7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
08 сарын 25, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Дэлхийн алдартай ХОТУУДААР хэдэн сард АЯЛАХАД тохиромжтой вэ?

админ
2019 оны 8 сарын 09

Arslan.mn

Дэлхийн хамгийн өртөг өндөртэй хотууд руу аялахад таны мөнгө хүрэхгүй гэж бодож байна уу? Тэгвэл бидний зарцуулах мөнгө хэдэн сард аялж байгаагаас шууд шалтгаалдаг ажээ. Тухайлбал аялал жуулчлалын оргил үеэр  тэдгээр хотуудад очсоноор тооцоолсноосоо их мөнгө үрэхийн зэрэгцээ хүссэн тааламжаа авч чаддаггүй. Ингээд ямар цаг үед, хэрхэн хэмнэлттэйгээр аялж болохыг хамтдаа сонирхоцгооё.

Сингапур

Сингапур нь 5 жил дараалан дэлхийн хамгийн үнэтэй хотоор шалгарсан газар билээ. Гэхдээ та тэнд зөв үедээ очиж чадвал мөнгөө хэмнэх боломжтой байдаг юм.

Энэ хотын хамгийн оргил үе нь зуны улирал байдаг бөгөөд 9 сард хүмүүсийн хөл хөдөлгөөн цөөрч, үнийн хөөрөгдөл нь багасдаг. Тиймээс та дансаа хоослохгүйгээр хоолны гудамжинд очиж халуун ногоотой гоймонтой, шөл болон улаан чинжүүгээр амталсан хавчийг ердөө 3 ам.доллароор авч цадталаа идэж болох юм шүү. Мөн олон хүмүүс далайн аялал хийхээр Сингапурыг зорьж очдог билээ.

Цюрих

"Mercer rankings"-ийн гаргасан жагсаалтад амьдралын чанарын үзүүлэлтээрээ Цюрих хот 2-р байранд оржээ. Үүнийгээ ч дагаад олон улсын санхүүгийн төв болсон энэ хотын бүх юм нь өртөг өндөртэй байдаг.

Ялангуяа зочид буудал болон үзвэр үйлчилгээ нь маш үнэтэй аж. Жишээлбэл, киноны нэг тасалбар 19 ам.доллароос эхлэх ба үдэшлэг, клубийн такс, уух зүйлс, такси зэрэг ороод нэг орой гарахад шаардагдах зардал нь 100 ам.долларт хүрдэг байна. Гэхдээ 4-р сард, зочид буудлууд нь 15% хямдардаг болохыг "www.booking.com" тогтоожээ.

Парис

Та эдийн засгийн хувьд хэмнэлттэйгээр Эйфелийн цамхаг, Луврын музей зэрэг алдартай газруудаар дараалал багатай үйлчлүүлэхийг хүсвэл жилийн хамгийн хөл хөдөлгөөн багатай үеэр буюу 2-р сард Парис явах хэрэгтэй юм.

Ингэснээр та хэмнэсэн мөнгөөрөө амттай блинчик эсвэл ноолууран улаан дугуй малгай авах боломжтой болно шүү дээ.

Хонг Конг

Хэрвээ та 3-р сард Хонг Конг руу аялбал нислэгийн зардлаасаа 10%, зочид буудлаас 5 ам.долларыг хэмнэх боломжтой байдаг. Тийм ч их санагдахгүй байж болох ч хотын ойр хавьд байрлах гудамжны хоолны мухлагуудаас өндөгний өрмөнцөр авахад энэ мөнгө хангалттай хүрэлцэнэ шүү. "Expedia" сайтын харилцаа, холбооны ахлах зөвлөх Кристи Хадсон "3-р сард аялахын ганц сул тал нь боомтыг бүрхсэн манан байдаг боловч агуу том Тиан Тан Будда хөшөөг бишрэн харахад чинь саад болохгүй" хэмээн хэлж байжээ.

Сөүл

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотноо намрын улиралд зочлох нь хамгийн сайхан мэдрэмжийг төрүүлдэг билээ. Учир нь навчис хаялсан энэ үе танд даарахаар хүйтэн болоогүй, сэрүүхэн, хуурай цаг агаартай байдаг. Намар Сөүл явж байгаа иргэд хотоос галт тэргээр 3 цаг явж хүрдэг Асан Гинкугийн зам дээр очиж байгалийн үзэсгэлэнг бишрэхийг зөвлөдөг юм.

Үүнээс гадна, нислэгийн тасалбар 12%-иар хямдардаг ба зочид буудлууд ч харьцангуй үнээ буулгадаг болохыг "Hudson" мэдээлж байжээ.

