COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Өсвөр насны НӨХӨРЛӨЛ яагаад чухал байдаг вэ?

2019 оны 8 сарын 08

Arslan.mn

Өсвөр үеийнхний хувьд сайн найз нөхөд нь хувийн дэмжлэгийн бүлэгтэй төстэй. Өсвөр насны хүүхдүүдийн найз нөхдийн харилцаа гэдэг нь:
• Бусдаас хамаарах мэдрэмж, өөрийн болон бусдын үнэ цэнийг мэдэрч, итгэлийг хөгжүүлэхэд тусалдаг.
• Ижил төстэй дурсамж, туршлагуудаар дамжуулан холбогдож орчинтойгоо нийцэж аюулгүй байдал болон тайтгарлын мэдрэмжийг авах 
• Найз нөхдөөсөө бие махбодын өөрчлөлтүүдийн тухай мэдээлэл харилцан солилцож, бие махбодийн болон сэтгэл санааны байдалд юу тохиолдож болох тухай мэдээллийг олж авах
• Өөр өөрийн үнэ цэнэ, найз нөхдийн үүрэг, бүлэг доторх байр суурь, нэгнийгээ дуудах дотно нэр томъёо хоч, хөгжилтэй дурсамж бүтээх цагийг хамт зугаатай өнгөрүүлэх 
• Эсрэг хүйстний тухай ярилцах харилцан туршлага судлах, хэрхэн уулзах талаарх мэдээллийг бие биедээ өгөх нэгнээсээ суралцах
• Магадгүй эрт романтик, бэлгийн харилцааг мэдрэхэд хориг тавих эсвэл зөвлөх, уриалан дуудах
• Гэр бүлийн харилцаанаас найз нөхдийн харилцааны ялгаа заагийг таньж мэдэх

Өсвөр насны нөхөрлөл нь том хүн болоход хүрэх аялалын чухал хэсэг юм. Тэд өсвөр насандаа нийгмийн болон сэтгэл санааны чухал ур чадварыг сурч, бусад хүмүүсийн бодол санаа, мэдрэмж, сайн сайхан байдалд хэрхэн мэдрэмжтэй хандах аргыг суралцдаг.
Өсвөр насныханд найз нөхөрлөлийн ур чадварыг бий болгоход туслах
Өсвөр насныхан найз нөхөддөө анхаарлаа төвлөрүүлж болох ч эцэг эх багш сурган хүмүүжүүлэгчдийн зүгээс тэдэнд , эерэг, эелдэг харьцаатай нөхөрлөлийг бий болгоход нь тусламж, дэмжлэг хэрэгтэй хэвээр байдаг.
Эцэг эх, хүүхдийн сайн харилцаа нь үе тэнгийнхэнтэйгээ эерэг харилцаа үүсгэхэд нөлөөлдөг. Тиймээс эелдэг дулаахан харилцаж дэмжлэг үзүүлж, хүүхдүүдтэйгээ идэвхтэйгээр холбогдож, сонсох нь нөхөрлөлийн чадварыг хөгжүүлэхэд тусална. Найз нөхөрлөлийн асуудал гарч ирэх тохиолдолд та хүүхдээ дэмжих чадвартай байх хэрэгтэй.Эцэг эх нь үлгэр жишээ ч байх нь бас чухал юм. Найз нөхөдтэйгээ цагийг зөв боловсон өнгөрөөх сонирхолтой эцэг эхчүүд эрүүл нөхөрлөлийн харицаатай хүүхдүүдтэй болох магадлалтай. Найз нөхөддөө хэрхэн хандах яаж харилцаж буйг нь харах нь таны хүүхдэд бас чухал юм.

Өсвөр үеийнхнийг магтан сайшаах нь тэдний нийгмийн эерэг зан чанаруудыг дэмжиж байгааг илтгэдэг. 
Та хүүхдийнхээ найз нөхөдтэй танилцах нь таныг хүүхдийнхээ нөхөрлөлийг ямар чухал болохыг ойлгоход тань туслах болно. Хүүхэддээ гэртээ орон зайгаа гарган өгч, гэртээ найзыгаа урихыг санал болгох нь хүүхдээ найз нөхөдтэй болгоход нь дэмжиж буйн томоохон илрэл юм.

