COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ЦУВРАЛ 3: Монгол орны үзэсгэлэнт 100 байршил

2020 оны 7 сарын 03

Монгол орны үзэсгэлэнт нутгийг зорин ирэх гадаадын жуулчдын тоо нэмэгдэж байгаагийн зэрэгцээ Монголчууд бид өөрсдөө ч эх орноороо аялж, амралт зугаалгаа идэвхтэй өнгөрүүлэхийн тулд хөдөө орон нутгийг, тэр дундаа байгалийн үзэсгэлэнт газруудыг зорих нь ихэсжээ. Тиймээс Garmin GPS Mongolia энэ  Монголын үзэсгэлэнт 100 газрыг цувралаар хүргэж байна.  Та хадгалж аваад энэ зун аялаарай. 

1. УВС НУУР

Arslan.mn

Увс нуурын Дархан цаазат газар нь Улаангом хотоос 36 км-т оршино. Увс нуур нь Монголын хамгийн том нуур нийт 3350 га талбайтай, уртаараа 84 км, өргөнөөрөө 79 км. 
Гүн нь 12-15 м, зарим газраа 29 м хүрнэ. Эргийг нь дагаж тойрвоос 450 км урт. Нас нь 200 сая жил гэж эрдэмтэд тогтоожээ.
2003 онд Оросын Холбооны Улстай хамтран, Увс нуурын сав гэдэг нэрээр "…Төв Азийн хамгийн том хөндөгдөөгүй усны хагалбар, дэлхийн түүхэнд тод ул мөр үлдээсэн нүүдэлчид Хүннү, Түрэг, Скифүүдийн уугуул нутаг болох Увс нуурын сав нь байгалийн үзэмж төгсөөс гадна 40000 гаруй археологийн дурсгалуудыг агуулдаг билээ…" хэмээн ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлжээ. 

2. ҮҮРЭГ НУУР

Arslan.mn

Үүрэг нуур нь Алтайн салбар Цагаан шивээт, Түргэний уулсын хоорондох битүү хотгорт тогтсон гадагшаа урсгалгүй нуур юм. 1426 метрийн үнэмлэхүй өндөрт орших дугуй хэлбэртэй энэ нуурын урт нь 19 км, өргөн нь 18 км байдаг ажээ. Нуурын эрэг хөвөө нэлэнхүйдээ бага зэрэг налуу, ус руу түрж орсон булан тохой, арал хойг огт байхгүй, эргийн шугам бага зэргийн хэрчигдсэн байна.
Цагаан шувуут, Цагдуул, Хариг зэрэг хэд хэдэн гол горхи нь нууранд цутгах боловч олонхи нь түр зуурын урсгалтай юм. Байнгын урсацтай нилээд том гол нь нуурын баруун хойноос цутгах Харигийн гол ажээ. Харигийн голын цутгалан хавьд намагжиж элдэв төрлийн бут бургас ургасан байдаг. 
Үүрэг нуурын хотгор говь цөлийн байдалтай тул усны гадаргаас уурших ууршилт ихтэй. Нуурын эргэн тойронд ховордсон шувуу, ан амьтад олноор нүүдэллэн орших нь нуурын үзэсгэлэнг улам бүр тодотгон харагдуулана.

3.БӨӨН ЦАГААН НУУР

Arslan.mn

Бөөн цагаан нуур нь Баянхонгор аймаг дахь нууруудын хөндийн хамгийн том, Баацагаан сумын нутагт оршдог давст нуур юм. Хангайн нурууны өмнөд хажуугаас эх авч урсах Байдраг гол цутгах боловч гадагш гарах урсгалгүй.

252 км.кв талбайг эзлэн, далайн төвшинөөс дээш 1336м өндөрт оршино. Энэ нуурыг холоос харахад цагаан өнгөтэй харагддаг учир бөөн цагаан нуур гэж нэрлэжээ.

4.БАЯН НУУР

Arslan.mn

Увс аймгийн Зүүнговь сумын нутагт дэлхийн бөмбөрцгийн элсний хамгийн хойд зах болох Бөөрөг дэлийн элсний хойд хэсэгт цэнгэг уст Баян нуур оршдог. 
Баян нуур нь Увс нуураас тэжээгддэг томоохон цэнгэг уст нуурын нэг бөгөөд говь, тал хээр хосолсон байгалийн үзэсгэлэнт газар байрладаг. 
Энэхүү газар нутаг нь Монгол орны цэнгэг усны томоохон ай сав болох их нууруудын хотгор орчмын бүсэд хамаарах ба төв азийн чухал ус намгархаг газруудыг өөртөө агуулна. Зэгс шагшуурга ихтэй хоорондоо холбогдсон нуур, голууд нь энэ ус намгархаг газрыг бүрдүүлнэ. Баян нуурт устах аюулд орсон хэд хэдэн нүүдлийн шувууд ихээр нутагладаг байна.

