COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Гарыг 10 насаар залуу харагдуулах гайхамшигт зөвлөгөө

2019 оны 5 сарын 06

Arslan.mn

Гар гэдэг бол эмэгтэй хүний нэгэн томоохон чимэг. Булбарай зөөлөн, цагаахан гартай байхыг хэн хүсэхгүй байх билээ. Таны гар гундаж, хуурайшин өнгөө алдсан бол наашаа анхаарлаа хандуулаарай.

Нянгийн эсрэг саванг үргэлж хэрэглэх шаардлагагүй. Ийм саван удаан хэрэглэх нь арьсыг хуурайшуулхаас гадна үрчлээсийг хурдасгадаг. Үүний оронд оливийн тос, алое агуулсан саван хэрэглэх нь тустай. Мөн хэт халуун усаар гарыг угаах хэрэггүй. Халуун усаар угаах нь нянг устгах ашигтай ч арьсны төрөлх өнгийг алдагдуулдаг. Гар хатаагч ашиглахын оронд зөөлөн цаасан алчуур хэрэглэж заншаарай.

Таны гар ч мөн адил стресст өртдөгийг мэдэх үү? Гарны арчилгаа муу байснаар гар стресстэж өнгөө алдаж эхэлдэг. Гэрийн эзэгтэй та ганцхан аяга угаах байсан ч заавал резинэн бээлий өмсөөрэй.

Өдөрт хоёр удаа гартаа чийгшүүлэгч түрх. Хэрвээ та хэт хуурай арьстай бол угаалт бүрийнхээ дараа чийгшүүлэгч тос түрхэх хэрэгтэй. Хумсаа бүү мартаарай. Гарын тос, чийгшүүлэгч түрхэхдээ хумсандаа мөн адил иллэг хийн түрхэх нь хумсанд витамин Е-г өгдөг. Ингэснээр хумс илүү бат бөх болно. Чийгшүүлэгч таны биед дотроосоо ч гаднаасаа ч хэрэгтэй. Тиймээс хангалттай ус уухыг зөвлөж байна.

Гарын скраб, маскаа өөрсдөө хийе. Тал авокадог өндөгний шар, нэг амны халбага нимбэгийн шүүстэй холиод гартаа иллэг хийж 20 минут амраасны дараа угаана. Мөн оливийн тосыг элсэн чихэртэй холь скраб хийгээрэй.

Нар бол хүний хөгшрилт, арьс үрчийх зэрэгт онцгой хүчин зүйл үзүүлдэг. Тиймээс халуун дулааны улиралд нарнаас хамгаалах тосыг зөвхөн нүүрэндээ биш гартаа ч мөн адил түрхэх шаардлагатай.

Эдгээр энгийн бөгөөд ашигтай аргыг дагаж мөрдсөнөөр таны гар булбарай зөөлөн болохоос гадна 10 насаар залуу харагдах болно. Танд амжилт хүсье.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
5
haha an post
1
wow an post
6
yay an post
sad an post
1
ouch an post
3
confuse an post
1
angry an post
603118
28 эможи

keyboard_arrow_up