COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Мяраалаг бүсгүйчүүдэд зориулсан сайхан харагдах нууцууд

2019 оны 7 сарын 31

Мяраалаг бүсгүйчүүдэд зориулсан сайхан харагдах нууцууд

Махлаг бүсгүйчүүдийн хувцаслалтын талаар яригдаж эхлэхэд хүн бүрийн толгойд ихэнхдээ хар бараан өнгийн хувцас, өндөр өсгийт л санаанд ордог. Харамсалтай нь та энэ төрлийн хувцаслалтыг сонговол 10 насаар хөгшин харагдах болно шүү. Ингээд "хөвсгөр" бүсгүйчүүд маань анхаарлаа нааш нь хандуулаарай.

1. Цагаан пүүз
Спортлог хувцаслалтын нэг төрөл болох цагаан пүүз нь даашинзтай төгс зохицдог бөгөөд таныг туранхай, өөртөө итгэлтэй харагдуулдаг аж. Мөн цагаан пүүз нь биеийг илүү галбирлаг харагдахад тусалдаг юм.

Цагаан пүүз
2. Тэгш бус хэмтэй хувцаслалт
Бидний хувьд тэгш хэм гэдэг нь тогтвортой, тэнцвэртэй байдал мэт санагддаг. Тиймдээ ч тэгш хэмтэй хувцаслалт нь илүү хүнд санагддаг байна. Харин тэгш бус хэмтэй хувцаслалт нь илүү хөнгөн мэдрэмжийг төрүүлдэг юм.

Тэгш бус хэмтэй хувцаслалт
3. Мөрөө тодотгох
Жишээлбэл, үүнд яг таны биеийн хэмжээнд тохируулан оёсон хүрэм, куртка, цамц зэрэг багтана. Орчин үед бүдүүн байхыг тухайн хүний залхуу, арчаагүй байдалтай холбож тайлбарлах болсон. Тиймээс мөр нь томдсон эсвэл жижигдсэн, замбараагүй хувцаслалт таныг сайхан харагдуулах нь юу л бол.

Мөрөө тодотгох
4. Өвөрмөц гоёл чимэглэл
Хачирхалтай кулон, бөгж дээрх өвөрмөц чулуу, өөрийн бэлгэ тэмдгээрээ сүрлэг санагдаж буй ээмэг зэрэг нь тухайн хүнийг параллель ертөнцөд амьдардаг нэгэн болохыг илэрхийлдэг бөгөөд энэ төрлийн гоёл чимэглэлийг сонгосон хүн бусдад бүтээлч, өвөрмөц нэгэн мэт харагддаг ажээ.

Өвөрмөц гоёл чимэглэл
5. Өнгө хослуулах
Хэрвээ та туранхай харагдахыг хүсэж байвал бараан өнгийн хувцсыг цайвар өнгийн хувцастай хослуулан өмсөх хэрэгтэй. Үүний ачаар та хүссэн галбираа бүтээх боломжтой бөгөөд өөрийн бахархдаг хэсгээ тодотгож, харин нуумаар байгаагаа бусдын хараанаас далдалж чадах юм.

Өнгө хослуулах
6. Бага зэргийн задгай хувцаслалт
Гэхдээ та үүнийг маш гоёор харуулах хэрэгтэй. Жишээлбэл, ганган зүүлт зүүж хүзүүгээ ил гаргах, аль эсвэл ханцуй нь гэрэлтсэн цамц өмсөж гар, мөрөө тодотгож болох юм. Мөн биеийнхээ зарим нэг хэсгийг бага зэрэг ил гаргах нь секси, зоригтой байдлын илрэл байдаг юм шүү.

Бага зэргийн задгай хувцаслалт
7. Насны хязгаар гэж үгүй
Яс томтой, эршүүд алхалттай, өөртөө итгэлтэй хүмүүсийг жин нь илүү овортой харагдуулдаг. Тиймээс та гоёл чимэглэл, хамба хилэн материалтай хувцас, матрын арьсан цүнх, хүнд үсний засалт гэх мэт зүйлсээс аль болох татгалзах хэрэгтэй шүү.

Насны хязгаар гэж үгүй

Насны хязгаар гэж үгүй
Харин жижиг ястай, дөлгөөхөн хүмүүсийг илүүдэл жин нь хүүхэд шиг харагдуулах нь бий. Тиймээс хэрвээ та жижиг биетэй, галбирлаг харагдахыг хүсэж байвал хүүхэд маягийн хувцаслалт, чийдэн ханцуй, бантик, үсний хавчаар, хуванцар гоёл чимэглэл, балерина зэргээс татгалзах хэрэгтэй юм.


8. Гоёл чимэглэлээ хэтрүүлэх
Хэрвээ та ямар нэгэн гоёл чимэглэл зүүхээр шийдсэн бол хээ, угалзтай хувцас сонгох хэрэггүй. Мөн хүнд загвартай хувцас өмссөн үедээ олон давхар хувцаслалтаас татгалзахыг хичээгээрэй. Харин тод өнгийн зурагтай хувцас сонгосон бол өмд эсвэл цүнх чинь даруухан өнгөтэй байх хэрэгтэйг санаарай.

Гоёл чимэглэлээ хэтрүүлэх


9. Хагас бариу хувцаслалт
Олон жилийн турш илүүдэл жинтэйгээ тэмцэж байгаа хүмүүсийн хувцасны шүүгээнд нь нэг бол хэт том, хэт жижиг хувцас байдаг. Заримдаа яг биеийг нь барьсан хувцас байх нь ч бий. Тиймээс хэрвээ та загварлаг харагдаж, биеийнхээ өө сэвийг далдлахыг хүсэж байвал сул, зузаан материалтай хувцсыг сонгох хэрэгтэй шүү. Ийнхүү хувцасласнаар та өөртөө итгэлтэй, сэтгэл хангалуун харагдах болно. 