5.УЛААГЧИЙН ХАР НУУР

Arslan.mn

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт элсэн манханы ёроолоос эх аван аван урсах Мухартын гол, Нарийн голууд бий. 
Эдгээр голоос холгүй Улаагчийн хар нуур оршино. Улаагчийн хар нуур адил элсэн дунд тогтсон Баян, Гүн нуурууд элсэнээсээ шүүрэн урссаар Хүнгүйн голд цутгадаг. 

6,ТЭРХИЙН ЦАГААН НУУР

Arslan.mn

Тэрхийн цагаан нуурын зүүн эрэг дээр овоо бүхий дөрөлж дээгүүр гарч ирсэн аяны хүмүүс гэнэт их нуур байхыг хараад "Тэр их цагаан нуурыг хараа" хэмээн дуун алдсанаас “Тэр их цагаан нуур” буюу Тэрхийн цагаан нуур гэдэг нэр бий болсон гэсэн домог байдаг.

7.ЦАГААН НУУР

Arslan.mn

Цагаан нуур нь Завхан аймгийн Идэр сумын нутагт байрлах, таван уулын орой дээр буюу далайн түвшинээс дээш 2670 метрийн өндөрт байдаг, тунгалаг, үзэсгэлэнт нуур юм.
Нуурын хойд талаар ховор ургамлуудын нэг болох Вансэмбэрүү элбэг ургана. Вансэмбэрүү цэцгийг зайлшгүй чухал үед тусгай ёс жаяг үйлдэж цөөн тоогоор авдаг ёсонтой. 
Вансэмбэрүүн дээр майхан барьж битүүлсэний дараа утсаар оосорлон, утасны нөгөө үзүүрийг нохойн хүзүүнд уяж нохойг гүйлгэн тасдуулдаг хэмээн нутгийн хөгшид хуучлана..,

8.ДУУРЛИГ НАРС

Arslan.mn

Энэхүү түүхэн дурсгалт газар нь манай орноос илэрсэн Хүннүгийн зургаан том язгууртны булшны нэг юм. Уг газрыг нутгийн иргэд Дуурлиг нарс гэж хэлдэг ба Дугуйрлаг нарс гэдэг үгнээс гаралтай аж. Дан нарсан ойгоос бүрдсэн үзэсгэлэнт газруудын нэг.

9.ТУЖИЙН НАРС

Arslan.mn

Сэлэнгэ аймгийн 7 гайхамшгийн нэг Тужийн нарс нь элсэн хөрсөнд ургасан цорын ганц ой билээ. Сибирийн их тайгын зүүн өмнөд хэсэг Хэнтийн нурууны үргэлжлэл болон орших энэхүү нарсан ойг 2002 онд улсын тусгай хамгаалалтад авчээ.
Сэлэнгэ аймгийн Шаамар, Алтанбулаг сумын нутгийг дайрч 80 гаруй мянган га-д хүн орох зайгүй шигүү ургаж байсан Тужийн нарс хожуулаар дүүрэн хар тал болох тун дөхсөн. Хүмүүсийн хайхрамжгүй үйлдлээс болж нэг бус удаа түймэрт хуйхлуулж, хомхой сэтгэлтүүдийн гараар орж үгүйрэх шахсан гунигт түүх бий.
Төр хувийн хэвшил нийлсэн сайн үйлст "Байгаль хамгаалагчид" Тужийн нарсыг нөхөн сэргээж 11 мянган га-г ойжуулсны дээр байгаль өөрөө 20 мянга гаруй га-д нөхөн сэргэжээ.

10.ЭГ ТАРВАГАТАЙН БЭЛЧИР

Arslan.mn

Тэшиг сумын нутаг дахь Эг болон Тарвагатайн голын уулзвар. Онгон зэлүүд, байгалийн давтагдашгүй үзэсгэлэнт газар.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
23
haha an post
4
wow an post
9
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
6
angry an post
4
602895
109 эможи

Болор
2020-12-07 13:22
гайхалтай
Urialah ni
2020-07-04 22:59
Uzesgelent saihan baigaldaa tseverhen soyoltoi ayalmaar baina, ih talhaj zavaaruulj bn lee
Зочин
2020-07-04 15:27
Nymgawaa
2019-06-03 16:12
goy
Сараа
2019-05-02 12:49
Юун тужын нарс. Жижигхэн хэдэн нуур. Хараад ханамшгүй, яваад баршгүй сайхан газрууд Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Завханаар л нэг байгаа шүү. Үзээгүй хараагүй зүйлийн тухай бичихдээ судалгаа сайн хийж, гүйцэт, үнэн зөв дэс дараалалтай бичиж бай. Маш муу худал мэдээлэл байна
Зочин
2019-05-01 22:12
Erguu dutuu minee. Muu barank mini suuliin zurag deerh teshig sum gehees uur medeelel bicheegui bhiin. Yum guitsed hiij bldaa dutuu minee
зочин
2019-05-01 17:08
Увс аймгийн Зүүнговь сумд байрлах Баян нуур нь Увс нуураас тэжээгддэг гэжээ. Увс нуур нь гадагшаа ургсалгүй давст нуур юм.
keyboard_arrow_up