COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Төгс арьстай болох ГАНЦ арга…

2019 оны 8 сарын 23

Arslan.mn

Төгс арьстай болох арга Арьсанд витамин, эрдэс дутагдсан бол хамгийн үнэтэй, сайн чанарын крем, гоо сайхны салон ч тус болж чадахгүй. Арьсны байдлыг бага зэрэг сайжруулдаг хэдий ч удаан хугацаанд сайжруулж чаддаггүй. Учир нь арьсыг гэмтээгээд буй шалтгаантай тэмцэх хэрэгтэй

Асуудал – Үрчлээ, арьс сулрах.

Шийдэл – Сахараас татгалзаж, чихэрлэг зүйлс бага хэрэглэх хэрэгтэй. Биен дэх сахар илүүдэх тусам коллакен, уян хатан байдлыг алдагдуулж эхэлдэг байна. Үүнээс үүдээд эрчимтэй үрчлээ үүсдэг. Тиймээс долоон хоногт хоёр удаа Омега-3 баялаг далайн загас идэж хэвшээрэй.

Мөн өдөр бүр антиоксидантаар баялаг хүнсний бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх нь таны арьсны эсийг хамгаалж өгөх юм. Ийм үед усан үзэм, нэрс, улаан лооль, киви идэх нь хамгийн тохиромжтой.

Асуудал – Арьс цочрох, үрэвсэх.

Шийдэл – Ийм тохиолдолд амттангаас татгалзах хэрэгтэй. Америкийн хоол хүнсний мэргэжилтэн Валори Трелоарын тайлбарлаж буйгаар хурдан хоол боловсруулдаг хялбар нүүрс нь цусан дахь инсулиныг огцом нэмэгдүүлхийн зэрэгцээ бусад гормонуудыг нэмэгдүүлэхэд хүргэдэг. Ихэнх тохиолдолд арьс цочрох, үрэвсэхэд гормоны өөрчлөлт маш их нөлөө үзүүлдэг. Тиймээс ийм төрлийн арьстай хүмүүс овьёос, хулууны үр, самар, далайн бүтээгдэхүүн, цацагт хяруул, цайраар баялаг хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх нь зохимжтой.

Асуудал– Батга, нүхжилт, тослог.

Шийдэл – Энэ төрлийн арьстай хүмүүс мөн л нүүрс усны хэмжээг багасгах хэрэгтэй. Тиймээс тослог, хурц хоол, хагас боловсруулсан, утсан хүнсний бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэй. Таны арьсыг сайжруулж, хуучин хэвэн доруулахад цайр, селенээр баялаг хүнсний бүтээгдэхүүнүүд тус болно. Ийм төрлийн дэглэмээр арьсны эсийг нөхөн төлжүүлж, бактерийн эсрэг арьсыг хамгаалах нөлөөг идэвхижүүлж өгдөг.

Мөн өдөр бүр сүүний хүчиллэг бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх хэрэгтэй. Учир нь батга ходоод, гэдэсний үйл ажиллагаа муугаас болж үүсдэг юм.

Асуудал – Хуурай арьс.

Шийдэл – Ийм төрлийн арьстай хүмүүс тослог, халуун ногоотой, даршилсан, давсалсан, утсан төрлийн хүсний бүтээгдэхүүн, кофе, согтууруулах ундаа хэрэглэхээ зогсоох хэрэгтэй. Өдөрт дор хаяж хоёр литр ус ууж заншаарай. Арьсны тэнцвэрт байдлыг нөхөн сэргээхэд А, Е витамин болон липидууд тус болно. Тиймээс өөх тосоор баялаг хүнсний бүтээгдэхүүн болох авакадо, тос, далайн загас, цөцгийн тос зэргийг хэрэглээрэй. Мөн улбар шар өнгийн ногоо, жимснүүд А витаминаар баялаг юм.

Эх сурвалж: blog.alxam.com
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607182
7 эможи

Зочин
2019-08-23 15:37
сайн
keyboard_arrow_up