COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Зуны амралтыг ЗУГААТАЙ өнгөрөөх 10 арга

2020 оны 8 сарын 04

Зуны амралт дуусахад хэдхэн хоног үлдээд байна. Хүүхдүүд та бүхэн үлдсэн хэдэн өдрүүдийг зугаатай өнгөрүүлэхийг хүсч байвал дараах зөвлөгөөнд анхаарлаа хандуулаарай . 

1.Зуслан явах

Сурагч насны хамгийн хөгжилтэй дурсамжтай үе хүүхдийн зусланд тохиодог.  Богино хугацаанд олон найз нөхөдтэй болохоос гадна бие дааж сурах, тэмцээн уралдаанд өөрийгөө сорих, дурсамж дүүрэн хөгжилдөхөд тохиромжтой газар бол яах аргагүй зуслан билээ.

2.Салхинд гарах

Их хотын дуу чимээнээс түр ч гэсэн холдож найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ байгалийн сайханд нэгэн өдрийг хөгжилтэй, тоглож наадан өнгөрөөх сайхан биш гэж үү.

3.Шинэ зүйл сурах

Та өөрийнхөө сонирхолд нийцүүлэн энэ зун нэг шинэ зүйл заавал сураарай. Жишээ нь зураг авч сурах, компьютерын ямар нэг програм дээр ажиллаж сурах, юм оёх гэх мэт.

4. Сургалтанд суух

Хэрэв та аль нэг хичээлдээ хоцрогдолтой байгаа бол зуны амралтаараа сургалтанд сууж энэ асуудлаа шийдэж болно. Мөн өөрийнхөө авьяас чадварыг хөгжүүлэх зорилгоор бүжиг, шатар, хөгжим гэх мэт янз бүрийн сургалтаас өөртөө тохирохыг сонгоорой.

5. Хэл сурах

Аливаа орны хэлийг сурна гэдэг амаргүй даваа боловч яагаад оролдоод үзэж болохгүй гэж. Заавал сургалт дамжаанд суулгүй бие даан сурж болно. Ингэхдээ тухайн хэл дээрх киног үзэх, дуу сонсох зэргээр өөртөө сонирхолтой байдлаар сурч болно шүү дээ.

6. Бие бялдраа хөгжүүлэх

Залуу насанд бие бялдраа эрүүл чийрэг байлгаж, дасгал хөдөлгөөн хийвэл ирээдүйд тохиолдох эрсдэлээс өөрийгөө сэргийлж чадна. Тийм учраас идэвхтэй хөдөлгөөн хийж, илүүдэл жингээсээ салж зуныг үр дүнтэй өнгөрөөгөөрэй.

7. Ажил хийх

Эцэг эхийнхээ ачаанаас бага ч болов хөнгөлж зуныхаа амралтаар ажил хийвэл олон зүйл сурна. Цаг барих, хариуцлагатай болох, багаар ажиллах, бусадтай харьцаж сурах, мөнгөний үнэ цэнэ зэргийг хичээлээс бус хөдөлмөрөөс л сурч мэдэж болно.

8. Аялaлаар явах

Зуныг зугаатай өнгөрөөх хамгийн гоё арга бол аялалд явах. Заавал гадаад руу гэлтгүй эх орныхоо өргөн тал нутаг, уудам хангайгаар аялаж яагаад болохгүй гэж. Гайхалтай дурсамж, туршлага болно гэдэгт итгэлтэй байна.
 

9. Айдсаа даван туулах

Хүн бүр ямар нэгэн айдастай байдаг. Харин тэр айдсаа даван туулсан нь ховор биз. Хэрэв та харанхуйгаас, өндрөөс эсвэл аалзнаас айдаг бол эдгээрийг даван туулах зориг гаргаж яагаад болохгүй гэж.

10. Хүндэлдэг хүнтэйгээ уулзах

Урлаг соёл, спортын олны танил хүмүүстэй уулзаж, хүндэлж биширдэгээ илэрхийлэн
зургаа даруулж, гарын үсгийг нь авч хадгалаарай. 

Эх сурвалж: UB.LIFE
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603939
0 эможи

Зочин
2020-08-04 10:56
keyboard_arrow_up