COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Минимализм хэв маяг нь таны амьдралын илүү амар болгох болно

2019 оны 4 сарын 25

Arslan.mn

Минимал урсгалыг амьдралаа илүү эмх цэгцтэй байлгаж, бөөгнөрсөн олон эд зүйлсээс салж юу хамгийн үнэ цэнэтэй вэ? гэдгийг ойлгуулах амьдралын хэмнэл нөгөө талаар бага зүйлсээр ихийг хийж болох хэв маяг ч гэж ойлгож болох юм. Ингээд доорх минимал интерьер шийдэлээс санаа аван гэрээ бага тавилгаар гайхалтайгаар тохижуулж болох юм.

Минимализмийн гол тодорхойлох зүйл бол их гэрэл бага өнгө, маш энгийн бөгөөд  хэрэгцээг хангахуйц мебелиүдийг ашигладаг. Мөн аливаа зүйлсийг байж болох хамгийн жижиг авсаархан хэрэглэхэд хялбар болгосон байдаг. Харахад энгийн, товч тодорхой интерьерийн шийдэл юм.

minimalizm 15

Сонирхуулхад минимализмыг амьдралын хэв маягаа болгосноор ямар давуу талтайг дор дурдаж байна.

  • Бага стресс

Хэрвээ та өдөр тутмын амьдралдаа бага түүртвэл амьдралын илүү чухал зүйлс, оюун санаандаа төвлөрөх боломж олгоно. Толгой тархи элдэв хэрэггүй зүйлсээр дүүрэхгүй байх юм.

  • Ажил хэргийн эрсдлийг үүрэх чадвар

Хэрвээ бага зарцуулбал танд илүү мөнгө хуримтлагдах боломж бий болно. Энэ нь хэзээ нэгэн цагт та санаагаа хэрэгжүүлэх боломжтой болно гэсэн үг. Үгүй ядаж л та хагас жилийн хугацаанд ч юм уу, хэсэгтээ ажил хийхгүй амьдарч чадах итгэлтэй байна. Амьдралд юу ч тохиолдох юм билээ, хэн мэдэх вэ?

  • Амьдралын хамгийн чухал нь хайр болохыг ойлгоно

Хэрвээ танд бага ачаалал, бага хэрэгцээ байх юм бол гэр бүлдээ илүү их цаг гаргаж чадна. Ингэвэл цаг хугацааны үнэ цэнийг улам бүр ойлгох болно.

  • Олон найз нөхөдтэй болно

Минималист эсвэл материаллаг ертөнцөөс бага хамааралтай байх нь танд олон найз нөхөдтэй байх боломж олгоно. Учир нь та тэдэнд илүү их цаг гаргаж чадах юм.

  • Хөнгөхөн аялал

Олон хүнд Египет рүү аялах хамгийн хямд багц ч амьдралыг нь багагүй түйвээдэг. Ар гэрийн олон зүйлийг зохицуулах, санаа тавих, ажил бизнесээ толгойноосоо салгахгүй байх, роумингээ нээхээ мартахгүй байх гээд л…

Тэгвэл танд зөвхөн ганц үүргэвч үүрээд л эрх чөлөөтэй долоо хоногийг өнгөрүүлэх боломж бий.

  • Эрүүл мэнд

Минималистууд өөрийнхөө юунд санаа тавих ёстойг мэдэж байдаг. Учир нь тэдэнд эрүүл мэнддээ санаа тавих цаг хангалттай бий.

  • Эрүүл ухаан

Бага эд хогшилтой байснаар дэмий зүйлд санаа зовохгүй (“Новш гэж, ямар амьтан нь миний машиныг зурчихваа…хэн байж болох вэ?” гэх мэт) болж ухаан санаа тань саруулжин, илүү өндөр түвшинд ажиллана.

  • Илүү итгэлтэй болно

Минималистууд ихэнхдээ эрүүл мэндийн талаар зовлон тоочилгүй ажилдаа төвлөрөх чадвартай байдаг. Энэ нь тэднийг амьдралын элдэв сорилтын өмнө бусдаас илүү байж чадна гэсэн итгэл үнэмшилтэй болгоно.

  • Харилцаанд анхаарал тавих боломж илүү

Минималист амьдралын хэв маяг нь хүмүүсийг өөрийгөө ямар чадвартай, хэн бэ гэдгийг бүрэн таньж мэдэх боломж олгодог. Тэгж чадсанаар өөртэйгээ ижил сонирхолтой, нэг төрлийн хүмүүсийг олж нөхөрлөхөд хялбар болно.

  • Өчүүхэн жижиг зүйлд ч сэтгэл хангалуун байна

Унтах ор, идэх хоол зэрэг наад захын амьдралын хэрэгцээгээ хангасан байхад л та хүн бүр өөр шиг чинь нөхцөлд амьдрахгүй байгааг санах болно. Ийм бодол таныг сэтгэл хангалуун, амар амгалан болгодог.

  • Бусдын хараагүй боломжийг олж харна

Ихэнх бизнесүүд санаачлагч нь хэтэрхий их мөнгө үрснээс болж түргэн дампуурдаг. Харин та бүхнийг хэрхэн хамгийн бага зардлаар, хамгийн үр дүнтэй хийж болохыг ойлгосон байх болно.

  • Та үргэлж инээмсэглэж байх болно

Хэрвээ та асуудал бэрхшээлүүдийнхээ мөн чанарыг ойлгож чадвал амар амгаланг олж, тайван амьдарч эхэлнэ. Жинхэнэ амьдралаар амьдрах болно.

Minimalizm 7minimalizm 12AceSpace-Yishun-Ave-1-09lighting-inspiration-for-tiny-studio-apartmentsIMG_0292136864215

Эх сурвалж: www.pinterest.com,

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602693
5 эможи

keyboard_arrow_up