7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 20, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Хямд зардлаар аялах төлөвлөгөөтэй хүмүүст зориулсан ЧУХАЛ зөвлөгөөнүүд

админ
2019 оны 7 сарын 09

Та аялах дуртай юу? Аялахыг хүссэн ч зардал их болно гээд хойш сууж байгаа бол нааш анхаарлаа хандуулаарай. Дэлхийн хэд хэдэн орноор хямд зардлаар аялаад ирсэн 22 настай С.Номин-Эрдэнийн зөвлөгөөг хүргэж байна. 

1. Тайланд руу 300 мянган төгрөгөөр очсон нь:

Олон орноор аялах хүсэл байсан ч хаанаас эхлэхээ мэдэхгүй, дээрээс нь санхүүгийн асуудал намайг хойш татаж байсан. Гэхдээ хоёр жилийн өмнө хүслээ биелүүлэхээр зориглож, цагийн ажил хийж цуглуулсан мөнгөөрөө анхны аялалдаа гарсан. Түүнээс хойш аялах нь зөвхөн баян эсвэл завтай хүмүүсийн хийдэг зүйл биш гэдгийг ойлгосон. Эхлээд Улаанбаатар-Замын-Үүд /вагоноор/-Бээжин /автобус/-Гуанжоу /хурдны вагон/ -Банкок /онгоцоор/. Онгоцонд суух учраас маш сайн төлөвлөж байгаад нислэгээ эртнээс захиалах хэрэгтэй.  Миний хувьд Тайланд орон маш их таалагдсан. Үзэсгэлэнтэй байгальтай, их сайхан хүмүүстэй, хийх юм ихтэй, хоол нь амттай ер нь л тасархай орон санагдсан.

2. Москва хотруу 270 мянган төгрөгөөр очсон нь:

Хоёр хөршрүүгээ визгүй зорчих нь бидэнд олон боломжийг нээж өгдөг. Та Орос руу хэрхэн аялах аргаа сурчихвал Европын олон улс руу хямд зардлаар аялах  аргаа мэддэг болно гээд бод доо. Сайхан байгаа биз. Одоо хэрхэн Москва хот руу явах таршрутыг энгийнээр хэлье. Эхлээд Улаанбаата-Улаан-Үдэ /машин/-Москва /онгоцоор/. Ингээд та зорьсон газартаа ирэх болно. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу.

3. Мурманск хот руу 375 мянган төгрөгөөр явж, туйлын туяа харсан нь:


 

Би та нарт хэлсэн шүү дээ. Москва яваад сурчихвал өөр олон гоё газруудыг үзэх боломж нээгдэх болно гэж.  Миний туйлын туяа үзсэн газар Москва хотоос холгүй байдаг бөгөөд та ердөө автобусанд сууж, галт тэрэгний буудал очин Мурманск хотын зүг явахад л хангалттай. Та тэнд очоод гайхамшигтай туйлын туяаг харах болно. Энэ тухай мэдээллийг ЭНД дарж авна уу.

4. Турк руу 390 мянган төгрөгөөр очсон нь:

Миний хувьд аялж байсан орнуудаас хамгийн гоё нь Турк байсан. Цаг агаар, хүмүүс, орчин, үйлчилгээ нь үнэхээр таалагдсан. Тэнд байсан хэдхэн өдөрт олон сайхан мэдрэмжийг авсан. Хамгийн гол нь Турк улс аялахад санхүүгийн хувьд боломжийн бас санагдсан. Турк руу очихын тулд ердөө Москва хотын онгоцны буудал дээрээс Внукова хот руу нисээд Турк улсын нийслэл хотод ирнэ дээ. Хамгийн гол нь билетээ эртнээс захиалах хэрэгтэй шүү.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605746
3 эможи

keyboard_arrow_up