COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Дургүй ажлаа удаан хийвэл нас богиносдог

2019 оны 3 сарын 21

“Ажил дээрх шударга бус байдал нь та бидний эрүүл мэндэд маш хортой нөлөө үзүүлдэг. Ажил дээр надтай шударга бус ханддаг нэгэн намайг хувь хүний болоод карьерын хүрээнд гутааж өөрийгөө ямар ч үнэ цэнэгүй нэгэн мэт бодуулахад хүргэдэг” гэдэг нь хөдөлмөрийн мөлжлөг юм гэж канадын сэтгэлзүйч Кевин Келлой тодорхойлжээ. Эрүүл бус хөдөлмөрийн харилцаа нь та бидний сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөхөөс гадна бие сэтгэлийн хувьд ч биднийг тарчлаадаг юм. 

Энэ удаа бид ажил дээрх хөдөлмөрийн хөлс болон харьцааны шударга бус байдал ажилтнуудад ямар аюул учруулдаг болоод энэ нь эрүүл мэнд, цаашдын ажлын амжилт, өсөх ирээдүйд яаж нөлөөлдөгт анхаарал хандуулахыг хүслээ. 

Дургүй ажлаа удаан хийвэл нас богиносдог

1. Хоолны дадал зуршил өөрчлөгдөнө

Өлсөх, хоол идэх хүсэл төрөх нь та бидний сэтгэл хөдлөлтэй нягт холбоотой байдаг ажээ. Их бухимдсан үед бие махбод адреналинаа ихээр алддаг байна. Ийм үед бие махбод биднийг энэ байдлаас, аюулаас ангижруулах, ялангуяа өлсөхөөс сэргийлэх гэж бүхий л хүчээ дайчлахад хүрдэг юм. Зарим хүн ямар нэг дасгал хөдөлгөөн хүнд хөдөлмөр хийгээгүй атлаа тураад байдгийн учир нь энэ шүү дээ. Гэтэл нөгөө заримд нь бүр эсрэгээр үйлчилж байнгын уур бухимдлын үед хоол идэх хүсэл төрүүлдэг кортизол гэдэг даавар ихээр ялгардаг. Ийм үед хүн хэтрүүлэн идэх юм уу, амттан их хэрэглэдэг болно.

2. Шууд уналтад орно

Ажил зүгээр ч нэг сонирхолгүй төдийгүй илт үзэн ядмаар санагдах үед таны бие шууд хариу үйлдэл үзүүлж эхэлдэг. Энэ үед гутранги хүмүүс бол сэтгэлээр унаж анхааралд өртөхгүйн тулд толгой гудайлгаж эхэлнэ. Өөрийгөө өмгөөлөөх дуртай хүмүүс бол шазуур зуун, аль болох цэх байхыг хичээнэ.

Булчин, үе мөч, нуруу нугалам нэг хэвд байх болж танд анзаарагдахгүй ч автоматаар хариу үйлдэл үзүүлэх гэсээр аажимдаа үе мөчний зөөлөн эдийн гэмтэл, толгойн өвчин, шүдний гажигт хүргэж мэднэ.

 

 

3. Хоол боловсруулах ажиллагаанд сөргөөр  нөлөөлнө

Өдрийн хоол, аяга кофенд ажлын уур амьсгал нөлөөлж дуршил өөрчлөгдөнө. Хэргийн учир нь сэтгэл хөдлөл, уур бухимдал нь хоол боловсруулах үйл явцад шууд нөлөөлж ходоод гэдэсний хоол боловсруулдаг үүрэг бүхий бактерийн ажиллагааг өөрчилдөгт оршино. Сайнаар авч үзвэл хооллосны дараа сэтгэл санаа арай дээр болдог. Муугаар төсөөлбөл, энэ байдал удаан үргэлжилбэл ходоод шархлах, өтгөн хатах, гэдэс дүүрэх эмгэг илэрнэ.

4. Байн байн өвдөх

Та ханиад хүрээд л арай намдаж байхад нь дахиад нэг өвчний яриа гараад байвал энэ бүхэн ажилтай тань холбоотой байж мэднэ. Түр зуурын уур бухимдлыг бодвол байнгын бухимдал нь дархлааг муутгаж, вирусийн халдварт амархан өртөмтгий болгодог. Ямар нэг өвчин туссан бол, дургүй ажил тань түүнийг улам даамжруулдаг юм. Өдөр тутмын бухимдал нь гистоминыг ялгаруулан, архаг ханиад, багтраа ч үүсгэж магадгүй. Инсулин их ялгарснаар ялангуяа жингийн илүүдэлтэй  хүмүүст чихрийн шижин үүсгэх сөрөг нөлөөтэй.

