COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Зуны цагт зориулсан арьс арчилгааны 15 ДҮРЭМ

2019 оны 7 сарын 31

Arslan.mn

1.Алдаа бүү гаргаарай: гадагш гарахдаа нарны хамгаалалтын бүтээгдэхүүн хэрэглэлгүй бүү гараарай. Албан газарт ч, үүлтэй цаг агаарт ч энэ бол заавал биелүүлэх зүйл. Зөвхөн SPF таны арьсыг нарны хэт ягаан туяа, нөсөө толбо болон эрт хөгшрөлтөөс сэргийлэн хамгаална.
2. Магадгүй та өмнө нь сонсоогүй байж болох ч, одоо мэдээд аваарай: нүүрний бусад хэсэгтэй харьцуулахад уруулын арьс наранд илүү түлэгддэг. SPF өндөртэй уруулын бальзам зөөлрүүлж, гэмтэхээс хамгаална.

3. Нүүрний тоникийг хөргөгчиндөө хадгалснаар, зуны бүгчим халуунд таны арьсыг сэргээж өгнө. Жишээ нь, Ecobeauty цувралд шүршигч хэлбэртэй бүтээгдэхүүн бий: энэ бүтээгдэхүүн нь сарнайн ба алтан товч цэцгийн органик ус агуулдаг төдийгүй, их хэмжээний антиоксиданттай!

4. Толгойн хуйхыг бүү мартаарай. Энэ хэсгийн нарны түлэгдэлт өвдөлт мэдрүүлэх төдийгүй хуурайшилтад хүргэнэ. Нарнаас хамгаалах бүтээгдэхүүн хэрэглэх эсвэл толгойны хамгаалт зүүгээрэй.

5. Гуужуулагч бүтээгдэхүүн хэрэглэхээс бүү татгалзаарай – зуны улиралд ч арьсаа байнга шинэчлэх хэрэгтэй. Нүүр цэвэрлэгч төхөөрөмж эсвэл гуужуулагчийг сонгон, харин хүчлийг зөвхөн оройдоо хэрэглэх ба нарнаас хамгаалахаа бүү мартаарай.

6. Шинэ жимс ногоо идэж байгаарай – энэ нь эрүүл арьстай байх шилдэг хөрөнгө оруулалт. Ялангуяа зуны цагт, сонголт их, харин үнэ бага байна. С аминдэмээр баялаг нэрс, хад, киви, жүрж, папайяа болон гүзээлзгэнэ идэхэд анхаараарай.

7. Илүүдэл үсээ авах шинэ аргыг туршаад үзээрэй. Сахлын хутгаар авч заншсан бол, зун цаг нь өөр арга, жишээ нь үс хуулагч, руу шилжих гайхалтай шалтаг. Ингэснээр нарны туяаны нөлөөнөөс үүдэн илүү эмзэг мэдрэмтгий байгаа арьсаа бага гэмтээнэ гэсэн үг ба илүү урт хугацаанд хөлийн арьсаа толигор хэвээр хадгална. Амжилтын нууц – гуужуулагч хэрэглээд, дараа нь чийгшүүлэх.
8. Халуун хэм ба чийгшлээс үүдсэн тууралттай тэмцээрэй. Арьсаа сайтар цэвэрлэж, шинэчлэгдэхэд нь тусалж, бактерийн эсрэг найрлагатай нэмэлт арчилгаахэрэглээрэй. Хэрэв цээж болон мөрийн хэсэгт тууралт үүсвэл, синтетик даавуун хувцас өмсөхийн оронд хөвөн даавуун материал сонгоорой.

9. Нүд орчмын арьсыг үрчлээ болон эрт хөгшрөлтөөс сэргийлэхийн тулд нарны шил зүүгээрэй. Зориулалтын тосоор чийгшүүлээрэй – нүүрэнд түрхдэг тос тохирохгүй тул бүү түрхээрэй!

10. Таны насыг хамгийн түрүүнд илчилдэг гарын арьсаа арчлаарай: хурууны арьс үрчлээтэж, нөсөө толбо үүсэх хамгийн магадлалтай. Хөгшрөлтөөс сэргийлэх, арьсны уян хатан байдлыг нэмэгдүүлэх SPF-тэй тос хэрэглээрэй.

11. Цээж хэсэгтээ онцгой анхаараарай: тэр хэсгээ нүүр адил сайтар хамгаалаарай. Энэ хэсгийн арьс илүү нимгэн, хуурай байдаг тул, нарны мөрөг нөлөөнд хамаагүй илүү гэмтэх аюултай.

12. Эрүүл, тэнцвэртэй чийгшилтэй байлгахад арьсандаа туслах ба, наран шарлагын газраас үүдэх гэмтлээс сэргийлээрэй. Зуун настын хандтай бүтээгдэхүүнсонгоорой – хормын дотор тайвшруулж, таатай сэрүүцүүлэх мэдрэмж төрүүлэн, борлуулсан арьсны өнгийг хадгалахад тусална.

13. Нарны хорт нөлөөнөөс огт татгалзах үүднээс зориулалтын төхөөрөмжөөр биеийн арьсаа борлуулах талаар нэг эргэцүүлээрэй. Орчин үеийн, жишээ нь шүршигч хэлбэртэй, бүтээгдэхүүнүүдийг түрхэж, тараахад хялбар байдаг тул шинэхэн хэрэглэгчийн хувьд ч асуудал тулгарахгүй. Хэдхэн цагийн дотор таны биеийн арьсаа алтлаг өнгөөр гэрэлтүүлж, аюулгүй борлуулсан байх болно.

14. Бассейны дэргэд амрах дуртай юу? Уснаас гарах тоолонд шүршүүрт орох хэрэг гардаг: хлор нь чийгийг хадгалах үүрэгтэй арьсны дээд гадаргууг гэмтээдэг. Аль болох түргэн усаар цэвэрлэж, харин сүүлд нь эрчимтэй чийгшүүлэгч тос түрхээрэй.

15. Хэрэв халуунд таны арьсан дээр улайлт үүсвэл, хүйтэн усаар угаагад үзээрэй – хүйтэн ус хялгасан судсыг нарийсгана.

Дараах жагсаалт зуны халуун өдрүүдэд хэрэг болох тул та хадгалаад аваарай!

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605222
1 эможи

keyboard_arrow_up