COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

APPLE: Батерейг тань сүйтгэж буй 4 АПП

2019 оны 4 сарын 15

iPhone хэрэглэгчдэд тулгардаг  хамгийн шаналгаатай асуудлын нэг бол цэнэг зарцуулалт. Ялангуяа яг хэрэгтэй, чухал үед энэ асуудал тохиолддог нь ёжтой. Утсаа хэт халуун, хүйтэн орчинд байлгах гэх зэргээр гамгүй хэрэглээнээс зайлсхийх тухай зөвлөмжүүдийг та олон сонссон байх. Гэхдээ түүнээс гадна цэнэгээс тань тасралтгүй хумсалсаар байдаг зарим “хорон” аппликэйшн байдгийг та дуулаагүй байж болох юм. Ингээд батарейнд тань хамгийн хөнөөлтэй 4 төрлийн аппликэйшнийг танилцуулж байна.

“Төлбөргүй” аппликэйшнүүд

“Төлбөргүй” татаж, ашигладаг аппликэйшнүүд таны хэтэвчнээс хумслахгүйгээр зарим үйлчилгээг боломжийн түвшинд хүргэдэг давуу талтай. Гэвч аливаа зүйл хоёр талтай байдаг жамаар та тэдгээр аппликэйшний төлбөрийг “цэнэг”-ээрээ төлдөг байх нь.  Энэ талаар Techlicious компаний мэргэжилтэн Elizabeth Harper зөвлөж байна.

“Төлбөргүй аппликэйшнүүд мэдээж бидэнд их тус болдог. Гэвч төлбөргүй аппликэйшнүүдэд сурталчилгаа байн байн үзэгддэг тул батарей илүү зарцуулдаг. Бидний туршлагаас үзэхэд, iPhone дээрх хамгийн их дата үрдэг зүйлсийн 4-рт сурталчилгаа харуулдаг аппликэйшнүүд ордог. Тэгэхээр та төлбөргүй аппликэйшн татаж байгаа бол төлбөрийг нь “цэнэг”-ээрээ төлж байгаа хэрэг юм.”

Видео, хөгжмийн стрийминг аппликэйшнүүд

Кино, видео, хөгжим, дуу татахад утасны батарей мэдээж ердийнхөөс илүү ачаалдаг. Өөрөөр хэлбэл ямар нэг датаг утсандаа татаж авах нь зөвхөн дата үрэх биш цэнэг илүү ихээр зарцуулна. Тэгэхээр онцын шаардлагагүй бол замбараагүй ихээр видео, дуу татахаас зайлсхийх нь зүйтэй. Жишээлбэл, энэ хэргийн гол “буруутнууд”-ыг жагсаавал Netflix, Hulu, HBO Go, YouTube, Pandora, Spotify, Google+, Spotify, Skype болон Facetime тэргүүлэх нь ойлгомжтой.

Facebook

Үнэндээ Facebook болон Messenger-ийг давж гүйцэх таны цэнэгийг хамгийн ихээр “гүйлгэдэг” хөнөөлт аппликэйшн ховор байх. Бүр сонирхолтой нь, Facebook, Messenger-ээс бүрэн гаралгүй, “унтаа” байдалд үлдээсэн үеийн цэнэг зарцуулалт яг одоо буюу дуудлага хийх, чатлах, файл хуваалцах зэргээр ашиглаж байх үеийн цэнэг зарцуулалтаас хэд дахин их байдаг юм байна.

Тэгэхээр та Facebook, Messenger-гүйгээр амьдарч чадна, устгахдаа харамсахгүй нэгэн бол iPhone-ыхоо батарейнд томоохон хэмнэлт авчрах боломжтой байх нь. Хэрэв тэгж чадахгүй гэвэл одоо байгаа хувилбаруудаа устгаад, хамгийн сүүлийн үеийн хувилбаруудыг татаж суулгаад ашигласан нь таны батарейнд илүү “ээлтэй”. Эсвэл хоёрын хооронд эргэлзээд байвал аппликэйшнүүдээ устгаад хэрэгцээтэй үедээ интернет хөтчөөрөө Facebook орж байж болно шүү дээ.

Instagram

Бид бүгд instagramd хайртай. Гэвч хэн бүхнийг “донтуулдаг” энэ аппликэйшнийг бид ойр ойрхон шалгаж, бас камераа ч олон давтамжтай ашигладаг учраас батарейны гол дайснуудын нэг байхаас яах билээ.

Instagram-ын батарейнд үзүүлэх ачааллыг багасгах нэг арга бол ядаж notification буюу сонордуулга мессежүүдээ унтраах юм. Мөн 7 хоногт 1 л удаа камераар авсан зурагнуудаа шалгаж, Instagram-ын хадгалсан хэрэггүй зурагнуудыг устгаад байвал цэнэг нэлээн хэмнэхийг Wired компаний мэргэжилтнүүд зөвлөж байна.

Эх сурвалж: iphone-center.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
1
yay an post
sad an post
2
ouch an post
1
confuse an post
angry an post
1
602274
11 эможи

Ari
2019-04-16 18:20
Vnen
keyboard_arrow_up