 

 

5. Өөрийгөө илүү мунхаг болж байгаа мэт бодно 

Дургүй ажлаа удаан хугацааны туршид хийх нь “Дургүй ламд дарж байж сахил хүртээнэ” гэдэг мэдрэмж төрүүлнэ. Учир нь ажлаа хийхээс ядарч, залхсанаас болоод ой санамж, тархины идэвхтэй ажиллагаа, төвлөрөл мууддаг юм. Эргэн тойрныхон ямар нэгэн бүдэг бүрхэг санагдан, хамаг ачааг өөрөө л үүрч байгаа юм шиг төсөөлөгдөнө. Тухайн ажлыг цаг хугацаанд нь алдаагүй хийж чадаагүйгээ даргадаа ч тайлбарлах сонирхолгүй болно.

6. Нойр муудна

Байнгын сэтгэлийн дарамтaнд байхын бас нэг сөрөг үр дагавар бол нойр муудах юм. Ажлын дарамтад орж, дургүй ажлаа удаан хийснээр тархи тайван байж чадахаа больсноос болоод унтаж чадахгүй болж, эсвэл шөнө дунд сэрээд байдаг болно. Өглөө ч гэсэн сэрэхдээ ерийн сайхан сэргэлэн биш, "Одоо ажил дээр очоод яах билээ, юу гэх бол" гэсэн түгшүүртэй сэрдэг болно шүү.

Эхэндээ ганц хоёр шөнө ингэдэг байсан бол сүүлдээ хэдэн ч долоо хоногоор үргэлжилж болно. Тиймээс эрүүл мэндээ нэн тэргүүнд тавих уу үгүй юу, гэдгээ шийдээрэй.

 

 

7. Сэтгэлзүйгээ үгүй хийнэ

Ажлын дарамтад орсноо өөрөө ч мэдэхгүй, тухайн ажлаа удаан хийж, хэвшсэн хүмүүс энэ байдлаасаа яаж гарахаа мэдэхээ больдог. Тэгэхээр ирээдүйн карьер, амьдралынхаа тухай бодохоо больж, урдаа тавьсан том ч бай жижиг ч бай зорилгынхоо төлөө тэмцэхээ умартдаг байна.

Ийм асуудалтай тулгарсан хүн хамгийн түрүүнд сэтгэл зүйч дээр очих нь хамгийн зөв үйлдэл юм.

8. Өөрөө өөрийнхөө ирээдүйг үгүй хийнэ

Ажлаа үзэн ядах нь тухайн үедээ ч биш бүр олон жилийн дараа ч танд нөлөөлсөөр л байх болно. Судалгаанаас үзэхэд 20-30 насандаа эрхэлсэн ажилдаа сэтгэл дундуур байсан хүн 40 насандаа ч сэтгэцийн хувьд бухимдал, түгшүүртэй хэвээр байдаг гэнэ.

Хятадын социологийн доктор Хуэй Жэн хэлэхдээ ийм байдал удаан үргэлжилбэл яваандаа бие эрүүл мэндийн архаг асуудал үүсгэнэ гэж хэлжээ. Байнгын сэтгэлийн түгшүүртэй, бухимдалтай байх нь ахимаг насны хүмүүст зүрх судасны өвчин үүсгэж нас богиносгоход хүргэдэг байна.

 

 

Өөрөө өөртөө хэрхэн туслах вэ?

Ажилдаа дургүй, ажлын байранд шударга бус байдал анзаарагдаад танд таагүй байгаа бол дараах хэдэн сонгодог зөвлөгөөг анхаарна уу.

  • Та ийм нөхцөл байдлаас болоод ажлаа байн байн солиод байсан ч нөхцөл байдал өөрчлөгдөхгүй байгаа бол “асуудал” хамт олонд биш танд байна гэж ойлгох хэрэгтэй.
  • Ажилд дээрх нөхцөл байдлаа өөрчлөх олон арга эрэлхийл. Офисоосоо гарч өдрийн хоол ид, цай уух богино завсарлагаа гарга, оройдоо өөрийн дуртай ажил хийх цаг хугацаа гарга.
  • Найз нөхөд, гэр орныхон, төрөл төрөгсдөдөө өөрийнхөө бэрхшээл асуудлыг хэлж, ярилц. Шаардлагатай бол бүр илэн далангүй ярьж санал солилцохыг эрмэлз.
  • Мэргэжлийн сэтгэл зүйчид хандаж зөвлөгөө ав. Өөрт тань хэцүү бол нэрээ нууцалж, зайнаас зөвлөгөө авч болно шүү дээ.

 

Эх сурвалж: CAAK.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601347
1 эможи

Зочин
2019-03-22 17:44
ажил хиих дуртай хүн гэж байдаг юм уудаа ? амь зуулагаа залгуулахын тулд л аргагүйн эрхэнд л ажил хийдэг юм бишүү
keyboard_arrow_up