COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Амжилтанд хүрсэн ээжийн ДӨРВӨН ЗӨВЛӨГӨӨ

2019 оны 8 сарын 13

Arslan.mn

Та бизнес эрхэлдэг үү, эсвэл бизнес эхлүүлэх гэж байна уу? Аль нь ч байсан дараах зөвлөгөөг уншаад үзээрэй. Английн алдарт ВВС агентлагийн бэлтгэсэн амжилтанд хүрсэн ээжийн 4-н зөвлөгөөг та бүхэндээ орчуулан, гол агуулгыг нь хүргэж байна.

Их Британийн эцэг эхчүүдийн дунд хамгийн алдартай MUMSNET сайтын үүсгэн байгуулагч Justine Robertsэнэхүү зөвлөгөөг хүргэсэн ба тэрээр 30 гарсан, 4-н хүүхдийн ээж болсон байхдаа өөрийн бизнесийн санаагаа олжээ.

  1. Хүсэл тэмүүллээ олох

Аливаа бизнесийг эхлүүлэхэд маш хэцүү байдаг. Тиймээс хамгийн түрүүнд өөрийн хүсэл тэмүүллээ олон баттай болгох хэрэгтэй. Жастийн Робертсийн хувьд өөрийнхөө сайтыг байгуулахынхаа өмнө хөрөнгө оруулагч хайсан байна. Гэсэн ч 30 гарсан түүний хувьд хөрөнгө оруулагчид түүнээс илүү залуу хүнийг хүсч байгаагаас болж ажлаа эхлүүлж чадахгүй байсан байна. Гэсэн ч тэрээр өөрийн хүсэл тэмүүллээ олсон байсан тул зорилгодоо хүрч чаджээ. Тэрээр “хэрвээ хүсэл зорилгоо сайн тодорхойлохгүй бол, бууж өгөх гэдэг дэндүү амархан зүйл байдаг” гэж зөвлөж байна.

  1. Алдаа гарга

“Mumsnet амралтын газраа сонгохдоо гаргасан алдаан дээр төрсөн” гэж хатагтай Робертс тус зөвлөгөөндөө дурдсан юм. Тэрээр хамгийн анх удаа хүүхдүүдтэйгээ зугаалганд явахдаа буруу цаг үед, буруу амралтын газраа сонгож, буруу болгоныг хийсэн байна. Мэдээж энэ нь үнэхээр гамшиг гэмээр түүнд санагдаж байсан. Гэвч алдаа гаргасан тэр л мөч нь түүний хувьд амжилтын гэрэл асахтай адил байлаа. Хатагтай Робертс, “аливаа зүйлийн алдаа нь чиний зөв зүйлийн эхлэл байж болох юм” гэж зөвлөжээ.

  1. Бэлтгэлийн гутал өмс(хөлд болон биед эвтэйхэн)

Бэлтгэлийн гутал өмсөх нь маш гайхалтай санаа гэдгийг хатагтай Роберт тус нэвтрүүлгээр онцолж байлаа. Учир нь заавал фитнест явахгүйгээр ажилдаа явахдаа бэлтгэлээ хийгээд явж болохоос гадна хоцорох гэж зүйлийг байхгүй болгох давуу талтай. Хатагтай Робертс Марк Цукербергийг жишээ болгож, ажилдаа өдөр болгон нэг ижил төрлийн хувцасаа өмсдөгийг онцоллоо. Энэ нь гадаад төрхөндөө хэт анхаарч цаг алдахгүйгээр зогсохгүй өөрийн хэв маягаа олсон давуу тал гэдгийг тэрээр хэлэв. Тиймээс түүний зөвлөгөө – “бэлтгэлийн гутал, өмсөж бай, биед ч эвтэйхэн”.

  1. Эмх замбараагүй байдлыг эергээр хүлээж ав.

Мэдээж, өөрийн гэсэн бизнесээ хийж эхэлхэд бүх юм чиний хүссэн шиг болох албагүй. Бас чи гэр бүлээ авч явах хэрэгтэй ч хамаг юм чинь хөл толгой нь олдохгүй мэт санагдах тохиолдол их байдаг. Хатагтай Робертст ч мөн адил ийм зүйл тохиолдож байсан бөгөөд тэрээр ийнхүү зөвлөж байна. “хамаг зүйлсийн хөл толгой нь олдохгүй мэт байсан ч чи тэрхүү замбараагүй байдлыг эергээр хүлээж авах хэрэгтэй. Учир нь чи төгс байх албагүй шүү дээ”

Justine Roberts – Mumsnet-н үүсгэн байгуулагч

Хамгийн сүүлд тэрээр “ажилдаа хэзээд ч дуртай бай. Ажилдаа ирэх болгондоо мэдрэх тэр сайхан харилцаа, эерэг байдал таныг амжилтанд хөтлөнө” гэсэн байна.

Бидний бэлтгэсэн мэдээлэл таньд үнэхээр ашигтай байсан гэж найдаж байна. Эх нэвтрүүлгийг үзэхийг хүсвэл энд дарна уу.

Орчуулан, бэлтгэсэн: О.Ми

Эх сурвалж: eyreg.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606723
3 эможи

Зочин
2019-08-13 12:21
keyboard_arrow_up