7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Хүүхдээ ухаантай болгож өсгөх 45 жилийн судалгааны үр дүн тайллаа

админ
2019 оны 6 сарын 26

Arslan.mn

Ухаалаг, авьяаслаг хүүхдүүдийн чадварыг нээн хөгжүүлэх гэж хэтэрхий их дарамт шахалт өгөх нь хүүхдийг шархлуулдаг бол, хэт үл хайхрах нь хайран авьяасыг элэгдүүлж муутгадаг байна.

5000 гаруй гоц ухаантай хүүхдийн амжилт бүтээлийн судалгааг 1971 онд профессор Жулиан Стэнли эхлүүлжээ. Тэрээр зан авир судлалын ухааны ахисан түвшний төслүүдийг удирдаж, сурган хүмүүжүүлэх ажлыг Стэнфордын Их Сургууль болон Жон Хопинксын нэртэй их сургуулиудад хэрэгжүүлж явсан салбартаа нөлөө бүхий сэтгэл судлаач байсан юм. 45 жил үргэлжилсэн “Математикийн эрт хөгжсөн гоц ухаантай хүүхдүүдийн судалгаа” (SMPY) нь гоц оюун ухаантай хүүхдүүдийн судалгааг хамгийн урт хугацаанд амжилттайгаар хийсэн тохиолдол болохыг шинжлэх ухааны Nature болоод бусад олон сэтгүүлүүд бичиж байжээ.

Тэдгээр хүүхдүүдийг сонгосон шалтгааныг Дюкийн Их сургуулийн Авьяас Нээн Илрүүлэх Хөтөлбөрийн сэтгэл зүйч асан профессор Жонатан Вай тайлбарлахдаа “Биднийг хүссэн ч, хүсээгүй ч, эдгээр хүүхдүүд л эцсийн дүндээ манай нийгмийг манлайлдаг нь үнэн. Сорилын топ 1%-д багтаж чадсан хүүхдүүд алдартай эрдэмтэн судлаачид, амжилттай захирлууд, шүүгчид, улсын их хурлын гишүүд, тэрбумтнууд болох магадлалтай байдаг” хэмээн хэлсэн байдаг.

Энэ эрхмийн үг хэтрүүлэг биш юм.

АНУ-н их сургуулийн элсэлтийн ерөнхий шалгалт (SAT)-н математикийн хэсэгт цөөн хэдэн хүүхдүүд л цойлон гарч ирдэг. Тэдгээр гоц ухаантнууд дан ганц тоо бодохоос илүүтэй, өгөгдсөн асуултыг тодорхойлж, шинжин задалж, шийдлийг олохдоо эргэцүүлж дүгнэлт хийх гойд чадвартай байдаг байна. Жонс Хопкинсын Их Сургуулийн сэтгэл судлаач Даниел Кийтинг энэхүү үзүүлэлтийг Nature сэтгүүлд тайлбарлахдаа: “Эдгээр өсвөрийнхөн урьд өмнө нь номноос ажиллаж байгаагүй математикийн бодлогоо гүйцэтгэж чадаж байсан нь бидний гайхшралыг хамгийн их төрүүлсэн. Хоёр дахь сонирхолтой зүйл нь гэвэл, тэдгээр хүүхдүүдийн ихэнх хувь нь зарим элит их сургуулиудын босго оноог хангалттай давахаар өндөр оноо авсан явдал байсан юм.” гэжээ.

ХҮҮХДЭЭ ГОЦ УХААНТАЙ БОЛГОЖ ӨСГӨХ НУУЦЫГ 45 ЖИЛИЙН СУДАЛГААНЫ ҮР ДҮН ТАЙЛЛАА

Хүүхдүүдийн бас нэгэн онцлог чанар нь орон зайг хийсвэрлэж, үлгэрчлэн сэтгэх чадвар байсан байна. SMPY судалгааны хамт олны туршилтын дараагийн шат нь хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээ болоод шинийг санаачлах чадварын хооронд дахь хамаарал ажээ. “Энэ бол хүн төрөлхтний потенциалууд дотроос огт ашиглагдаагүй хамгийн том эх үүсвэр байх гэж би бодож байна. Математик эсвэл хэл ярианы чадвартаа тийм ч сайн биш боловч орон зайн хийсвэрлэх чадварыг гаргууд эзэмшсэн сурагчид гойд сайн инженер, архитектор, мэс заслын эмч болох нь олон. Гэвч миний мэдэхийн л лав ямар ч элсэлтийн шалгалтын комиссынхон энэ чадварыг харгалзаж үздэггүй бөгөөд энэ үнэлгээг сургуулийн үнэлэмжид ч оруулдаггүй” хэмээн Вандербилт их сургуулийн сэтгэл судлаач Дэвид Любински Nature сэтгүүлд ярилцлага өгчээ.

