COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Instagram олон нийтийн сүлжээ стрессдсэн оюутнуудад тусална

2019 оны 5 сарын 13

Instagram олон нийтийн сүлжээ стрессдсэн оюутнуудад тусална

Instagram олон нийтийн сүлжээ шалгалт, шүүлгээс болж маш их дарамт, стресст автаж буй оюутнуудад туслах зорилгоор шинэ онлайн сэтгүүл нээж байна. Оюутнууд #GramFam нэртэй энэхүү онлайн сэтгүүлээс стрессийг даван туулах талаар алдартай хүмүүс болон инфлюэнсерүүдийн өгсөн зөвлөгөө, нийтлэлүүдийг унших боломжтой.

Тус олон нийтийн сүлжээний төлөөлөгчдийн хэлснээр өнгөрсөн жилийн хавраас эхлэн #examstress гэсэн хэштэгтэй постууд огцом буюу 640% нэмэгдсэн гэнэ. Үүнтэй холбогдуулан Instagram залууст хямралыг даван туулахад тусалдаг The Mix үйлчилгээ болон Calm нэртэй сайн үйлсийн байгууллагатай хамтран оюутнуудад хэрэгцээтэй медиа тавцан үүсгэн байгуулахаар шийджээ. Өөрт хэрэгтэй нийтлэл, мэдээллүүдийг Instagram олон нийтийн сүлжээнд #GramFam хэмээн хайж эсвэл тус сүлжээн дахь The Mix, ба Calmхуудаснаас олж авах боломжтой.

Одоогийн байдлаар шинэ төслийн талаар өөр дэлгэрэнгүй мэдээлэл цацагдаагүй байна.

Эх сурвалж: buro247.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603446
1 эможи

keyboard_arrow_up