COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Мишель Обамагийн “Becoming“ номоос онцлох ЭШЛЭЛ

2019 оны 6 сарын 23

Arslan.mn

АНУ-ын Тэргүүн хатагтай асан Мишель Обамагийн “Becoming” ном дэлхийн дахиныг шуугиулж байна. Худалдаанд гарсан эхний өдрөө 725.000 хувь борлогдож рекорд тогтоосон энэ ном хэдийнэ 24 хэлээр хэвлэгдэхээр болоод байгаа билээ. 

Номыг хэвлэсэн Penguin Random House компани АНУ, Канадын зах зээлд эхний ээлжинд 1.8 сая хувийг гаргасан нь дуусч, 800,000 хувийг нэмж хэвлэх захиалга авсан гэнэ.

Дурсамж номонд Чикаго хотод төрж өссөн цагаас нь эхлээд Цагаан ордонд тэргүүн хатагтай болж суусан Мишель Обамагийн амьдралын түүхийг дэлгэрэнгүй өгүүлдэг юм. Энэ удаа та бүхэндээ “Becoming“ номоос онцлох ЭШЛЭЛ-ийг хүргэж байна.

  • Америкийн тухай, амьдралын тухай, ирээдүйд юу тохиох тухай надад мэдэхгүй зүйлс олон бий. Гагцхүү би өөрийгөө, би хэн бэ гэдгээ л сайн мэднэ. 
  • Цагаан ордонд хөл тавьсан хамгийн анхны өнгөт арьст Тэргүүн хатагтай болсон нь бүх талаар “өөр” байв. Хүмүүсийн хандлага, өмнөх Тэргүүн хатагтай нарын өвлүүлсэн уламжлал, бусдын харах өнцөг гээд бүгд л. Тиймээс би ч “өөр” байя гэж бодсон. Илүү сайн, илүү ухаалаг, илүү хүчирхэг.
  • Өөрийн түүхээ хүлээн зөвшөөрөхийн чухлыг эцэг эх маань надад заасан. Тэр гоё биш, төгс бус байж болно. Гэхдээ л тэр бол цор ганц, дахин давтагдашгүй чиний л түүх.
  • Эгнэшгүй гайхалтай олон хүнтэй уулзаж байсан нь амьдралд минь тохиосон аз завшаан гэлтэй. Тэднийг нэгтгэдэг нэг зүйл бий: Тэд аливаад үргэлж зөв эргэлздэг.
  • Бүх цаг мөчийг аз жаргалтай болгох гэж хичээхээс байгаадаа жаргаж сурах нь хамаагүй илүү гэдгийг би ойлгосон. 
  • Миний амьдралын хамгийн чухал ажил бол өөрөөрөө байх, өөрийнхөөрөө сэтгэх. Энэ ажлаа би сайн хийж ирсэн гэж боддог шүү.Өөрчлөлт, хөгжилт маш удаан явагдаж болно гэдгийг амьдрал надад заасан. Өөрчлөлтийн үрийг тарьсан нь л бол жимсийг нь хүртэх гэж яарахын хэрэггүй. Тэвчээр танд туслах болно.
  • Зорьсон, санасандаа эрс шийдэмгий байхыг энэ цаг үе биднээс шаардаж байна.
  • Эрэгтэй оюутнуудын эзэрхийлэл дунд дасаж, дарагдахгүйн тулд би их хичээдэг байсан. Яагаад гэвэл яг цагаа тулбал тэд надаас, бусад эмэгтэй оюутнаас илүү ухаалаг биш гэдгийг мэдсэн. Эрчүүдийн үг илүү хүчтэй, илүү ухаалаг мэт санагддагт түүхийн турш биднийг итгүүлж, хүлээн зөвшөөрүүлж ирсэн байж шүү дээ.
  • Ерөнхийлөгч болоод Барак Обама өөрийг нь бурхан шиг шүтэж, бүхнийг хүсэлд нь нийцүүлэхийг хичээгчдийн дунд орсон. Энэ нь надад өрх гэрийн амьдрал бүхэлдээ аавуудын, эрчүүдийн хүсэл, хэрэгцээнд тулгуурлан оршиж асан өмнөх үеийг санагдуулам. Охиддоо би энэ байдлыг үл хүлээн зөвшөөрөхийг сургах хэрэгтэйгээ тэгэхэд ойлгосон.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
605128
4 эможи

keyboard_arrow_up