COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ажлын байран дээрээ хийж болох 8 энгийн дасгал

2019 оны 4 сарын 23

Өдөржин сууж ажилласаны дараа маш их чилдэг. Тиймээс чилсэн биеэ сэргээх 8 энгийн дасгалыг хүргэж байна. Яг одоо ч дагаад хийж болно 
3 булчингийн суналт 

Хэрхэн хийх вэ: 
- Зурган үзүүлсэн шиг зүүн гарын тохойноос баруун гараараа барина 
- Зүүн тохойгоо баруун тийш татна 
- Нөгөө гартаа мөн адил хийнэ 
Толгойгоо хазайлгах 

Хэрхэн хийх вэ: 
- Сандал дээрээ нуруугаа цэх болгон сууна 
- Толгойгоо баруун, зүүн, хойшоо урагшаа нугалана 
- Хэд хэдэн удаа давтан хийгээрэй 
Толгойгоо эргүүлэх 

Хэрхэн хийх вэ:
-Толгойгоо эргүүлэн аль болох баруун тийш харахыг хичээнэ
-Эсрэг талруугаа мөн адил хийнэ 
- Хэд хэдэн удаа давтан хийгээрэй 
Мөрөө эргүүлэх 

Хэрхэн хийх вэ: 
- Мөрөн дээрээ гараа тавина 
- Тохойгоо урагш эргүүлнэ
-Дараа нь хойшоогоо мөн өдил хийнэ 
Цээжний булчин сунгах 

Хэрхэн хийх вэ: 
-  Нуруугаа тэгшлээд гараа алдсан сууна 
-  2 далаа хавчих маягаар цээжний булчинд нөлөөлнө. 
- Хэд хэдэн удаа давтан хийнэ 
Татах 

Хэрхэн хийх вэ: 
- Гараа түгжиж урдаа өргөж барина 
- Нуруугаа цэх суух бөгөөд зурган дээр үзүүлсэн сумын дагуу дээш татна 
- Хэд хэдэн удаа давтан хийнэ 
Биеийн сунгалт 

Хэрхэн хийх вэ: 
- Зүүн гараа өргөөд баруун тийш дарж хазайна 
- Нөгөө талдаа мөн адил хийнэ 
- Хэд хэдэн удаа давтан хийнэ 
Биеэ эргүүлэх 

Хэрхэн хийх вэ: 
- Зурган дээр үзүүлсэн шиг гараа салаавчлан түгжиж урагш сунгаж барина 
- Одоо баруун , зүүн тийш эргүүлнэ 
- Хэд хэдэн удаа давтан хийгээрэй

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602582
3 эможи

keyboard_arrow_up