7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 15, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ЦУВРАЛ 6: Монгол орны үзэсгэлэнт 100 байршил

админ
2019 оны 5 сарын 08

Монгол орны үзэсгэлэнт нутгийг зорин ирэх гадаадын жуулчдын тоо нэмэгдэж байгаагийн зэрэгцээ Монголчууд бид өөрсдөө ч эх орноороо аялж, амралт зугаалгаа идэвхтэй өнгөрүүлэхийн тулд хөдөө орон нутгийг, тэр дундаа байгалийн үзэсгэлэнт газруудыг зорих нь ихэсжээ. Тиймээс Garmin GPS Mongolia энэ зун заавал очиж үзэх Монголын үзэсгэлэнт 100 газрыг цувралаар хүргэж байна.  Та хадгалж аваад энэ зун аялаарай. 

1.ОТГОНТЭНГЭР ОЧИРВААНЬ ХАЙРХАН

Arslan.mn

Хангайн нурууны ноён оргил мөнх цаст Отгонтэнгэр уул нь далайн түвшнөөс дээш 4031 метр.
1779 оноос эхлэн тахиж ирсэн ба 1911 онд Монгол орон Манжийн ноёрхолоос ангижирсны дараа олноо өргөгдсөн Богд хаант Монгол улсын хууль зарлигаар жил бүр тахихаар тогтоож байсан. 
1992 оноос Улсын тусгай хамгаалалтанд авч 1995 оноос 4 жил тутамд тахиж байх Ерөнхийлөгчийн зарлиг гарч төрийн тахилгыг үйлдэж байна. 
Мөнх цасны хилээс доохно уулын энгэрт Бадар хундага, Хөх нуур зэрэг үзэсгэлэнтэй нуур бий.

2.ЭЭЖ ХАЙРХАН

Arslan.mn

Эрт урьдын цагт одоогийн Говь-Алтай аймгийн Эрдэнэ сум Чандмань, Бигэр сумын заагт оршдог Өлийн даваа гэдэг газарт тэнгэр газрын аль нэгтэйгээс нэгэн үзэсгэлэн гоо бүсгүй бий болжээ. Түүний нүд гялбам гоо үзэсгэлэнг нь хүмүүс шагшин магтаж алдар цуу нь нутаг орноор тархжээ. Харц ардууд төдийгүй хаад ноёд сонирхон урилга заллага явуулж гэнэ. Ингээд л энэ орчмын хамгийн том ноён Бурхан буудай болон Аж богд хаан тус тусдаа бүсгүйг залжээ.
Ингээд сайхан хувцсаа өмсөөд очсон бүсгүйг Бурхан буудай ч хөл алдан хүлээж авчээ. Тэр үед Бурхан буудай оройдоо жаахан цастай байсанд гоо бүсгүй:
-Уг нь сайхан ноён байжээ. Одоо хөгширч буурал суусан байна гээд голжээ.
Тэгээд Бурхан буудайг орхин Аж богдод очсон байна. Харин Аж богд
-Тэр Бурхан буудайг голсон юм чинь надтай сууж л таараа гээд Хатан хайрханд очоод хүлээж бай гэж хэлээд Аж богд унтаад өгч гэнээ. Гоо бүсгүй алинтай нь ч суухаа больё зөвхөн төрсөн нутагтаа л харцынхаа заяагаар, өөрийнхөө дураар амьдаръя гэж боджээ. Аж богд сэрээд:
-Хатан хайрхан хайчсан бэ? гэж асуув
-Буцсан гэхэд
-Хаа яваа газраас нь олоод ир гэж албат нартаа тушаажээ.
Гоо бүсгүй жаахан амрахаар гэдрэгээ харж хоёр хөлөө нугалан хэвтээд зүүрмэглэтэл хоёр хормойг нь хүнд юм дарах шиг болжээ. Гайхан харвал Аж богдын илгээсэн албат нар ноёныхоо хүслийг биелүүлэх гэж тулманд хийсэн элс хормой дээр нь шидэж байна гэнэ. Ингээд явж чадахгүй боллоо гэдгээ мэдэн
- Уул уултайгаа уулздаггүй харин хүн хүнтэйгээ учирдаг юм шүү. Би одоо хэнтэй ч уулзахгүйгээр ингээд л ганцаараа үүрдийн үүрд хоёр уулын хооронд сүндэрлэж байхаас өөр замгүй гэж хэлээд өндийх гэсэн боловч чадсангүй гэнэ.
Тэгэхэд нь гоо бүсгүй:
- Би даанч яав даа. Миний багын найз Суман хайрхан ялдам нүдээрээ харж байна. Харц харцтайгаа суудаг байж гэж сүүлчийн удаа нэмж хэлээд үзэсгэлэнт сайхан уул болон хувирсан юм санажээ. Ингэж Ээж хайрхан уул үүссэн домогтой юм гэнэ.

3.ГУРВАН ХҮҮХЭД УУЛ

Arslan.mnЭрт урьд цагт гурван сайхан хүүхэнтэй айлын гурван хүүхэн зуны нартай өдөр Булган голын усанд орж байхад нь адууны эрэлд явж байсан нэг залуу гурван хүүхний хувцсыг нуужээ.
Гурван хүүхэн хувцасаа нуусныг мэдэж үеийн үед бид гурав энэ нүцгэн чигээрээ чиний хажууд байя.
Чи бид гурвыг харж хажууд минь бай. Чи эгч дүү бид
гуравын хэнтэй нь болзол тавихаа эр хүн болж төрсний хувьд өөрөө мэд гэж хэлээд гурван сайхан Цэнхэр уул болжээ. 
Гурван хүүхний хувцас нуусан залуу харамсаж өөртөө гомдож уушгаа суга татаж аваад чулуудсан нь Гурван хүүхнээс холгүй Уушиг гэдэг ганц улаан уул болж тогтжээ. 
Хүүгийн цогц Гурван хүүхний зэргэлдээ Өнчин хүүхэд нэртэй уул болж тогтжээ. Гурван хүүхэн нэр нь он цагийн уртад яригдсаар Гурван хүүхэд болж хувирсан домогтой.