Сидней

Сидней бол Австралийн хамгийн үзүүштэй хотуудын нэг билээ. 5-р сард энэ газраар аялахад хамгийн гайхалтай байдаг ба дундаж хэм нь өдөртөө 16 градус болдог байна. Тиймээс та маш таатай уур амьсгалд түүхэн дурсгалт газруудыг тойрон үзэж, халим харж, регбигийн тэмцээн үзэж, Таронга амьтны хүрээлэнгээр аялж болох юм. Мөн тэнд байх хугацаандаа Бондигоос Күүгий хүртэл далайн эрэг дагуух 6 км замаар алхах цагийг заавал гаргаарай. 

Токио

Дэлхийн хамгийн янзтай хотуудын нэг болох Токио нь олон давхар их дэлгүүрүүд болон тэнгэр баганадсан цамхгуудтайгаа адил маш өртөг өндөртэй байдаг билээ. Мөн дээд зэрэглэлийн, олон одтой ресторанууд таны түрийвчийг юу ч үгүй хоослох нь бий. Гэхдээ гоймон, далайн бүтээгдэхүүн гэх мэт маш олон хямд хоол байдгийг санах хэрэгтэй. 

Та Токио руу 11-р сард аялбал их мөнгө хэмнэх боломжтой. Нэмж хэлэхэд, тэнд навчсын өнгөө өөрчилж байгааг харах л хамгийн сайхан байдаг юм шүү. 

Фижи

Та Фижи аралд очсоноор цагаан элс, тунгалаг ус, гайхамшигтай зуны байшингуудыг үзэх болно. Түүнчлэн өөр хэнтэй ч таарахгүйгээр далайд завьтай, тавцантай цагийг өнгөрүүлнэ гээд төсөөлөөд үз дээ. Гэхдээ мэдээж энэ бүхнийг хийхийн тулд та төлбөр төлөх шаардлагатай. Зардлын талаар сонирхож буй аялагчдад дуулгахад шуурга гарч болзошгүй байдаг 2-р сард нислэгийн тасалбарууд нь 30% хямдардаг ажээ. 

Лондон

Букингхэмын ордон, Биг-Бен, Вестминстер Аббигийн өлгий нутаг болох Лондон нь түүхийн дурсгалт газруудаасаа гадна 5 одтой зочид буудлууд, загвар зохион бүтээгчдийн дэлгүүрүүд болон өндөр зэрэглэлийн ресторануудаараа маш алдартай билээ.

Гэхдээ та мөнгөө хэмнэх хэрэгтэй байна уу? Тэгвэл тансаг зэрэглэлийн зочид буудлын оронд байр түрээсэлсэн нь дээр юм. Мөн Английн уламжлалт паб-д тухлан суухаа битгий мартаарай.

Копенхаген

Өнгө алагласан барилгуудын дэргэд эгнэн зогссон завинууд бүхий боомттой Копенхаген хот нь тэр аяараа сэтгэл татам боловч тийм ч хямд газар биш билээ. Гэхдээ "booking.com-ийн мэдээлснээр тэнд 1-р сард зочид буудлууд нь 41% хямдардаг. Энэ үед уур амьсгал нь манантай, чийглэг салхитайгаас гадна ойролцоогоор 0 хэмийн дулаан байдаг учир та дулаан хувцаслахаа мартав аа. Түүнчлэн Данийн язгууртан гэр бүлийн өвлийн өргөө болох Амалиеэнбургт очиж цагийг өнгөрөөх нь гайхамшигтай сонголт байх болно.

Мауй (Хавай)

Алтан шаргал далайн эрэг, жаргаж буй нарны үлгэрийн мэт төрхийг харах гэж жуулчид Мауй руу маш ихээр татагддаг. Мөн ийшээ очихын тулд та заавал баян чинээлэг байх шаардлагагүй ажээ. Учир нь 9-р сард нислэгийн тасалбар 20%-иар хямдардаг ба энэ үеэр амралтын газарт өдрийн 70 ам.долларыг хэмнэх боломж гардаг байна. Түүнчлэн хүүхдүүдийн хичээл орж эхэлдэг тул танд тайван амгалан амрах боломж бүрдэх юм.

Нью-Йорк хот

"Big Apple"-д романтик амралтын өдрийг өнгөрүүлэхээр төлөвлөж байна уу? Тэгвэл "UBS"-ийн сүүлд хийсэн судалгаагаар боломжийн ресторанд 2 хүн хооллоход 144 ам.доллар зарцуулдаг болохыг тогтоожээ. Харин 3-р сард аялах нь хоолны зардлыг багасгахгүй хэдий ч зочид буудлын төлбөрөө 158 ам.доллароор хэмнэж болохыг "Tripadvisor" мэдээлсэн байна.

Хэдийгээр тэндэхийн цаг агаарын байдлыг урьдчилан тааварлаж болдоггүй ч та дэлхийн шилдэг музейнууд болон "Broadway" тоглолтыг тансаг танхимд үзэж болно шүү дээ. 

Эх сурвалж: caak.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606615
2 эможи

Зочин
2019-08-09 12:06
сайн
keyboard_arrow_up