COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Бизнесээ эхлүүлэхэд туслах 5 интернет маркетингийн програм

2019 оны 8 сарын 06

Arslan.mn

Шинээр эхлүүлж буй бизнесүүд өрсөлдөөнд давуу тал олохыг эрмэлзэхгүй бол тэсч үлдэнэ гэдэг амаргүй. 

Интернет бий болсоноор боломж их болсон шинэ эринд бид амьдарч байна. Та хэрэв амжилтанд хүрэхийг хүсч байвал интернет маркетингийг, тэр дундаа сошиал медиа, хайлтын систем болон бусад олон төрлийн програмуудыг бизнестээ хэрхэн ашиглах талаар мэдлэгтэй байхгүй бол хол явахгүй л болов уу. 

Энэхүү нийтлэлээрээ шинээр бизнес эхлүүлэхэд танд туслаж болох хэрэглээний програмуудыг танилцуулах бөгөөд энэ нь таны ажлыг хөнгөвчлөх, өрсөлдөөнд давуу тал олоход туслах болно. 

1. Mailchimp

Онлайн орчинд бизнес эрхлэгчдэд вэб сайтаар зочлогсдын имэйл хаягийг эхнээсээ цуглуулж байх нь цаашдаа тэдэнтэй харилцаа тогтооход их хэрэгтэй байдаг. Үүнд туслах, имэйл маркетингийг хэрэгжүүлэх програмуудаас миний хэрэглэгдэг нь mailchimp юм. Бусад ижил төрлийн програмуудаас юугаараа илүү вэ? 

  • 2000 хүртэлх хүнд, 12,000 -аас илүүгүй удаа имэйл илгээх тохиолдолд үнэгүй байдаг. 

Миний хувьд бүртгүүлсэн хүмүүстээ вэб сайтдаа шинэ контент оруулах бүртээ, мөн вэб сайтад хийх тодорхой үйлдлүүдэд автоматаар имэйл илгээхэд хэрэглэдэг. Энэ нь ихээхэн цагийг хэмнэхийн сацуу бүртгүүлэгчидээ худалдан авалтанд бэлтгэхэд хэрэглэдэг. Жишээ нь: маркетингийн ажилтнуудад тэдэнд л хэрэгтэй байх мэдээллийг илгээнэ. 

Мэдээж хэрэг 2000 хүртэлх бүртгүүлэгчидтэй болтлоо тодорхой хугацаа зарцуулах боломжтой тул үнэгүй ашиглах боломжтой. 

  • Илгээсэн имэйлийг хэн хэн нээж үзсэнийг харах боломжтой

  • Бүртгүүлэгчидээ сегментүүдэд хуваах боломжтой

  • Автоматжуулалтуудын олон сонголтуудтай

  • Бүртгэх форм бэлдэн вэб сайтдаа байрлуулах боломжтой

2. Trello

Ажлаа зохион байгуулахад туслах програм юм. Ямар нэг төсөл зохион байгуулах, багийн ажилтнуудыг ажлын явцын талаар нэг ойлголттой байхад тусладаг. 

Жишээ нь: та вэб сайтдаа оруулах постоо өмнө нь Trello-д оруулж бусад ажилтнуудаараа хянуулах, тэдний санаа бодлыг авах байдлаар ажиллаж болно. 

Өмнө нь энэхүү ажилд и-мэйл ихээхэн үүрэг гүйцэтгэдэг байсан, одоо ч гэсэн хэрэглэгдэж байгаа ч зарим нэг имэйлийг өнгөрөөх зэргээр үр дүн муутай байх талтай байдаг. 

Trello дээр бол тухайн төсөл, ажилтай холбоотой бүх зүйлийг нэг талбарт хуваалцах боломжийг олгодог. Мөн бусад ажилтнуудаа урьж оруулж ирэн ажлын явцтай танилцуулах боломжтойгоос гадна тусгайлан хүн бүрт тодорхой ажил хуваарилах, гүйцэтгэл хэдэн хувьтай байгааг хянах зэрэг боломжуудыг олгодог. 

Энэ төрлийн цор ганц програм биш ч шилдгүүдийнх нь нэг яах аргагүй мөн. 