4.ХОРГЫН ТОГОО

Arslan.mnЭрт цагт худгаас ус авсан хүмүүс худгаа таглахаа мартсанаас болж их хэмжээний ус олгойдон гарч хөндийг дүүргэн сүйд болжээ. Хүмүүс Хоргоогоорой, хоргоогоорой! хэмээн хашхирч байснаас “Хорго” хэмээх нэр үүсэж хоргоогдож тогтсон ус нь Тэрхийн цагаан нуур болсон гэдэг домог бий.
Архангай аймгийн Тариат сумын нутагт Тэрхийн цагаан нуурын хөвөөнд орших хүрмэн чулуун галт уул тэртээ олон жилийн өмнө оргилж байгаад унтарсан нь Хоргын тогоо юм. 
Хоргын тогооны халуун хайлмал чулуу урсаж байхдаа мушгирч атиралдан царцаж уур хийнд үлээгдэн дээшээ овойж гэр шиг хэлбэртэй болсон байдаг. Энэхүү гэр нь цоорхой тоонотой, хажуудаа хаалга үүдтэй 10 гаруй жижиг агуйг үүсгэсэн учраас нутгийнхан үүнийг чулуун гэр гэдэг. 

5.УРАН ДӨШ УУЛ

Arslan.mnСүн далайг шалбааг байхад Сүмбэр уулыг гүвээ байхад Хөвсгөл далай ч гэж байсангүй. 
Мөнх цаст уулс алсын алсаас сүмбэрэлсэн, зэрэглээ наадсан энэ нутагт таргийн таван ямаатай эмгэн, таглаатай худаг хоёроос өөр юу ч байсангүй. 
Нэгэн өдөр таван хар ямаатай тарчиг зүдүү эмгэн ямаагаа услаад худгаа таглахыг мартчихжээ. 
Худгийн ус оргилон оргилсоор амьтан хүн живж аюул учирдагийн даваан дээр нэгэн бяртай эр тэртээ алсад сүмбэрлэн харагдах Уран дөшийн оройг таслан чулуудаж худгийн амыг тагласан гэнэ. 
Их уулсын завсарт нуур цэлийж Уран дөшийн орой нуурын дунд арал болон тогтжээ. Уулын орой хавтгай дөш шиг болсноос Урандөш гэж нэрлэх болсон гэдэг. 
Мөн энэхүү уулыг Ёлтормаа хэмээх хүдэр чийрэг биетэй, хүрлийг ч урлах чадалтай, нутаг усандаа нэртэй дархан хүнийг дурсан Уран дөш хэмээн нэрлэсэн өөр нэгэн домог ч бий.
Ийнхүү байгалийн дахин давтагдашгүй өвөрмөц сонин тогтоц бүхий уул нь Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын нутагт салбар уулстай хаяа дэрлэн оршино.
6.АЛТАН ОВОО

Arslan.mnМонгол эрсийн цог хийморийн бэлгэдэл болсон энэхүү уул нь Сүхбаатар аймгийн Молцог элсний хойд зах, Дарьганга сумын төвийн ойролцоо байгалийн сайхныг цогцлоон оршино. 
Энэ нутагт оргилж унтарсан галт уул олон байх агаад тэдний нэг нь Алтан-Овоо юм. Шовгор хэлбэр нь эвдрээгүй үлдсэн ба амсар хэсгээрээ баруун хойшоо сэтэрч урсчээ. 
Хангайн уулсыг бодвол тийм өндөр биш ч 60 км газраас ч сүр бараатай харагддаг нүд алдам талд байх сүрлэг сайхан уул юм.
Нэгэн цагт яруу найрагч О.Дашбалбар Алтан-Овоо ууланд гарахдаа ийнхүү шүлэглэсэн байдаг.
Тэнгэрлэг эх орон минь тандаа мөргөмү
Тэнд энд хэвтэх чулуунд чинь үнэн оршдогт итгэмү
Амьд яваа минь таны таалал гэмү
Аугаа их тандаа би өдөр бүхэн мөргөмү
Амьсгалах тоолондоо тандаа хүрч очму
Аньсан нүдэндээ ч би таныгаа харму

7.БАГА ГАЗРЫН ЧУЛУУ
Arslan.mnДуу хуурын өлгий нутаг Дундговь аймагт Бага газрын чулуу хэмээх талархаг газарт хаанаасаа гараад ирсэн юм бэ гэмээр байгалийн сонин тогтоцтой хадан цохио бүхий газар бий.
Аймгийн төвийн ойролцоо орших энэхүү газар нь өндөр уулгүй, талархаг газраар хүрээлэгдсэн 300 орчим ам метр дөрвөлжин талбайд давхарлаад өрсөн юм уу гэмээр үргэлжилсэн хаднууд дундажаар 200 орчим метрийн өндөртэй байх нь үнэхээр гайхмаар.
Бага газрын чулуу нь байгалийн сонин тогтоцтойгоос гадна эргэн тойронд нь эртний олон үеийн түүхэн дурсгалт чулуун хөшөө, булш, хэрэгсүүрүүд, эртний хүмүүсийн амьдарч байсан гэмээр байшингийн үлдэгдэл элбэг байх агаад олон төрлийн цэцэг навч, ургамал ургасан байх ажээ. 

8. ДЭГЛИЙ ЦАГААН

Arslan.mn

9.ХҮЙТЭН

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603199
1 эможи

keyboard_arrow_up