COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ЗӨВЛӨГӨӨ: Наранд түлэгдсэн арьсыг ингэж эмчилнэ

2019 оны 8 сарын 16

Arslan.mn

Халуун зуны улиралд нарны туяанд хэсэгхэн хугацаанд явахад л хүний арьс амархан түлэгдэж гэмтдэг шүү дээ. Тэгвэл үүнийг гэрийн нөхцөлд эмчлэх амархан аргууд бий.

Наранд түлэгдсэн биеийн хэсгийн арьс улайж хорсож загатнаад их л зовиуртай хэцүү байдаг. Тиймээс эд амралт зугаалга, хөдөө гадаа явж байгаа энэ үед уншигч хэрэглэгчиддээ хэрэг болох зөвлөгөөг хүргэж байна. 

Нүүрний арьс болон хүзүү, дал, нуруу гэх мэт наранд мл гарсан биеийн хэсгийн арьс нарны хэт хурц туяанд гэмтэхийг түлэгдэх гэнэ. Мэдээж зуны улиралд нар салхинд гарах гэж байгаа бол үүнээс сэргийлж нарны туяанаас бүрэн хамгаалсан хувцас, малгай, шүхэр өмсөж хэрэглэх эсвэл нарны тос хэрэглэж арьс түлэгдэх асуудлаас сэргийлэх нь зөв.

Харин нэгэнт түлэгдсэн арьсанд ямар арга хэмжээ авах вэ? Үүнд: 

  • Наранд түлэгдээд арьс чинь гуужаад эхэлсэн бол  хүйтэн усанд ороорой. Алчуур ашиглан гуужуулж, үрж байснаас хамаагүй илүү. Ялангуяа хуурай болон эмзэг арьстай хүмүүсийн онцлогт илүү тохирно.
  •  Наранд түлэгдсэнээс болж арьс маш их загатнадаг. Энэ үед мөс хөлдөөж загатнаж буй хэсэгт зөөлөн иллэг хийж, арчилгүй хатаагаарай. 
  • Усанд орсны дараа хуурай арьсан дээр алое агуулсан чийгшүүлэгч тос эсвэл чийгшүүлэгчийг түрхэх нь загатнаа болон арьс хууралтыг багасгадаг. Тасалгааны зуун наст цэцгийн шүүсийг нь шахаж хэрэглэхэд ч гэмгүй.  
  • Гаднаас нь усаар эмчилсэн бол дотроосоо ч уух хэрэгтэй. Өдөрт 2-4 л цэвэр ус уух хэрэгтэй. Үхэжсэн арьсыг хуулалгүйгээр өөрөө эдгэртэл нь хүлээ. 
  • Улайсан хэсэгт ургамлын тос болон тослог ихтэй крем бүү түрхээрэй. Цэвэрхэн даавуунд боосон мөс түрхэх нь сайн. Хөлдөөсөн ногоо ч тавьж болно. Түлэгдсэн хэсэгт гашилсан сүү, тараг түрхэж болно. 
  • Долоо хоногийн туршид өдөрт 3 удаа витамин Е уугаарай. Энэ нь арьсны үрэвслийг намжаах, арилгахад нөлөөтэй. Е витаминыг хамгийн ойр эмийн сангаас боломжын хямд үнээр авч болно. Ихэвчлэн капсулан савалгаатай байдаг.  Таагүй мэдрэмж алга болтол арьсыг цочроох саван, одеколон, сүрчигнээс татгалз. 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
1
wow an post
1
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
2
angry an post
606883
18 эможи

Зочин
2019-08-16 11:55
keyboard_arrow_up