COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Амжилттай яваа хүмүүсийн хэзээ ч хийдэггүй 13 ЗҮЙЛ

2019 оны 8 сарын 09

Arslan.mn

Амжилт бүтээлээр дүүрэн сайхан амьдарч байгаа болон өөрийн санасан бодсондоо хүрч чадаагүй хүмүүсийн хоорондын ялгаа нь, хонжворт сугалаанаас сая саяыг хождог азтай тохиолдол шиг гэнэтийн зүйл огт биш юм.

Амжилттай хүмүүсийн өнөөдөр хаана байгаа нь тэдний дадал зуршлын үр дүн байдаг. Тэр ч үүднээсээ амжилттай яваа хүмүүс дараах зүйлсийг хийдэггүйгээр барахгүй, эсрэгээр нь хийдэг ажээ.

  1. Тэд мөнгө олохыг амжилт гэж тодорхойлдоггүй.

Амжилттай яваа хүмүүс чинээлэг биш ч гэсэн аз жаргалтай байдаг. Аз жаргал нь тэдний амжилтыг мөнгөнөөс илүү тодорхойлдог.

  1. Тэд цагийг сайн төлөвлөдөг

Амжилтанд хүрсэн хүмүүс дор хаяж нэг тэмдэглэл хөтөлж, өөрий ажлаа төлөвлөж, тэдний ахиц дэвшилд хяналт тавьдаг.

  1. Тэд хийх ёстой зүйлээ хийж дуусгах хүртлээ унтдаггүй.

Өндөр амжилтанд хүрсэн хүмүүс үргэлж өөрсдийн хийх ёстой зүйлсийнхээ жагсаалтыг дуусгадаг.  Энэ нь тэднийг тайван унтахад нь тусалдаг.

  1.  Тэд бусдыг гэр бүлийнхээ өмнө тавьдаггүй.

Амжилттай яваа хүмүүс гэр бүлээ хамгий түрүүд тавьдаг. Ажлын ач холбогдол чухал ч хамгийн хайртай хүмүүстэйгээ хамт байх нь тэдэнд урам зориг өгдөг.  

  1. Тэд илүү шаргуу ажиллахаа больсон. Харин илүү ухаалаг ажилладаг

Амжилтад хүрье гэвэл  заавал шаргуу хөдөлмөрлөх шаардлагагүй. Тэд илүү ухаантай ажилладаг. Үүнийг Pareto зарчим гэж нэрлэдэг.

  1. Тэд хүмүүст үргэлж талархсанаа хэлж байдаг

Тэд хүмүүст өдөр бүр талархсанаа илэрхийлдэг ба үүнийгээ тэмдэглэлдээ бичиж тэмдэглэдэг.

  1. Хэрэгтэй, хэрэггүй зүйлд уучлалт хүсдэггүй.

Тэд цаг хугацаа ямар их үнэ цэнэтэй гэдгийг хэнээр ч хэлүүлэлтгүй мэддэг учраас хэрэгтэй, хэрэггүй зүйлд уучлалт гуйлгүйгээр зүгээр л амжилт өөд тэмүүлэх, өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд уйгагүй хөдөлмөрлөхийг илүүд үздэг байна. Нэг ёсондоо тэд чухал гэж бодсон зүйлдээ л цаг зарцуулдаг.

  1. Тэд хэт их уудаггүй

Мэдээж тэд хүн л юм хойно найз нөхөдтэйгөө уулзаж зугаалж цэнгэх хэрэг гарна. Гэвч тэд үүнийгээ үргэлж хяналтандаа байлгаж, зарим үед уухаасаа татгалзаж чаддаг.

  1. Тэдний талаар бусад хүмүүс юу гэж бодож байгаа нь тэдэнд хамаагүй

Өндөр амжилтанд хүрсэн хүмүүс нь дургүйцэл болон гутрангуй үзэлтнүүдийг үл тоомсорлодог. Яагаад гэвэл тэд хамгийн өөдрөг хүмүүс.

  1. Хуучинсаг байдалд дургүй

Сэтгэхүй гэдэг гарт баригдаж нүдэнд үзэгдэхгүй үгээр хэлэхийн аргагүй агуу зүйл юм. Амжилтанд хүрсэн олон хүмүүс бусдаас сэтгэхүйгээрээ л ялгаатай байдаг. Тэд илүү өргөн цар хүрээтэй бөгөөд хурдтай сэтгэдэг. Тэд бусдаас өөрөөр сэтгэж чаддаг.

  1.  Тэд унтах цагаа хүртэл төлөвлөдөг

Сүүлийн үед олон бизнесмен, ажлын хэнээтнүүд нойрны дутагдалтай болжээ. Үүнийг давах хамгийн энгийн арга бол тогтмол цагт орондоо орох юм.

  1. Тэдэнд хэт олон зорилго байдаггүй.

Тэдэнд олон ангийн араас хөөцөлдсөнөөс нэгийнх нь араас л шаргуу хөөцөлдөх нь үр дүнтэй байдаг. Энэ бол тэдний хамгийн түрүүнд барьдаг зарчим юм.

  1.  Тэд өөрийгөө голдоггүй.

Зөв зүйтэй гэж итгэсэн бүхэн бүтдэг. Энэ нь тэдгээр хүмүүсийг бусдаас онцгой болгон, амжилтанд хүргэдэг. Зарим хүмүүс хэдийгээр шаргуу хөдөлмөрлөсөн ч чадна, чадахгүй хэмээн итгэлдээ хил хязгаар тавьснаар мөрөөдөл нь хэрэгждэггүй. Таныг хязгаарлан барих ямар нэг зүйл байгаа бол та амжилтанд хүрэхгүй. Шаргуу хөдөлмөр, итгэл хоёр амжилтанд хүргэх эрч хүч өгдөг.

Эх сурвалж: oneminute.mn/
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606614
9 эможи

Arail aldaatai yu
2019-08-10 03:55
Arail aldaatai yu
tuvshin
2019-08-09 13:44
nadshig l yum bshdee
keyboard_arrow_up