7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

iPhone дээрээ хэрхэн Фэйсбүүкийн 3D пост хийх вэ?

админ
2019 оны 3 сарын 26

Шинэ загварын хос дурантай iPhone-ууд нэг “тасархай”онцлог давуу талтай болсон нь 3D Photo. Та энэ функцийг ашиглан авсан зургаа 3 хэмжээсээр илүү бодитой харагдуулах боломжтой.

Та саяхны шинэ загварын iPhone-той бол дараах алхмын дагуу 3D фото зургууд бүтээгээрэй.

Эхлэхийн өмнө та iPhone-оо энэ шинэ функцийг ажиллуулахад тохиромжтой эсэхийг нягтлах хэрэгтэй.

Товчоор хэлэхэд хос линзтэй камерны Portrait горимын гүн зураглалуудад суурилж, 3D фотог бүтээдэг бөгөөд энэ нь iPhone 7 PlusiPhone 8 PlusiPhone XiPhone XS болон iPhone XS Max зэрэг загваруудад бий.

Мөн та Facebook 360 хуудсыг фэйсбүүкээс олж, like дарсны дараа фэйсбүүк аппликэйшнээсээ гарч, дахин нэвтрэх хэрэгтэй.

Үүний дараа та 3D фото зураг бүтээх боломжтой болно.

Фэйсбүүкт хэрхэн 3D фото зураг бүтээх вэ?

  1. Фэйсбүүк аппликэйшндээ нэвтэрнэ. /Дээр дурдсаны like дарсны дараа дагуу апп-аасаа гараад, буцаж нэвтэрнэ үү./
  2. What’s on your mind? дээр дарж, шинээр нийтлэл үүсгэнэ.
  3. Нийтлэх боломжтой контентүүд дундаас сонгох, үгүй бол Add to your post дарах.
  4. Доош нь гүйлгэн 3D Photo гэж дарна.

  1. Хэрэв шаардлагатай бол камераар авсан зургууддаа нэвтрэх зөвшөөрлийг өгнө.
  2. 3D фото бүтээх Portrait Mode Photo горимыг олж, сонгоно.
  3. 3D фото бүтээхэд энгийн зурагнаас чамгүй хугацаа шаардах тул түр хүлээнэ.
  4. Дууссаны дараа Next дарж, зургаа нийтлэхэд бэлдэнэ.
  5. iPhone утсаа хөдөлгөн, 3D зургийнхаа эффектийг шалгана.

Зураг бүр адилгүй бүтэх бөгөөд тухайн зургийн 3D зураглал хэр сайн болсноос хамаарна гэдгийг мартуузай.

Гэвч гоё харагдах 3D зураг бүтээхэд хэрэг болох Portrait Mode ашиглах зарим зөвлөгөөг хүргэе.

3D фото зураг бүтээх зөвлөгөө

  1. Зураг авах биетээс iPhone утсаа 1-1,5 метр зайтай байрлуулах
  2. Зураг авах биетийн өнгө арын дэвсгэрээс ялгарч байх
  3. Фото зурагт гүнээрээ ялгаатай хэд хэдэн давхарга байвал бүр сайн. Үүнд хотын орчин эсвэл цэцэгт талбай нэн тохиромжтой.
  4. Тунгалаг материал эсвэл биетийн зургийг Portrait горимоор авахад онц гардаггүй учраас зайлсхийх нь зүйтэй.
  5. Хэт гөлгөр эсвэл гялтгар биш бүтэцтэй биетийн зураг хамгийн гоё гардгийг санууштай.
Эх сурвалж: http://iphone-center.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
601485
2 эможи

keyboard_arrow_up