COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Бэлэн гоймон идэх үед хүний биед гардаг 5 өөрчлөлт

2019 оны 3 сарын 18

бэлэн гоймон зурган илэрцүүд

Амттай, хямдхан, цаг хэмнэсэн энэ хоолыг 1958 онд япончууд гаргаж ирсэн ба тахианы махтай бэлэн гоймонг хүмүүс анх амталжээ. Тэр үеэс хойш бэлэн гоймон тив дэлхийгээр хурдтай тархаж эдүгээ жилд 270 сая долларын борлуулалттай хамгийн түгээмэл хоол болоод байна. 

Хүмүүсийн дунд бэлэн гоймонтой холбоотой янз бүрийн ойлголт байдаг ч эрдэмтэд уг хоол хүний биед ямар нөлөө үзүүлдгийг нухацтай судалж байгаа юм. Саяхан л гэхэд хэдэн жилийн турш орой бүр бэлэн гоймон иддэг байсан 18 настай сурагч гэдэсний хорт хавдраар нас барсан тухай мэдээлэл цацагдаж, онлайн орчинд хүмүүс энэ талаар багагүй хэлэлцүүлэг өрнүүлсэн. 

Тэгвэл бэлэн гоймон идэх үед хүний биед юу болдог талаар дараах 5 баримтыг хүргэж байна. 

1. Боловсрохын тулд олон цаг зарцуулдаг

Массачусетсийн эмнэлгийн доктор Брэдэн Куго бичил камерын тусламжтайгаар бэлэн гоймон идсэн хүний гэдсэнд ямар үйл явц болж буйг ажиглажээ. Гараар хийсэн рамёнтой харьцуулахад бэлэн гоймонгийн боловсрох хугацаа удаан байсан аж. Доктор Брэдэний ажигласнаар ходоод, гэдэс бэлэн гоймонг боловсруулахын тулд 2-оос илүү цаг ажилладаг бөгөөд энэ нь хоол боловсруулах эрхтний тогтолцоонд ачаалал учруулдаг байна. 

Ходоод, гэдэс бэлэн гоймонг боловсруулахын тулд 2-оос илүү цаг ажилладаг бөгөөд энэ нь хоол боловсруулах эрхтний тогтолцоонд ачаалал учруулдаг байна.

2. Хортой нэмэлтүүдэд удаан хугацаагаар өртөх

Бэлэн гоймон задарч, боловсрох хугацаа урт байгаа нь хортой бодис тэр хэмжээгээр таны бид хадгалагдаж, эд эрхтнийг хордуулж байна гэсэн үг юм. Бэлэн гоймонгийн хадгалах хугацааг уртасгах зорилгоор ашигладаг Butylated hydroxyanisol (BHA), Butylhydroquinone (TBHQ) зэрэг нэмэлт бодисууд нь эрүүл мэндэд хортой химийн найрлагуудын тоонд багтдаг юм байна. Эрдэмтдийн хийсэн туршилтаас үзэхэд Butylhydroquinone-тэй хоол идэж байсан харх хорт хавдар тусах нь түгээмэл байжээ. Мөн туршилтын хархад элэг томрох, таталт өгөх, саажих зэрэг мэдрэлийн шинж тэмдгүүд илэрчээ. Түүнчлэн Үндэсний Эрүүл Мэндийн номын сангийн судалгаанаас үзэхэд Butylhydroquinone агуулсан хоол хүнс хэрэглэж байсан хүнд харааны гаж нөлөө илэрсэн байна. 

3. Зүрхний өвчин, тархинд цус харвах, 2-р хэлбэрийн чихрийн шижин тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг 

Оксфордын Их Сургуулийн хоол, хүнс тэжээлийн сэтгүүлд дурдсан мэдээллээс үзэхэд хооллолт, дасгал хөдөлгөөнөөс үл хамаарч долоо хоногт хоёр болон түүнээс дээш удаа бэлэн гоймон иддэг эмэгтэйчүүд метаболик синдромд өртөх магадлал 68 хувиар нэмэгддэг гэжээ. Метаболик синдром нь зүрхний өвчин, тархинд цус харвах, 2-р хэлбэрийн чихрийн шижин зэрэг өвчлөлүүдийн урьдач нөхцөл болдог аж. Түүнчлэн цусны даралт ихсэх, цусан дахь сахарын хэмжээ ихсэх, бэлхүүс орчмоор таргалах эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. 

Хооллолт, дасгал хөдөлгөөнөөс үл хамаарч долоо хоногт хоёр болон түүнээс дээш удаа бэлэн гоймон иддэг эмэгтэйчүүд метаболик синдромд өртөх магадлал 68 хувиар нэмэгддэг гэжээ.

Үүний зэрэгцээ бэлэн гоймонг богино хугацаанд болгож идэх боломжтой болгохын тулд үйлдвэрлэлийн явцад битүү шарах технологийн ашигладаг гэнэ. Энэ нь хүний биед ашиггүй тосыг ихээр өөртөө ихээр агуулахад хүргэдэг. Мөн ширхэг гоймонд 861 мг натри агуулдаг аж. Америкийн Зүрхний Ассоциациас мэдээлснээр хүн натриг өдөрт 1500 мг-аас бага хэмжээгээр, хоол хүнсээр дамжуулан авах нь зүйтэй гэжээ. Өөрөөр хэлбэл, та өдөрт хоёр удаа гоймон идсэн бол авах ёстой хэмжээнээс их натри хэрэглэсэн гэсэн үг юм. 

4. Жин нэмэгдүүлдэг

Нэг ширхэг бэлэн гоймонд ойролцоогоор 7 грамм өөх тос, 27 грамм карбон агуулагддаг. Үүнээс гадна ихэнх гоймонд натрит глутамины хүчил (MSG) агуулагддаг ба энэ нь хоолны орцод орж буй бүтээгдэхүүний үнэр, амтыг нэмэгдүүлдэг бодис юм. Судалгаанаас үзэхэд глутамины хүчил нь жин нэмэгдүүлэхээс гадна “донтуулагч” үйлчилгээтэй бодисын тоонд ордог болох нь батлагджээ. 

5. Гүзээ нэмэгдэх шалтгаан болдог

Бэлэн гоймон боловсрох хугацаа удаан байдаг нь гүзээ нэмэгдүүлэх шалтгаан болдог аж. Мөн гоймонд агуулагддаг глутамины хүчил толгой өвдөх, дотор муухайрах шалтгаан болдог гэжээ. 

Эх сурвалж: ub.life
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
4
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
2
angry an post
3
601230
14 эможи

Зочин
2020-03-03 16:04
Нормалжин
2019-03-19 08:15
Одоо энэ нийгэмд хэвийн жинтэй хүн маш цөөрсөн Барууны орнуудад хэвийн жинтэй хүнийг ажилд авах түлхүү авах хандлага их ажиглагдах болсон ажлын бүтээмж өндөр учраас
keyboard_arrow_up