх ёстой.
2. Асуу, сонс, сур.

 Сайн сонсогч маш их зүйлийг сурдаг. Хамтран ажиллагсад, удирдагч, дарга нарыгаа сонс! Та тэдний туршлагаас их мэдээллийг авч болно. Үргэлж сонирхолтой асуулт тавьж, тэдний юу хэлэхийг нь сонс. Ихэнх хүмүүс чөлөөт багш байх дуртай байдаг шүү дээ.
3. Одоогийн зорилгоо тодорхойл

Одоогийн ажлын байр тань амжилтын гараагаа эхлүүлэх хамгийн тохиромжтой газар ч байх магадлалтай. Ажлаа сайн хийж, үүрэг хариуцлагаа ягштал биелүүлэх нь шинэ гараагаа эхлэх хамгийн сайн арга юм. Юу хийж чадах талаараа ахлахтайгаа ярилц. Шинэ зүйл санал болго. Тусламж хэрэгтэй хүмүүст чадах бүхнээрээ үргэлж тусла. Эргээд заавал хариу нь ирдэг.
4. Танилтай хүн талын чинээ

Дараагийн алхам тань мэргэжил нэгтнүүдийн сүлжээ. Танил ихтэй байх нь бүх ажлын тал хувийг хөнгөлдөг гэдэгт та итгэх үү? Хэрвээ танилын хүрээ чинь ихэсвэл шинэ боломж, шинэ ажлын эхлэлүүдийг тавих ч магадлал өндөр байдаг. Мөн тухайн зах зээлд эрэлттэй байгаа технологи, сурч мэдэх ёстой бүхнийг цаг алдалгүй таньд мэдээллэх болно.
5. Одоогийн ажлаа тодорхойл

Одоо хийж буй ажлаа таамаглах биш, тодорхойлох ёстой. Хийх ёстой зүйлээ зүгээр л барагцаалж байвал үүнийг та хийж чадахгүй. Ингэснээр цаг хугацаа болон авъяас чадвараа зүгээр л хий дэмий үрнэ гэсэн үг. Мөн ямар ч шинэ ажлыг бие даан авсан бол ахлахтайгаа байнга зөвшилцөж байгаарай. Таньд чухал мэдээлэл байхгүй бол түүнээс асуу. Дахин асуу. Та даргатайгаа санал нийлэхгүй байсан ч, зөвшилцсөний үндсэн дээрээс юу ач холбогдолтой гэдгийг ойлгох болно.
6. Дараагийн ажлаа тодорхойл

Мөрөөдлийн ажил тань тодорхой байх ёстой. Та ирээдүйгээ төлөвлөхөөсөө өмнө, мөрөөдлийн ажлаа олсон эсэхээ магадлаарай. Энэ ажилд чинь хийхийг хүссэн, хүсээгүй аль ч зүйл байх болно. Ямар ажил байх талаар таны бодол? Бусад хүмүүс таны дурласан ажилд сонирхолтой юу? Та хүнтэй ажиллах дуртай юу? Эсвэл техниктэй юу? Эсвэл хувийн бизнес эрхлэхийг хүсч байна уу? Гэх мэтчилэн өөртөө асуулт тавьж, хариулаарай.
7. Өөрийгөө бэлтгэ

Мөрөөдлөө та маргааш ч биелүүлэх боломжтой. Бэлэн бай. Нэг ч секунд хүлээх хэрэггүй. Өөрийн CV-ээ шинэчил, үргэлж өргөжүүл. Та яг одооноос эхэл.
8. Аргаа ол

Та янз бүрийн арга хэрэгслийг зөв ашигласнаар ирээдүйн карьераа бүтээж болно. Тэргүүлэгч болох нь тийм ч хялбар биш. Та үргэлж ямар нэгэн зүйлд суралцах нь мэргэжлээ дээшлүүлэхэд маш их тус нэмэртэй. Богино хугацааны сертификат олгох сургалтууд ч байж болно. Гэхдээ таны одоогийн ажил ур чадварыг тань нэмэгдүүлэх хамгийн том боломж гэдгийг бүү март!
9. Мөрөөдөлдөө хүрэхэд … Завгүй ажлаар хүсэл мөрөөдлөө бүү ал.

Одооноос л эхлэлийг нь тавь. Өдөр тутмын ажил тань сонирхолгүй атлаа ачаалал ихтэй бол та нэг зүйлийг тойроод л эцэж цуцатлаа гүйгээд байна гэсэн үг. Энэ их энерги, залуу насны эрч хүчээ мөрөөдлийнхөө төлөө ашиглаарай. Таньд амжилт хүсье!

Эх сурвалж: хэмнэл.ком
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
607839
1 эможи

Зочин
2019-09-09 21:47
keyboard_arrow_up