COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Эрүүл өглөөний цай бэлдэх жор

2019 оны 4 сарын 14

delish-strawberries-and-cream-oatmeal

Та өглөөний цайндаа юу иддэг вэ? Шарсан өндөг, хиам, шарсан махтай талх, хуурай идэх юм ... магадгүй юу ч идэхгүй гүйгээд гардаг ч байж болох юм. Өдрийг эрч хүчтэй өнгөрүүлэхэд тань туслах эрүүл бэлдэхэд маш хялбархан жорыг хүргэж байна. 

Орц: 

Сүү - 3/4 аяга 

Овъёос - 1 аяга 

Гүзээлзгэнэ - 1/2 аяга /хэрчиж бэлдсэн байна/

Хийх арга: 

Эхлээд 1/2 аяга сүүгээ зөөлөн гал дээр буцалгана. Дээрээс нь овъёос, бүх  гүзээлзгэнийхээ хагасыг нь бага зэрэг давс хийгээд 5 минут амраана. Овъёосд сүү шингэж зөөлөрсний дараа үлдсэн сүү буюу 1/4 аяга сүүгээ хийгээд үлдсэн гүзээлзгэнээ нэмж хутгаад идэхэд бэлэн болно.  

Өглөө бүр эрүүл, өдрийн эрч хүчийг өгөх өглөөний цай бэлдэж уугаарай. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602239
3 эможи

Д.Алтаа
2019-04-14 13:16
Өглөөний эрүүл цай хоол гэж бичиж ярих нь зүйд нийцнэ. Цай хоолыг тодотгож байгаа үг чинь эрүүл болохоос өглөөг тодотгож байгаа хэрэг биш. Ном сайн уншицгаая. Тэгвэл зөв ярьж бичиж сурцгаана.
keyboard_arrow_up