COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Таны англи хэлийг сайжруулахад туслах 8 КИНО

2019 оны 8 сарын 02

Arslan.mn

Өөртөө таалагдах арга барилаар аливаа зүйлсийг сурах амархан байдаг шүү дээ. Хэрвээ та кино үзэх дуртай бол яагаад дуртай киногоо үзэнгээ Англи хэлээ сайжруулж болохгүй гэж. Тэгвэл бид та бүхэндээ англи хэл сурахад хамгийн үр дүнтэй кинонуудын жагсаалтыг хүргэж байна. Танд амжилт хүсье.

The Terminal (2004)

Аялага: Америк

Төрөл: инээдмийн, Драма, Романс

Сурах ур чадвар: нисэх онгоцны буудлаар үйлчлүүлэх, гаалиаар орох, дэлгүүр хэсэх, хүмүүстэй уулзах, таксинд суух

Тус кино нь шилдэг бүтээлүүдийн нэг төдийгүй Англи хэл судлагчдад хамгийн хэрэгтэй кино юм. Учир нь киноны гол баатар Нью-Йоркийн нисэх онгоцны буудалд өөрийн оронд болж буй хувьсгалын улмаас удаан саатдаг. Тэрээр англиар бараг ярьж чаддаггүй бөгөөд гэртээ харихийн тул Англи хэлийг сурдаг.

Eat, Pray, Love (2010)

Аялага: Америк,Европ

Төрөл: Драма, Романс

Сурах ур чадвар: ресторанаар үйлчлүүлэх, жижиг харилцан яриа

Уг киног ижил нэрт зохиолоос сэдэвлэн хийсэн бөгөөд дэлхийн олон хүмүүст урам хайрласан кино болсон юм. Та англи хэлээ хялбархан сайжруулахын тулд энэхүү киног заавал үзээрэй. Киноны харилцан ярианы хэсгүүд нь гайхалтай ба Жулиа Робертсын мэргэжлийн жүжиглэлт, дуудлага нь уг киног чимж өгсөн.

Back to the Future – Trilogy (1985, 1989, 1990)

Аялага: Америк

Төрөл: шинжлэх ухаан

Сурах ур чадвар: жолоо барих, кафегаар үйлчлүүлэх

Тус киног мэдэхүй хүн гэж байхгүй биз. Гол дүрийн баатар өнгөрсөн хугацаанд өөр өөр цаг үеүүдээр аялдаг тул англи хэл сурч байгаа хүмүүст дуудлага, харилцан ярианы талаар хичээл заах болно.

Before Sunrise (1995)/ Before Sunset (2004)/ Before Midnight (2013) – Trilogy

Аялага: Европ

Төрөл: Драма, Романс

Сурах ур чадвар: Үзэсгэлэнт газруудын талаар мэдээлэл, галт тэрэгээр зорчих

Хэрэв та хайрын түүхэнд дуртай бол мэдээж тус кино танд хамгийн сайхан хайрын түүхийг харуулна. Харин Англи хэл сурч байгаа хүмүүсийн хувьд нилээдгүй хэцүү байх болно. 

The Grand Budapest Hotel (2014)

Аялага: Британи, Америк, Европ

Төрөл: Адал явдалт, инээдэм

Сурах ур чадвар: Зочид буудлаар үйлчлүүлэх

Поп биш (non-mainstream) кинонд дуртай хүмүүст зориулсан харанхуй инээдмийн (dark comedy) кино. Зарим харилцан яриа нь жаахан хэцүү мэт санагдаж болох юм. 

Green Book (2018)

Аялага: Америк

Төрөл: намтар, инээдмийн, драма, хөгжимт

Сурах ур чадвар: зочид буудалд, ресторанд, соёлын арга хэмжээнд оролцох

Хэрэв танд ухам зориг өгөх түүх хэрэгтэй бол уг кино танд таалагдана.

French Kiss (1995)

Аялага: Америк, Европ

Төрөл: инээдмийн, драма, романс

Сурах ур чадвар: онгоцоор, галт тэрэгээр зорчих, аялал зугаалга, ресторанаар үйлчлүүлэх

Киноны хошигнол, үйл хөдлөл, адал явдалт, романтик хэсгүүд нь таныг инээмсэглүүлэх болно гэдэгт итгэлтэй байна. Түүнчлэн киноны харилцан яриа нь тийм ч хэцүү биш бөгөөд төрөлх Англи хэлгүй хүмүүстэй их харилцдаг танд ойлгоход хялбар байх болно.

Little Miss Sunshine (2006)

Аялага: Америк

Төрөл: инээдмийн, драма

Сурах ур чадвар: аялал төлөвлөх, замд явах

Үнэхээр хөөрхөн кино. Хэрэв та Америк аялагаар Англи хэлээ сайжруулах сонирхолтой байгаа бол уг киног үзээрэй.

Эх сурвалж: oneminute.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606388
1 эможи

Зочин
2020-03-03 05:57
Зочин
2019-08-02 21:41
сонирхолтой
keyboard_arrow_up