3. Buffer

Интернет хэрэглээ их болсон өнөө үед байгууллагуудын хэмжээ, аль салбарт үйл ажиллагаа явуулдгаас үл шалтгаалан сошиал медиа суваг нь амжилтанд багагүй нөлөөлөх болсон гэдэгтэй хэн ч маргахгүй байх. 

Buffer програм нь сошиал медиа олон сувгуудаа нэг дороос удирдах, оруулах постдоо цагийн хуваарь хийх зэргээр ашигласнаар хугацаа хэмнэх боломжийг олгодог. 

30 хүртэлх сувгуудтай зэрэг ажиллах боломжтой байдаг бөгөөд 3 хүртэлх сошиал сувагт үнэгүй хэрэглэх боломжтой. 

4. Google analytics

Дүн шинжилгээ хийж, хэмжиж байх нь бизнес эрхлэгчдийн хувьд үйл ажиллагаагаа сайжруулах боломжийг олгодог учраас магадгүй хамгийн чухал програм бөгөөд Гүүглээс үнэгүй санал болгодог. 

Вэб сайтад юу болж байгаа талаарх мэдээллийг авч байхын тулд тус програмаас өгөх кодыг вэб сайтдаа байрлуулснаар хэрэгтэй мэдээллээ авах, вэб сайтаар зочлогсодын бүх үйлдлүүдийг харах боломжтой болдог. 

Тэд вэб сайтад тань яг юу хийж байгааг мэдэх нь өөрөө маркетингийн стратегиа тодорхойлоход их тустай юм. 

Магадгүй таны сошиал медиа суваг дахь сурталчилгаа ихээхэн үр дүнтэй болж ихээхэн урсгалыг вэб сайтад ирүүлсэн гэж үзье. Энэ мэдээллийг ашиглан ирээдүйн стратегиа тодорхойлон үр дүнгээ нэмэгдүүлэх боломжтой болно. 

Эсвэл ямар төрлийн түлхүүр үгүүд таны органик хайлтанд сайнаар нөлөөлж үр дүнтэй байгаа тухай мэдээлэл авч, тэр сэдвийн хүрээнд контентууд хийх байдлаар үйл ажиллагаагаа сайжруулж ч болно. 

Дээрх мэдээллүүд нь онлайн бизнес эрхлэгчдийн хувьд ихээхэн үнэтэй мэдээлэл байх нь гарцаагүй. 

5. Facebook сурталчилгаа

Телевизэд зар сурталчилгаагаа байршуулах жижиг дунд бизнес эрхлэгчдийн хувьд үнэтэй тусдаг бол, фэйсбүүкийг зөв ашиглаж чадвал зардал бага сурталчилгааны суваг болоод байна.

 

Фэйсбүүкт оруулсан пост нь тодорхой тооны хүмүүст л хараддаг бол төлбөртэй сурталчилгааг ашигласнаар илүү олон хүнд мэдээллээ хүргэх боломжтой болдог. 

Фэйсбүүкийн сурталчилгааг үр дүнтэй хийе гэвэл цөөхөн тооны хүмүүст туршиж үзээд юу нь болохгүй байна, аль нь илүү үр дүнтэй байгааг мэдсэний үндсэн дээр олон хүнд хүргэвэл илүү үр дүнтэй байдаг. Мөн тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээг сонирхох хүмүүст л сурталчилгаагаа хүргэхийн тулд олон төрлийн /сонирхлоор нь г.м/ чиглүүлэх аргуудыг ашиглах боломжтой байдаг нь яг хэрэгтэй хүндээ сурталчилгаагаа хүргэх боломжийг олгодог.

Дээрх програмууд нь ажлаа хуваарилах, төлөвлөх, дүн шинжилгээ хийх, сурталчилах зэргээр үр дүнтэй зохион байгуулахад танд туслах бөгөөд зөв ашиглаж чадвал интернет орчин дахь таны ажлын үр дүнг нэмэгдүүлээд зогсохгүй өрсөлдөөний давуу тал олгох боломжтой юм. 

 

Эх сурвалж: compasso.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606502
0 эможи

keyboard_arrow_up