COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 16, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ЦУВРАЛ 2: Монгол орны үзэсгэлэнт 100 байршил

2020 оны 6 сарын 29

Монгол орны үзэсгэлэнт нутгийг зорин ирэх гадаадын жуулчдын тоо нэмэгдэж байгаагийн зэрэгцээ Монголчууд бид өөрсдөө ч эх орноороо аялж, амралт зугаалгаа идэвхтэй өнгөрүүлэхийн тулд хөдөө орон нутгийг, тэр дундаа байгалийн үзэсгэлэнт газруудыг зорих нь ихэсжээ. Тиймээс Garmin GPS Mongolia энэ зун заавал очиж үзэх Монголын үзэсгэлэнт 100 газрыг цувралаар хүргэж байна.  Та хадгалж аваад энэ зун аялаарай. 

1. ШИРЭЭТИЙН НУУР

Arslan.mn

1639 онд одоогийн Өвөрхангай аймагт шашны тэргүүнээр Занабазарыг өргөмжлөхөд зориулсан орд өргөөг Цагаан нуур буюу Ширээт нуур гэдэг газар барьж байсан түүхтэй.
Хангайн нурууны баруун урд хэсэгт сүрлэг уулсын дунд орших Ширээт, Халиут, Бугат, Хаяа, Хүйс, Шанага, Дөрөө, Баян гэсэн хоорондоо гүний судлаар холбоотой найман нуур бий. Эдгээр нууруудыг Хүйсийн найман нуур гэнэ. Галт уулын гаралтай, цэнгэг усны нөөц бүхий эдгээр нуур нь үзэсгэлэн төгс бүрдсэн байгалийн дурсгалт газар юм.
Өврийн сайхан хангайн үзэмжийг нэмсэн Ширээт нуур руу түрж орсон 2 хэсэг модтой хамрыг нутгийхан арал хэмээн нэрлэдэг.

2.ТААЦЫН ЦАГААН НУУР

Arslan.mn

Өвөрхангай аймгийн үзэсгэлэнт нууруудын нэг нь далайн төвшнөөс дээш 1234 метрийн өндөрт орших Таацын цагаан нуур юм.
Тус нууранд хадран, алтайн сугас, нүцгэн жараа зэрэг Монгол орны ховордсон загас элбэг байсан цаг саяхан. Гадаргын усны нөөц татарч эхэлхэд энэхүү нуур мөн адил ширгэсэн аж.
Нэгэн цагт нуурын уснаас ундаалсан адуу мал хавар цагт тарга тэвээрэг сайтай байдаг хэмээн нутгийн хөгшчүүл ярих нь бий.

3. ХАГИЙН ХАР НУУР

Arslan.mn

4.МЯНГАН ЯНГИРЫН НУУР

Arslan.mn

Гурван улсын хилийн заагт орших Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын байгалийн үзэсгэлэн бүхий газар нутгийг тоочоод барамгүй билээ. 
Монгол Алтайн нурууны тусгай хамгаалалтанд 56% нь байх энэ нутагт далайн төвшнөөс дээш 2579 метрийн өндөрт Мянган янгирын нуур хэмээх хараад л суумаар сайхан нуур бий. 
Нуурын эргэн тойронд янгир элбэг байх агаад нуурын эрэг орчмоор идээшин бэлчдэгээс үүдэн ийхнүү нэрлэх болжээ.

5.ХЯРГАС НУУР7

Arslan.mn

Өнгө нь цаг агаарын онцлогоос шалтгаалж, дөрвөн улиралд өөрчлөгддөг сонирхолтой нэгэн нуур бол Увс аймагт байх Хяргас нуур 
Хяргас нуурын савдаг нь нэгэн том хөх бух байдаг аж. Тэр бух намар бүр нуурын гүнээс урамдан гарч ирэн айлын хотонд очдог бөгөөд бух очсон айлын үхэр онцгой өсдөг хэмээх домог бий.
Нуурын хойд эрэгт Хар тэрмэсийн хэмээх дотор өвчин анагаах рашаантай. Өмнөд эрэгт Хэцүү хад нэртэй амралт аялалын нэгэн сайхан тогтоц оршино.

