COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Алт, мөнгөн эдлэлийг яаж өнгө оруулж цэвэрлэх вэ?

2019 оны 6 сарын 24

Arslan.mn

Таны хэрэглэж байгаа нүүрний тос, оо энгэсэгт мөнгөн ус, мөнгөн усны хольц найрлагатай давсууд орсон бол зүүж, эдэлж буй ээмэг, бөгж, бугуйвч, зүүлт зэрэг алтан эдлэлийн өнгийг өөрчилж, цагаан толбо үүсгэхээс гадна бас иодоос ч толбо үүсдэг байна.

Ийм үед алтан эдлэлээ 10-20 минут гипосульфитын уусмалд хийгээд улмаар цэвэр усаар зайлж, зөөлөн давуугаар арчина. Гипосульфит нь гэрэл зурагт хэрэглэдэг бодис бөгөөд нэг стакан усанд нэг цайны халбага ордог аж.

Мөн сард нэг удаа наштырийн спирттэй ус болон шүдний оо түрхсэн зөөлөн үстэй сойзоор үрж цэвэрлэвэл алт, мөнгөн эдлэлийн өнгө нь сэргэж гялалздаг. Эмэгтэй та хувцас хунар, аяга тавга зэрэг аливаа юм угааж, цэвэрлэж байх үедээ алт, мөнгөн эдлэлээ гараасаа заавал авч байгаарай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
605182
5 эможи

keyboard_arrow_up