COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Зуны амралт: Төсөөлөл ба бодит байдал

2019 оны 6 сарын 10

Arslan.mn

Тэсэн ядан байж хүлээж төсөөлсөн зүйл чинь бодит байдал дээр хамаагүй доогуу байх мэдрэмжийг хүн болгон мэддэг байх. Хэтэрхий их зүйл хүсээд тэр нь санаснаар болохгүй бол үнэхээр харамсмаар санагдана. Гэхдээ ямар нэгэн зүйлд итгэх, түүнийгээ сайхнаар төсөөлж, хүлээх хүсэл төрдөг. Тэгвэл зуны амралтын бодит амьдрал болон таны төсөөлөл хоёрыг хүргэж байна. Хүн гэдэг хийсвэр төсөөлөл нь дээд зэргээр хөгжсөн амьтан. Тийм ч болохоор ямар нэгэн зүйл хийхийг хүсэхээрээ түүнийхээ хамгийн шилдэг төсөөллийг оюун санаандаа ургуулан боддог. Гэвч бодит байдал дээр бүх зүйл хэтэрхий онцгүй болсноос болж дэндүү ихээр урам хугарч, сэтгэл гонсгор үлдэх нь бий. Магадгүй тийм болохоор хэтэрхий их зүйлийг хүлээж, горьдлого тээх хэрэггүй ч гэдэг биз. Тэгвэл зуны амралтын бодит байдал болон таны төсөөлөл хоёрыг хүргэж байна.

1.Бороонд норох

Мэдээж зуны хамгийн сайхан зүйл бол бороо орох. Тэр дундаа борооны дуслыг биеээрээ мэдрэх хамгийн сайхан. Гэхдээ норсны дараа тийм ч таатай биш л дээ.

2. Шинэ хобби эхлүүлэх

Энэ бол хүн бүрийн л зун хийхийг хүсдэг зүйл. Гэвч үүнийгээ хэрэгжүүлдэг нь ховор. Эморол биднийг жилийн дөрвөн улирал дагасаа байдаг…

3. Аялах

Амралт эхлээд л хаашаа ч хамаагүй аялалд гармаар санагддаг. Тэгээд найз нөхдөө цуглуулж байгаад аялалд явах талаар ярилцхад тэдэн шиг хийтэй, уриалагахан хүмүүс байдаггүй. Бүгд л огшоод босоод ирнэ гээч. Эцэс сүүлд нь болзоотын бор толгой дээр нөгөө уриалаад байсан хүмүүс нь байдаггүй. Та ганцаараа л зогсож байна.

4. Дулаахан цаг агаар

Бид зуны дулаахан өдөр гадуур сайхан зугаална гэж бодоцгоодог. Гэвч үнэндээ орой сэрүү унахыг хүлээж бүгчим халуунд өдрийн цагаар гэрээсээ ч гарч чаддаггүй. Гарсан үедээ халуун наранд бараг л болох шахна даа…

5. Дасгал хийх

Бидний төсөөлдгөөс хамгийн хол зөрдөг нь энэ бусуу. Зуныг ёстой дасгалаар бөмбөгдөнө өөө!! Гэж зун болгон боддог ажээ…

6. Харшил

Харшилтай хүмүүсийн хувьд зун цаг бол амьд үлдэх тэмцэл юм…

7.Амралтаа хөгжилтэй өнгөрөөх

Хичээл амраад л найзуудтайгаа хамтдаа өдөр шөнөгүй цагийн уйдах завгүй өнгөрөөнө гэж бодоцгоодог. Гэхдээ энэ нь дүүтэй хүмүүсийн хувьд сэрүүн зүүд юм.

8. Мөнгө хуримтлуулах

Цагийн ажил хийгээд л мөнгийг ёстой хурааж, сар болгон дансанд тань их хэмжээний мөнгө ордог болно гэж та бодож байсан л биз дээ. Яг үнэндээ ажил хийсэн биш хамаагүй тансаглаж,  “удахгүй цалин бууна” гэж хүмүүст өр тависаар байгаад түүнийгээ төлөөд таардаг шүү…

9. Ном унших

Зун уншина гээд зузаан ном аваад эхний хэдхэн хуудсыг л уншдаг. Эцэс сүүлд нь өдөр шөнөгүй утсаа маажаад мэдрэлийн ядаргаанд ороод зуны гурван сар эмнэлэгт өнгөрдөг нь харамсалтай. Ууг нь нэг ч гэсэн ном уншиж байвал өөрт л хэрэг болох. Гэхдээ яахавдээ… Энэ чинь л зуны амралт шүү дээ.

10. Гэхдээ л зун цаг сайхааан

Эх сурвалж: oneminute.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
1
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604592
3 эможи

keyboard_arrow_up