COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хүүхдээ хар цай болон ясны шөлөөр угаах гэж байгаа бол юуг анхаарах ёстой вэ

2019 оны 4 сарын 11

Arslan.mn

Монголчууд эрт дээр үеэс үр хүүхдүүдээ бүх улиралд хар цай, хонины ясны шөлөнд оруулж элдэв өвчлөлөөс сэргийлж борогшуу өсгөж ирсэн уламжлалтай билээ. Тэгвэл хар цай болон ясны шөл ямар ач тустай болохыг товчхон хүргэе.

Хар цай

Хүүхдийг хар цайнд оруулах нь дараах ач тустай.

• Хоол шингээлт сайжирна

• Арьсны нөхөн төлжилт сайжран борогшуу болно

• Таван цул эрхтэнд нөлөөлж дулаацна

• Цусны эргэлт нэмэгдэн дархлааны систем сайжирна

• Хөлсний сүв нээгдэнэ.

• Биеэс хорыг гадагшлуулна

Ясны шөл

Хүүхдийг ясны шөлөнд оруулах нь дараах ашиг тустай.

• Хий ядаргааг тайлна

• Хүүхдийн нойргүйдэлийг багасгана

• Дархлааг дэмжин сайжруулна.

• Ханиад томуу хатгаанаас хамгаална.

• Элдэв өвчнөөс хамгаална.

• Чийрэгжиж борогшуу болно.

Дараах тохиолдолд ЯСНЫ ШӨЛ, ХАР ЦАЙНД ОРОХЫГ ХОРИГЛОНО.

• Хүүхэд халуунтай байх үед – 37 хэмээс дээш

• Хэт ядарч сульдсан үед

• Байнга хөлөрдөг үед

• Арьсны гадна ил шархлаатай

• Хүй нь цөглөж амжаагүй

• Хэт өлссөн

• Хэт цатгалан

• Хагалгааны дараа

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
5
haha an post
1
wow an post
2
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
4
angry an post
2
602178
36 эможи

keyboard_arrow_up