COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Сонсдог ном “уншиж” үзсэн үү? + Англи хэл дээрх бүрэн хэмжээний ШИЛДЭГ НОМУУД

2019 оны 8 сарын 07

Arslan.mn

Аудио ном, подкастууд дэлхий даяар хүчээ авч байна. Завгүй хотын амьдралд хөл нийлүүлэн, өөрийгөө хөгжүүлэхээр суралцаж буй хүн бүрт өнөөдрийн нийтлэлээ зориулж байна. 

“Номын утга нь тэнгэр мэт агуу,  дэлхий мэт өргөн, далай мэт гүн. Номыг унших нь тэнгэрт нисэж,  дэлхийг тойрч,  далайд хөвөх мэm” Ц. Дамдинсүрэн

Танд санал болгох 10 сонсдог ном + 5 цахим хуудас

Хэвтэж байхдаа, аялж байхдаа, автобусанд гэх мэт хаана ч явсан өөрийн цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх хамгийн сайхан арга бол аудио буюу сонсдог ном юм. Мөн уншиж дуусаагүй номуудаа ч хурдан дуусгах болно. Сонсдог ном ашигладаг хүмүүсийн сонсгол, төсөөлөн бодох чадвар, аливааг ойлгох мэдрэмж нь илүү хөгждөг. Түүнчлэн хэл сурч буй хүмүүс тухайн хэл дээрх номуудыг өөрийн төвшинд тохируулан бага багаар ахиулж сонсох боломжтой. Ном уншихад илүү хялбар боллоо. 

1.“Зарим номыг үнэрлэхээр, заримыг амсахаар бүтээсэн байдаг бол цөөхнийг нь зажлахаар, цаашлаад шингэхээр бүтээсэн байдаг” Фрэнсис Бэкон

2. “Дэлхийн хамгийн шилдэг кинотеатр бол тархи, сайн ном унших үед чи үүнийг мэдэрнэ” Ридлей Скотт

3. “Ухаантай болохын тулд чи арван ном л унших хэрэгтэй, гэхдээ тэднийг олохын тулд мянган ном унших хэрэгтэй болно” Үл мэдэгдэх зохиолч

4.“Номонд итгэ. Тэд хэрэггүй үед дуугаа хурааж, хэрэгтэй үед бүх дэлхийн нууцыг хэлж өгнө” Үл мэдэгдэх зохиолч

5.“Сайн ном бүх нууцаа нэг дор дэлгэдэггүй” Стефен Кинг

6.”Бодохгүй унших нь зажлахгүй залгихтай адил” Э. Борк

7.“Ном унш, номноос суралц. Тэгвэл амьдрал үлдсэнийг нь хийж өгөх болно” Фёдор Достоевский

8. “Бүх сайн ном бодит явдлаас илүү үнэн мэт бичигдсэн байдаг, уншиж дууссаны дараа үйл явдал нь чамд тохиолдсон мэт сэтгэгдэл төрүүлдэг, харин түүний дараа бүгд чамд тохиолддог” Эрнст Хемингуэй

9. “Хэрвээ чи бүгдийн уншдаг номыг уншвал бүгдийн боддогийг бодохоос хэтрэхгүй” Харуки Мураками

10. “Бидний уншихыг, бүжиглэхийг бүү хоригло, энэ хоёр нь дэлхий ертөнцөд ямар ч хоргүй цэнгэл билээ” Франсуа Вольт

Цахим номын санд танд санал болгох 5 сайт

Энэ сайтаас та хуучны ховор номуудыг олж сонсох төдийгүй 7000 орчим аудио номыг үнэ төлбөргүйгээр хүссэн үедээ подкаст болон MP3-д татаж сонсох боломжтой. Аудио номууд Англи, Испани, Герман, Япон болон бусад олон орны хэлээр сонсож болно.

Дэлхий даяар номд дурлагсдад зориулсан олон орны хэл дээр сонсож болох бас нэгэн томоохон “Үнэ төлбөргүй” аудио номын сайт. Аудио номуудыг 64 эсвэл 128 kbps багтаамжтай MP3-д суулгах боломжтой. Энэ домэйнд зөвхөн ном л байдаг учир та сүүлийн үеийн мэдээ мэдээллийг хүртэнэ гэж андуурах хэрэггүй. Харин сонгодог төрлийн номуудыг олон хэл дээр сонсож судлахыг хүсэж байгаа бол LibriVox хамгийн шилдэг нь байх болно.

Project Gutenberg бол олон нийтийн цахим номын хамгийн алдартай домэйн компаниудын нэг юм. Магадгүй сүүлийн үеийн шилдэг зохиолчийн номыг олохгүй байж болох хэдий ч өөр бусад сонгодог зохиолууд, гадаад хэл судлагсдын дуудлага сонсголд хамгийн сайн туслагч байж чадах үнэ төлбөргүй аудио номын сайт юм. Энэ сайтаас MP3, M4B аудио ном, Speex болон Ogg Vorbis зэрэг форматуудаар татах боломжтой.

Энэ сайтын аудио санд олон төрлийн хэдэн зуун үнэгүй аудио номууд байдаг хэдий ч  Scribl аудио номууд, подкастууд, электрон номуудыг тэдний эрэлтээс хамааруулан үнэлдэг. Өөрөөр хэлбэл хамгийн эрэлттэй байгаа ном, зохиол, бүтээлийг татаж авахдаа илүү төлбөр төлөх шаардлагатай.

ThoughtAudio бол бас нэгэн олон нийтийн аудио номын сүлжээнд алдартай нь. Мөн PDF аудио файлыг сонсох зуураа дагуулан уншиж болохуйц зохиолыг бүтэн хэлбэрээр нь дагалдуулан олгодог онцлогтой.

Нийтлэлийг бичсэн: Б.Мөнхбайгаль

Эх сурвалж: oneminute.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
606521
5 эможи

Зочин
2020-03-03 05:57
keyboard_arrow_up