COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Өрөөгөө илүү тухтай болгох хүсэлтэй хүмүүст санал болгох 6 загвар

2019 оны 5 сарын 19

Улирал солигдохын зэрэгцээ өрөөнийхөө хэв маягийг ч бас өөрчилмөөр байвал эдгээр санаанууд төньд тусална гэж найдаж байна.

1. Өнгө маш чухал. 

Эд зүйлсийнхээ өнгийг нэгэн жигд эсвэл хоорондоо зохицох байдлаар нь сонгох.

Яг юуны өнгийг хооронд нь тохируулбал дээр вэ: Орны бүтээлэг, дэр, жижиг хивсэнцэр, хөшиг зэргийг хооронд нь адилхан байлгах нь илүү эмх цэгцтэй харагдана. Сүүлийн үед өрөөгөө өөрчилж, шинэчлэн янзалж буй хүмүүс ханаа цайвар саарлаар будах нь их ажиглагдсан шүү.

2. “Cozy” загвараар өөрчилж болох юм.

Дэр: Янз бүрийн өнгө загвартай жижиг, том олон дэр байж болно. Мөн зөөлөн дулаан хөнжил, үслэг эдлэлийг мартаж болохгүй. Тэд таныг илүү тухтай байхад тусална.

Лаа: Янз бүрийн өнгө үнэртэй лаа асааснаар өрөөг илүү тухтай болгож, дулаан мэдрэмжийг танд мэдрүүлэх болно.

Гэрэл: Орныхоо толгой дээр эсвэл ханаа дагуулаад гэрэл өлгөж болно шүү дээ. Шаргал гэрэл өрөөг илүү гэгээтэй бас үлгэрийн мэт харагдуулна. Зөвхөн гацуур модонд зориулсан гэх ойлголтыг дэлхий даяар аль эрт халсан шүү.

3. Минималист хэв маяг.

Минималист хэв маяг гэдэг нь ерөнхийдөө маш цөөхөн тооны цэвэрхэн, цэгцтэй эд зүйлстэй байна гэсэн үг. Мэдээж хэт гоёж гоодсон зүйлгүй, энгийн мөртлөө амьдралд хэрэгтэй зүйлсээр өөрийн эргэн тойрныг бүрдүүлэхийг хэлнэ.

Өрөө саарал, цайвар цэнхэр, ягаан, шаргал гээд бүдэг өнгөөр дагнасан байдаг.

Бяцхан ногоон ургамал байхад буруудахгүй.

Мэдээж толийг хэзээ ч мартаж болохгүй. Урт том толь нь ч өрөөг илүү өвөрмөц харагдуулна.

4. Шинэ ба хуучныг хослуулах нь.
Шинэ үеийн буюу модерн загварыг хуучны буюу “vintage” хэв маягтай хослуулснаар таны гэр илүү чамин харагдана. Учир нь хэт хуучирсан эсвэл хэт туйлширсан харагдахгүй.

5. Номоо ил байрлуул.
Өөрийн ном болон цэвэрхэн номын тавиураа бусдад харагдах байдлаар ил тавиарай. Өрөөний дотоод засалтай зохицох номын тавиур сонгосноор ном цэгцтэй бас өрөө ч илүү цэмцгэр харагдах болно.

6. Уран зураг сонгохдоо өнгийг нь анхаарах.
Ямар урлагийн бүтээлийг өрөөндөө тавих нь маш чухал хүчтэй нөлөөтэй байдаг. Алдартай интерьер мэргэжилтнүүд улаан, улбар шар, шар өнгүүд нь хүчтэй энергитэй байдаг учраас сонгохгүй байхыг зөвлөсөн байдаг. Харин оронд нь хөх, ногоон, саарал өнгүүдийг унтлагын өрөөндөө сонгохыг зөвлөж байна. Эдгээр өнгө тайвширч амрахад тусалдаг байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
603676
1 эможи

keyboard_arrow_up