COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Сошиал сүлжээ хосуудын салах нэг шалтгаан болж байна

2019 оны 2 сарын 19

social gif зурган илэрцүүд

Олон нийтийн сүлжээг хэт их ашиглах нь романтик харилцаанд сөргөөр нөлөөлдөг сэтгэл зүйчид, эрдэмтэд баталсан байдаг. Эрдэмтэд үүнийг технологийн ачаар хамтрагчаа хууран мэхлэх илүү амархан болсонтой холбон тайлбарлаж байна.

Social Science Computer Review сэтгүүл үүнийг баталсан нэгэн сонирхолтой судалгааг хийсэн бөгөөд судалгаанд хамрагдахыг хүссэн хосуудыг хоёр хэсэгт хуваажээ. Эхний хэсэгт цаашид хамтдаа байх хүсэлтэй, дотно харилцаатай хосууд багтсан бол нөгөө хэсэгт түр зуур болзож байгаа хүмүүс хамрагдсан байна.

Судалгааны үр дүнд бүх хосууд өөрсдийн харилцаандаа сэтгэл хангалуун байсан нь тогтоогджээ. Гэхдээ хоёр дах бүлэгт хамрагдсан хүмүүсийн онлайн найзуудын жагсаалтад ирээдүйд романтик харилцаа үүсгэх боломжтой хүмүүсийн тоо илүү их байсан аж.

Үүнээс улбаалж онлайн найзууд романтик харилцаанд заналхийлдэг болохыг судлаачид олж тогтоосон байна.

Судалгааны дүгнэлтийг харахад тухайн хүн хэдий чинээ их хугацааг интернетэд өнгөрөөнө, төдий чинээ "запас" хамтрагч олох магадлал нь өндөр байдаг байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600357
0 эможи

keyboard_arrow_up