COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 16, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Арьс арчилгааны оргил цаг - ОРОЙ

2019 оны 4 сарын 23

facescrubrecipe GIF

“Арьс чинь ойрд их ядарсан харагдаж байна, ажил ихтэй байна уу?”, “Сайн унтаж амарч чадахгүй байгаа юм уу?”, “Хөөх, арьс чинь ямар их хуурайшчихаа вэ?”, “Энд чинь юу гарчихсан юм?” гэх зэргээр ойр тойрны хүмүүс чинь чиний арьсанд “санаа зовж” байсан үе олон байх. Энгийн үед ч бусдад мэдэгдэхгүй арьсны асуудлууд бидэнд зөндөө бий. Ялангуяа ийм хатуу ширүүн уур амьсгалтай, бохирдолтой хотод амьдарч байгаа үед гарцаагүй шүү дээ. Тиймээс бид хэн хэнээс илүү арьсныхаа асуудалтай илүү ухаалгаар бас тууштай тэмцэж, үзэсгэлэн гоогоо удаан хадгалах аргыг энгийн дадал мэт болгон өөртөө суулгах зайлшгүй шаардлагатай. Энэхүү шалгарсан арга бол оройн арьс арчилгаа юм. Учир нь:

Арьс арчилгаа нь өөрөө “Цэвэрлэгээ+Эмчилгээ+Хамгаалалт” гэсэн 3 хэсгээс бүрддэг. Цэвэрлэгээг өглөө оройд хийж, өглөөд чийгшүүлэх тос, нарны тос, нүүр будалтаа хийгээд гарах нь хамгаалалтын хэсэг. Харин эмчилгээ буюу арьсныхаа асуудлуудыг шийдэх, гол тэжээл чийгшлийг өгөх, арьсныхаа нөхөн сэргээлтийг дэмжих арчилгааг ОРОЙД хийх нь хамгийн зөв. Хүн унтаж амарч байхад бидний арьс дотроосоо нөхөн төлжиж, шинэчлэгдэх байгалийн процесс эрчимтэй явагдаж байдаг болохоор яг энэ үед арьсаа сайтар дэмжээд өгвөл арьсандаа маш их тус хүргэж байна гэсэн үг. Оройн арьс арчилгааг тултал хийж байх дадал бол аль ч насны эмэгтэйн гоо сайхныхаа төлөө заавал хэрэгжүүлэх зөв хэв маяг юм.

Оройн аль цаг арьс арчилгаанд хамгийн тохиромжтой вэ?

Шөнийн 23 цагаас үүрийн 4 цагийн хооронд арьсны нөхөн төлжилт хоёр дахин нэмэгддэг учраас унтахынхаа өмнөх арчилгааг сайн хийж заншвал үргэлж эрүүл, толигор, залуу арьстай харагдаж чадна. Мөн аль болох эрт унтаж, бүтэн нойртой хонож байх хэрэгтэй. Ингээд бодохоор яг ямар бүтээгдэхүүнүүд, яаж хэрэглэх хэрэгтэй юм, ямар арьсанд аль нь сайн бэ гэх мэт асуултууд ар араасаа ундарч байгаа биз? Эдгээр болон арьс арчилгаатай холбоотой бүхий л асуултын чинь хариуг өгч, хажуугаар нь зөв дадалтай болгоход чиглэсэн “Арчаатай бүсгүйн 100 орой” арьс арчилгааны хэмнэл суулгах дэвэр юм. Энэ дэвтрийг өөрийн болгосноор чи:

- Гоё арьстай болно
- Оройн арьс арчилгааг унтахынхаа өмнө шүдээ угаахтай л адил амархан хийж дадна
- Арьсандаа тохирох гоо сайхны бүтээгдэхүүнийг мэдэж авна
- Арьсаа тодорхойлж, зөв арчилж сурна
- Өөрт тохирсон зөв бүтээгдэхүүнээ сонгож авч сурна
- Арьс арчилгааны талаар илүү сайн мэдлэгтэй болно
- Нэг зорилго тавиад түүндээ хүрэхээр 100 оройн турш хичээж, өөрийгөө дайчилна
- Өөрийгөө ялан дийлнэ
- Өөрийгөө хайрлаж байгаагаа мэдэрнэ
- Улам хөөрхөн, өөдрөг болно

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602586
0 эможи

keyboard_arrow_up