COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Аялал, амралтанд гарахдаа ЮУ АВЧ ЯВАХ вэ?

2019 оны 7 сарын 26

Arslan.mn

Зуны зугаатай өдрүүд тун удахгүй дуусах нь. Та тэрнээс өмнө хөдөө нутгаар аялалд гарахад бэлэн үү?

Дунд болон урт хугацааны аялалд нүүхээс наахнуур бэлтгэл хийж явахгүй бол ялангуяа хүүхэдтэй хүмүүс зутрах, хүүхэд өвдөх магадлал /аюул ч гэж нэрлэж болох юм/ нүүрлэнэ. Тиймээс аялалд гарахдаа авч явж болох зарим зүйлийг та бүхэнд сануулж байна. Мэдээж танд ч бас шинэлэг санаа байвал сэтгэгдлээр оруулж болох билээ.

Аялалд гарахын өмнө бэлтгэх зүйлсээ дэвтэр дээр бичсэн нь эмх цэгцтэй болж, мартаж санах асуудал үүсэхгүй. Авсан зүйлсээ зөв тэмдэглэгээгээр, аваагүй зүйлсээ хасах тэмдэглэгээгээр тодруулчихвал бүр сайн.

Гарахынхаа өмнө цаг агаарын мэдээтэй танилцаарай. Манай сайтад цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ байдаг. ЭНД ДАРЖ хүлээн авах боломжтой. 

Зайлшгүй авч явах зүйлс:
  • Хөдөө явахад шаардлагатай зарим эм, эмнэлэгийн жижиг хэрэгслүүдийг авах хэрэгтэй. Үүнд: хөвөн, бинт, өвчин намдаах эм, лаа /толгой болон шүдний өвчин намдаах/, гэдэсний гүйлгээг дарах эм, антибиотик, халуун бууруулах эм, харшлын эм, хросол, бөөлжилт, дотор муухай оргилтыг намдаах эм, халууны шил.
  • Дулаан хувцсаа хангалттай авч яваарай. Халууцвал хувцсыг тайлж болох ч, даарах үед өмсөх хувцасгүй бол зутрах билээ. Тэгээд ч бороо, шүүдэрт норохыг үгүйсгэхгүй. Тиймээс ус нэвтэрдэггүй цув, куртик, усны гутал зайлшгүй чухал.
  • Хэрвээ нялх хүүхэдтэй явбал аптекуудад чийг татдаггүй, чийг нэвтрүүлдэггүй дэвсгэрүүд байдаг.
  • Ялаа, шумуулгүй хөдөө нутаг гэж бараг үгүй. Тиймээс шумуулны эсрэг тос, хамгаалалтын тортой малгай авч явах хэрэгтэй. Бага насны хүүхдүүдийн нүд ам руу ялаа шумуул орчих гээд завсаргүй дайраад байх үед ийм малгай ёстой л аминд орно шүү.
  • Нарны тос, нарны малгай.
  • Гол устай газраар явж болох ч хүүхдүүдтэй явж байгаа тохиолдолд цэвэр ус илүүддэггүй. Гэхдээ савтай цэвэр усаа машиныхаа нар тусах хэсэгт удаан хадгалж болохгүй гэдгийг санаарай.
  • Хөдөө хээр явах үед аяга тавагны угаалгын шингэн таныг ямар ч хүйтэн устай байсан хорхог, шорлогны тостой сав суулганаас хялбархан салгаж дөнгөнө.
  • “Хөдөөний олон замын алийг нь сонгох вэ таминь ээ” гэж дуу алдахдаа тулахгүйн тулд автомашинаар аяллаар явах тохиолдолд GPS авч явахад илүүдэхгүй.
  • Гар ариутгагч спирттэй шингэн. Гараа угаах боломжгүй тохиолдолд энэ шингэнийг хэрэглэхэд сэнгэнээд л явчихна. Мөн саван, шампунь, оо, нүүр цэвэрлэгч шингэн, нүүрний тосоо мартав.
  • Шүдэнз, гар чийдэн
  • Сайхан дуу сонсож, хамтдаа дуулж явах нь хөгжилтэй шүү дээ. Тиймээс дууны сангаа шалгаарай.
Анхаарах зарим зүйл:
  • Хийн плитка авч явж байгаа тохиолдолд ахуйн хэрэглээний гаазаа наранд удаан байлгаж болохгүй. Нар шууд тусах хайрцагт ч байрлуулж болохгүй.
  • Олуулаа явж байгаа тохиолдолд буудаллаад хөдлөх болгондоо хүнийхээ тоог, ялангуяа хүүхдүүдийн тоог байнга авч байгаарай. Томчууд модны сүүдэрт унтаж үлдэх, хүүхдүүд тоглож үлдэх тохиолдол цөөнгүй.
  • Нарлаж удтал байсан автомашин хөдлөхийнхөө өмнө ард нь элдэв зүйлс тээг болоогүй гэдгийг, дайрч хагалж бяцлах зүйл байна уу гэдгийг сайтар шалгаж байж хөдлөх хэрэгтэй.
  • Замд явж буй хүмүүс архийг хэтрүүлэн хэрэглэх нь та бүхний амь нас, эрүүл мэндэд нэн аюултай. Гол устай газраар явах тохиолдолд архи хэтрүүлэн хэрэглэхгүй байх, бага насны хүүхдүүдийг байнга анхаарч, халамжилж байх хэрэгтэй гэдгийг битгий мартаарай.
  • Эцэст нь хаана буудаллаж, хаашаа хөдлөх байсан ч байгалийн сайханд хог бүү тариарай. Та дараа жил ирэхдээ, таны хүүхэд байгальд хөлбөрөн тоглох сайхан нутгаа хэвээр нь хадгалахыг хүсч байгаа л бол хог тарихгүй, орчноо сүйдлэхгүй байхыг хичээгээрэй.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605129
3 эможи

Зочин
2019-07-26 11:51
гоё хэлжээ
1
2019-06-23 14:40
Manai ger buliinhen baigald hogoo hayadaggui etseg ehiin handlaga ur huuhed ni shuud nolooldog gedgiig medersen.
Зочин
2019-06-23 13:10
гоё хэлжээ
keyboard_arrow_up