Хагас бариу хувцаслалт
10. Диагональ
Бүх оёдол нь диагональ загвартай байдаг хувцаснууд таныг илүү нарийхан бэлхүүстэй, том хөхтэй харагдуулдаг. Тиймээс та далий загвартай, V хэлбэрийн ухлаадастай даашинзыг сонгож болох юм. Мөн диагональ зангиддаг цамц нь таныг гэдэсгүй мэт харагдуулдаг аж. Харин ташуулдаж зүүсэн жижиг цүнх нь бэлхүүсийг тодотгож, галбирлаг харагдахад чинь туслах болно шүү.

Диагональ
11. Бэлхүүсээ тодотгох
Бэлхүүсийг үргэлж тодотгох хэрэгтэй байдаг. Түүнчлэн та бэлхүүсээ тодотголгүй сул, судалтай хувцас өмсвөл бусдад маш эмх замбараагүй харагдах болно шүү. Эмэгтэйчүүдийн бие махбодийн өөрчлөлт ихэнхдээ дааврын төвшинтэй холбоотой байдаг бөгөөд бэлхүүсээрээ махлаг байх нь стрессийн даавар болох кортизол ихэссэнтэй шууд холбоотой байдаг аж.

Тиймээс бэлхүүсэндээ сэтгэл хангалуун бус байдаг хүмүүс дээгүүрээ энгэр нь задгай, сул цамц, жакет, зузаан материалтай пальто зэргийг сонгох нь зүйтэй юм. 

Бэлхүүсээ тодотгох
12. Урт хувцас өмсөхгүй байх
Та өгзөг дарсан урттай цамц, жакетнаас аль болох татгалзаарай. Энэ нь таны доод хэсгийн илүүдэл жинг далдлахгүй бөгөөд харин ч нэмэгдүүлж харагдуулах болно. Тиймээс хамгийн зөв сонголт бол ташаанаас үл ялиг дээш урттай хувцас өмсөх юм. Мөн хэт урт даашинз, пальто өмсөхгүй байх нь зүйтэй. Учир нь ийм хувцаслалт таныг дөрвөлжин, галбиргүй харагдуулдаг аж.

Нэмж дурдахад, том гэдэс, өргөн ташаагаа нуухын тулд бүсгүйчүүд уг хувцаслалтыг сонгож ихээхэн алдаа гаргадаг гэдгийг санаарай.

Урт хувцас өмсөхгүй байх


13. Шидэт 5 см
Та яг бэлхүүс хүртэл урттай цамц сонгох хэрэггүй бөгөөд энэ нь цээж болон ташааг 2 хувааж харагдуулдаг ажээ. Тиймээс цамцны дээгүүр өмсөх жакет, куртка, пиджакаа хувцаснаасаа 5-7 см-ийн зөрүүтэйгээр сонгох нь зөв юм. Үүний ачаар биеийн бусад хэсэг чинь хүмүүсийн анхаарлыг татах болно.

Шидэт 5 см
14. Ташаагаа тодотгох
Дээгүүр өмсөж байгаа хувцас чинь дотуурх хувцаснаасаа богино байх хэрэгтэй. Ялангуяа дотуур өмссөн хувцас чинь бариу байх тусмаа бусдын анхаарлыг ташаан дээр төвлөрүүлдэг байна.

Ихэнх эмэгтэйчүүд бие галбираа хэсэгчлэн хардаг бөгөөд өгзгөө нуух хэрэгтэй гэж бодсон үедээ өөрийн пропорцыг мартаж орхидог. Тиймээс та өгзөг дээрээ анхаарал хандуулбал илүү галбирлаг харагдана гэдгээ мартаж болохгүй шүү.

Ташаагаа тодотгох
15. Төгс суулт
Та өдөр тутмын хувцаслалтандаа оёдолгүй эсвэл оёдол нь мэдэгдэхгүй дотуур хувцсыг сонгох хэрэгтэй. Энэ төрлийн хувцаслалт нь арьсанд шигддэггүй бөгөөд хувцасны доороос илүүдэл унжсан махыг харагдуулдаггүй юм. Түүнчлэн та үдэшлэгийн мэдэгдэхгүй даруулгыг ч зүүж болох юм.

Төгс суулт
16. Өргөн өмд
Бариу өмд нь гэдсийг унжиж харагдуулдаг учраас өргөн ташаа, нарийн мөртэй бүсгүйчүүд өндөр суудалтай, бэлхүүснээс өвдөг хүртлээ бариу, өвдөгнөөс доош шулуун загвартай өмдийг сонгох хэрэгтэй юм.

Харин цээж нь ташаанаасаа том бүсгүйчүүд өргөн загвартай өмд өмсөх хэрэгтэй бөгөөд хөлөө илүү урт харагдуулахын тулд ухлаадастай загварыг сонгоорой. Энэ нь намхан бүсгүйчүүдэд ч тохирно. Түүнчлэн хэт бариу өмд таныг илүү махлаг харагдуулдаг бол хэт сул өмд бүр их жин нэмж харагдуулдаг юм шүү.

Өргөн өмд

Та дээрх 16 зөвлөмж тус бүрийг өөр дээрээ туршиж үзээд хамгийн их таалагдсанаа өдөр тутамдаа хэрэгжүүлэхийг хичээгээрэй. Мөн та толиноос илүү камераас өөрийгөө хэрхэн харагда

Эх сурвалж: caak.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
4
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606276
8 эможи

Зочин
2019-07-31 16:04
туйлын зөв
keyboard_arrow_up