НОТЛОГДСОН: Өндрийн зөрүү ихтэй хосууд илүү аз жаргалтай байдаг НОТЛОГДСОН: Өндрийн зөрүү ихтэй хосууд илүү аз жаргалтай байдаг
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

НОТЛОГДСОН: Өндрийн зөрүү ихтэй хосууд илүү аз жаргалтай байдаг

2021 оны 2 сарын 16

АНУ-ын Калифорнийн их сургуулийн эрдэмтэд нийт 7850 хoсыг судалж үзсэний эцэст хос хоёрын эрэгтэй нь илүү өндөр байвал тэд илүү аз жаргалтай байдгийг тогтоожээ. Өөрөөр хэлбэл эрэгтэй нь өндөр эмэгтэй нь намхан байх нь хоорондоо таарамжтай байдаг гэсэн үг юм.

1 Бүх зүйл байгалийн хуультай холбоотой

Эмэгтэй хүн өөрөөсөө илүү өндөр эрэгтэй хүнтэй цуг байхдаа аюулгүй байдлыг мэдэрдэг аж. Энэ нь эмэгчин нь илүү хүчирхэг эргэчинг сонгодог байгалийн хуультай холбоотой юм.

2 Өндөр эрэгтэйчүүд эмэгтэй хүнийг чимдэг

Судалгааны үеэр өөрөөсөө илүү өндөр найз залуу болон нөхөртэй эмэгтэйчүүд дараах хариултыг өгчээ.

  • "Миний найз залуу дэргэд байхад би хүмүүс намайг ширтээд байдаг".
  • "Би нөхөртэйгөө олны дунд байхад хүн бүр биднийг анзаардаг".
  • "Миний найзууд нөхрийг маань шохоорхдогт би дуртай".

Өндөр эрэгтэйчүүд эмэгтэй хүнийг чимдэг

3 Өндөр эрчүүд илүү ухаалаг байдаг

Судалгааны үеэр өндөр эрчүүдийн дундаж IQ намхан эрчүүдээс арай илүү байгааг судлаачид тогтоожээ. Гэхдээ мэдээж хэрэг өндөр эрэгтэлй хүн болгон ухаантай байдаг гэсэн үг биш. Харин өндөр эрчүүд толгойгоо илүү сайн ажиллуулж сурдагт нууц нь оршдог гэнэ.

Өндөр эрчүүд илүү ухаалаг байдаг

4 Өндөр эрчүүд илүү орлого олдог

Судалгаагаар 1.8 м-ээс дээш өндөртэй эрчүүд 1.5-аас бага өндөртэй эрчүүдээс 35 хувиар илүү орлого олдог болохыг тогтоожээ.

Өндөр эрчүүд илүү орлого олдог

5 Өндөр эрчүүд илүү нэр хүндтэй байдаг

Өндөр эрэгтэйчүүд илүү их амбицтай байдгийн дээр хүмүүсийн хараанд илүү өртдөг учраас нийгэмд эзлэх байр суурь нь түүнийгээ дагаад өндөр байдаг.

6 Хамгийн зохимжтой өндөр хэд вэ?

Эмэгтэй хүн өөрөөсөө 15-30 см өндөр хамтрагчтай байхад хамгийн тохиромжтой гэж дээрх судалгаанд дурдсан байна.

 

 

Эх сурвалж: CAAK.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
1
angry an post
1
601137
5 эможи

Анук
2020-11-22 10:05
Сонирхолтой
keyboard_arrow_up