COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Сэтгэл гутралд автсан хүмүүс яагаад гунигтай хөгжим сонсох дуртай байдаг вэ?

2019 оны 4 сарын 26

Хөгжим сэтгэлзүйн байдалтай хэрхэн холбогддог талаар та өмнө нь бодож байсан уу? Хүмүүс сэтгэл санааны байдалдаа тааруулж хөгжим сонсдог уу эсвэл сонссон хөгжим нь хүмүүсийн сэтгэл санааны байдлыг өөрчилдөг юм болов уу? 

Хөгжим хүнд ямар нөлөө үзүүлдэг талаар олон төрлийн судалгаа хийгдсэн байдаг. Тэдгээрийн дотроос сэтгэлд гутралд орсон хүмүүс яагаад гунигтай хөгжим сонсохыг илүүд үздэг болохыг тодруулах зорилготой нэгэн судалгааг 2019 онд Өмнөд Флоридагийн Их Сургуулийн эрдэмтэд хийжээ. 

Ямар нэгэн сэтгэл санааны өөрчлөлтөд ороогүй, жирийн хүмүүст гунигтай хөгжим ихэвчлэн уйтгар гуниг, ганцаардал гэх мэт сөрөг мэдрэмжийг төрүүлдэг бол сэтгэл гутралд автсан хүмүүст эсрэгээрээ нөлөөлж болох талтай гэнэ. Emotion сэтгүүлд бичсэнээр дээрх судалгааг хийсэн эрдэмтэд сэтгэл гутралд автсан хүмүүс өөрсдийн сөрөг мэдрэмжийг нэмэгдүүлэх (нэмж гутрах) гэж биш харин сэтгэл санаагаа тайвшруулж, урам зориг олж авахын тулд гунигтай хөгжим сонсдог гэх дүгнэлтэд хүрчээ. 

Тэд сэтгэл гутралд автсан гэж оношлогдсон 38 эмэгтэй, сэтгэлзүйн байдал нь хэвийн байгаа 38 эмэгтэйг сонгож судалгаандаа хамруулжээ. Туршилтын эхний шатанд оролцогчдод тус бүр 30 секундын турш гунигтай (Adagio for Strings, Rakavot), хөгжилтэй, ердийн гэсэн гурван төрлийн хөгжим сонсгож, алийг нь дахиж сонсмоор байгааг асуужээ. Ингэхэд сэтгэл гутралд автсан хүмүүсийн дийлэнх нь гунигтай хөгжмийг сонгосон бөгөөд шалтгааныг нь тодруулахад ийм хөгжим сэтгэл санааг тайшруулж, амрааж байна гэж хариулсан байх юм. 

Судалгааны хоёрдугаарт хэсэгт тус бүр нь 10 секунд үргэлжлэх 84 өөр аяыг дээрх сонгогдсон хүмүүст сонсгожээ. Тэдгээр нь мөн л гунигтай, хөгжилтэй, айдас төрүүлэхүйц, хэвийн, хүчтэй, удаан хэмнэлтэй гэх мэт өөр өөр өнгө аястай хөгжмүүд байв. Бүх аяыг сонсож дууссаны дараа эдгээр хөгжим тэдний сэтгэлзүйн байдалд хэрхэн нөлөөлсөн талаар асуухад хэвийн хүмүүстэй харьцуулахад сэтгэл гутралд авсан хүмүүс удаан хэмнэлтэй хөгжимд (гэхдээ айдас төрүүлэхүйц хөгжим биш) илүү татагдаж байжээ. Өмнөх туршилтаас нь ялгаатай нь тэд ийм төрлийн хөгжим сонсоод тайвширч, амрахаас илүүтэй аз жаргал, баяр хөөрийг мэдэрсэн гэж хариулжээ. 

Эндээс харахад, гунигласан, сэтгэл санаагаар унасан үед цоглог хэмнэлтэй, эрч хүчтэй хөгжим сонсвол таны сэтгэлзүйн байдалд төдийлөн эерэгээр нөлөөлж чадахгүй байх магадлалтай. Харин зөөлөн, удаан хэмнэлтэй, гунигтай хөгжим танд илүү хань болж, сэтгэлийг тань анагааж болох юм. 

Эх сурвалж: ub.life
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602716
2 эможи

Зочин
2020-03-03 05:58
Pip2RzTnhfY
2019-04-26 13:51
fine
keyboard_arrow_up