Тэгвэл бид эдгээр ирээдүйн манлайлагчдыг хэрхэн бэлтгэх вэ? Харамсалтай нь гоц авьяастай ихэнх хүүхдүүд боловсролын системд хүлэгдэж, өөрөө өөрсдийгөө л тордохоос өөр аргагүй болж байна. “Ямар ч хүүхэд хоцрогдолд орохгүй”, “Ерөнхий суурь сургалтын хөтөлбөр” гэх мэтчилэн Америк улсын боловсролын систем сүүлийн хэдэн жилийн туршид зөвхөн хоцрогдолтой хүүхдүүдтэй ажиллахад анхаарч иржээ. Ингээд хичээлийн хоцрогдолгүй хүүхдүүд үл тоогдож, эрчимжүүлсэн сургалтад хамрагдах эсэх нь эцэг эхээс нь л хамааралтай болжээ.

Аз болоход эцэг эхчүүд энэ үүргээ ухамсарлаж чаддаг. Гэвч тэдний ихэнх нь хүүхдэдээ жаахан авьяас олж харав уу, үгүй юү, шууд л дарамт шахалт өгч, хүчилсэн шаардлагууд тавьдаг нь харамсалтай. Энэ хандлага ямар ч хүүхдийн ирээдүйд сөргөөр нөлөөлдөг. Сэтгэл судлаач Алисон Гопник энэ талаар:

Ингэхийн оронд эргэцүүлэн дүгнэлт хийх болон орон зайн чадварын шалгалтад өндөр ур чадвар үзүүлсэн хүүхдүүдийг Ахисан төвшний сургалт дамжаа, хичээл хичээл үзэж, бүүр анги дэвшүүлэх хүртэл боломжийг SMPY-ийн хамт олон олгож байгаа тухай Nature сэтгүүлд хэлжээ. Любинскигийн хэлж буйгаар, “эдгээр хүүхдүүдэд тусгай юм хэрэггүй... тэдэнд бусад хүүхдүүдийн сурч байгаа зүйлийг эртлэн заахад л хангалттай” гэнэ.

Бид түүний өгсөн зөвлөмжүүдийг доор жагсаан бичлээ:

  • Хүүхдүүддээ олон талын, олон төрлийн туршлага олго.
  • Хүүхэд тань ямар нэг зүйлийг дурлан сонирхож эсвэл онцгойрох авьяас үзүүлбэл, түүнийг нь хөгжүүлэх боломжоор хангаж өг.
  • Оюуны болон сэтгэл хөдлөлийн хэрэгцээ шаардлагыг нь дэмж.
  • Хүүхдийнхээ чадавхыг бус хичээл зүтгэлийг нь үнэлж, “өсөж дэвжих сэтгэхүй”-тэй болоход нь тусал.
  • Хүүхдүүддээ оюуны ямарваа эрсдэл гаргахад нь дэмжиж, бүтэлгүйтэлд шантрахгүй, нээлттэй хүлээж авахад нь тусал.
  • Хүүхдэдээ нэр хоч оноохоос болгоомжил: Гоц ухаантан гэж цоллогдох нь хүүхдийн сэтгэл санаанд дарамт учруулдаг.
  • Багш нартай хамтран ажиллаж, хүүхдийнхээ хэрэгцээг хангаж өг. Ухаантай сурагчдад илүү сонирхолтой, өөрсдийг нь сорьсон материал, нэмэлт туслалцаа, өөрийнхөө хурдаар сурах эрх чөлөө хэрэгтэй байдаг.
  • Хүүхдийнхээ авьяас чадварыг шалгуулаад үз. Ингэснээр илүү ахсин түвшний сургалтад хамруулах нь зүйтэй эсэхийг тогтоож, эсрэгээрээ унших чадвар алдагдах эмгэг, анхаарал дутагдлын эмгэг, эс бөгөөс нийгэм, сэтгэл санааны асуудалтай эсэхийг тогтооход тустай.

Товчхондоо, гоц авьяастай хүүхдүүдийг хүссэн юмыг нь хийлгэж, өөрөө өөрөөрөө хөгжих боломжийг нь олго. Тэд алзахгүй ээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
wow an post
1
yay an post
2
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
601650
13 эможи

keyboard_arrow_up