6.ШААЗГАЙ НУУР

Arslan.mn

Хөхрөн харагдах сүрлэг уулсын дунд хүн бүхний сэтгэлийг татсан үзэсгэлэнтэй сайхан нуур бий. Эл нуур нь гадагшаа урсгалгүй эрдэс ихтэй, давст нууруудын нэг юм. 
Ховд сумын нутагт Бураат болон Буурал уулын хооронд Шаазгай нуур орших бөгөөд нуурыг тойрон ангир, нугас зэрэг усны шувууд нүүдэллэн ирэх нь нуурын үзэсгэлэнг улам бүр тодотгоно.

7.ХӨХ НУУР

Arslan.mn

рнод аймгийн Чулуунхороот сумын төвөөс урагш 38 км-т бас нэгэн үзэсгэлэнт нуур бий. 
Чойбалсан хотоос хойш 231 км-т , 21 км2 талбайг эзлэн орших тал нутгийн томоохон давстай нуур юм. Нуур нь 7 метр орчим гүн, Далайн түвшинөөс дээш 552 метр өндөрт оршино. Энэхүү нуур нь Монгол орны хамгийн нам, доор цэг гэж бүртгэгджээ.
Дэлхийн улаан номд орсон нэн ховордсон Реликт цахлай шувууны Монголд зусдаг 6 нуурын нэг нь энэхүү Хөх нуур билээ.
Эрээнцавын хөх уулс, хөх нуур, хөх өвс нь хөх ертөнцийг санагдуулам хөх тэнгэрийн дор хөвж, газар тэнгэрийн заагаар хил залган хөвөлзөнө.

8.ХОТОН НУУР

Arslan.mn

Түүхэнд Хотон нуурын тулаан гэж тэмдэглэгдсэн Ойрад Монголын цөст хөвгүүдийн цөсийг хөөргөж, зүрхийг дэлсүүлсэн тулаан тэртээ 18-р зуунд энэхүү газар болж байсан түүхтэй. Хотон нуурын тулалдаанд Ойрадын зүүнгарын цэргүүд Манжийн 20000 цэргийг бут ниргэж Халх Монголыг манжаас салгахын төлөөх тэмцлийг хийж байсан ажээ. 
Битүү ой модоор хучигдсан ганц аралтай, цэнгэг уст Хотон нуур нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумд далайн түвшинөөс дээш 2084 м-ийн өндөрт оршино. 
Хотон нуур нь Хурган нууртай богино хоолойгоор холбогдох бөгөөд энэ хоёр нуур Ховд голыг тэгтгэдэг.
Хотон, Хурган, Даян зэрэг мөстлөгийн гаралтай томоохон нуурууд нь Алтай таван богдын байгалийн цогцолборт газарт оршдог. 

Arslan.mn

Эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын төвөөс баруун хойш 5 километрт орших нуур бол Тосон нуур юм. Тэрбээр далайн төвшнөөс дээш 1250 метрт оршдог.
Тосонгийн нуураас урагш, Рашаан дэрсний ухаа - гэдэг газрын хөрсөн доор эртний нэгэн хотын үлдэгдэл байсныг илрүүлжээ. Тэрхүү балгас болон үлдсэн хотыг Аураг гэдэг бөгөөд ам дамжин явсаар Аварга болсон гэдэг.
Тосон нуур нь 300 метрийн урт 250 метрийн өргөнтэй бөгөөд карбонатын төрөлд багтах шорвог устай, элсэрхэг ёроолтой юм. Нуурын баруун хойд захад дээрээ цайвар саарал, доороо хар хөх бараан өнгөтэй маш нарийн тос шиг шавар бий. Мөн нуурын урд захаар нь тас хар тослог шавар газрын гүнээс гардаг бөгөөд тус шаварнууд бүгд анагаах увидастай гэнэ. 
Нутгийн иргэдийн ярьж байгаагаар нуурын урд дэнжид ноёд, хойд дэнжид лам нар, зүүн баруун дэнжид харц ардууд хотлон буугаад энэ нуурт ордог байжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
3
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
602834
12 эможи

ЦУВРАЛ 1: Монгол орны үзэсгэлэнт 100 ГАЗАР

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up