Найз нөхөдтэй болоход хэцүү байгаа өсвөр насны хүүхдүүдэд туслах
Бүх хүүхдүүд өөр өөр байдаг. Гэвч бүгд л найз нөхөдтэйгээ хамт явж, нийгэмшиж байх ёстой биш юм. Хэрвээ таны хүүхэд иймэрхүү байгаад байвал та ерөнхий анзаараарай гэхдээ ерөнхийдөө аз жаргалтай, сэтгэл хангалуун байгаа бол юу ч хийх хэрэггүй шүү.
Хэрэв танай хүүхэд найз нөхөдтэй болох гэж хүссэн хирнээ чадахгүй, санаа зовж байгаа бол хамтдаа хийж болох цөөн хэдэн зүйлс бий:
Та хүүхэддээ өөрийнхөө дур сонирхол, хүч чадлын талаар бодохыг зөвлөөрэй. Үүний үндсэн дээр та хүүхдэддээ зориулсан гадуурх үйл ажиллагаануудыг хайж судлан, клуб, спортын баг, нийгмийн бүлэгт оролцохыг урамшуулан дэмжиж болно. Ижил сонирхолтой хүмүүстэй хамт цагийг өнгөрөөх нь нөхөрлөл, итгэлийг бий болгох хамгийн сайн арга юм.
Гэр бүл, гэр бүлийнхээ найз нөхөдтэйгөө хамт цагийг өнгөрүүлээрэй. 
Хүүхэд тань найз нөхөдтэй болоход харилцааны тодорхой чадвар дутагдах, өөртөө итгэлгүй байх гэх мэт тодорхой асуудлууд байгаа эсэхийг ажиглаад шийдэхийг хичээгээрэй. Дараа нь эдгээрийг хэрхэн шийдвэрлэх арга замын талаар хүүхэдтэйгээ ярилцаж үзээрэй. Таньд нарийн төвөгтэй асуудал тулгарвал мэргэжлийн зөвлөгөө авахыг хүсч болно.
Өөртөө итгэх итгэлийг төлөвшүүлэхийн тулд хүүхдээ маш ихээр магтаж, урам зориг өг. Найз нөхдийнх нь талаар хүүхдээсээ үргэлж асууж дарамтлах эсвэл та өөрийн хүсээгүй зүйлийг хийгээгүй эсэхийг нь байнга асууж байхыг хичээгээрэй.
Бүх нөхөрлөл хүүхдүүдэд эерэг сайн сайхан зүйлийг өгдөггүй . Өсвөр насны хүүхдүүдийн дунд сөрөг харилцаа холбоо байдаг. Үүнийг "хортой нөхөрлөл" гэж нэрлэдэг бөгөөд тэдний дотроос сөрөг буруу найз ч бас байдаг.
Найзууд болон эцэг эхчүүдийн хоорондын тэнцвэрийг ойлгох
Өсвөр насныхан эцэг эхтэйгээ бага хугацаа өнгөрөөж, найз нөхөдтэйгээ илүү их цагийг өнгөрүүлдэг. Зарим эцэг эхчүүд эдгээр нөхөрсөг харилцаа нь гэр бүлээс илүү чухал болох болов уу? Хэмээн имээж байдаг. Гэсэн хэдий ч та л ээж та л аав нь учир хэдий холдлоо гээд эргээд гүүр гатлаад яваад өгөхгүй эцэг эх дээрээ л ирнэ. Ямар нэгэн асуудал үүсэхэд нь үргэлж эцэг эх нь ард нь байгаа гэдгийг хэлж ойлгуулж хамт шийдвэрлэж чадна гэдэгт итгүүлэх хэрэгтэй. Танай хүүхэд нас ахих тусам өсч хөгжихийн хэрээр эцэг эх та ч гэсэн хөгжин дэмжлэг үзүүлэн анхаарах хэрэгтэй болно.

Эх сурвалж: Сэтгэл Зүйч Б.Алтанзаяа
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
8
haha an post
wow an post
yay an post
2
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
606586
15 эможи

Зочин
2019-08-08 13:43
3
keyboard_arrow_up