COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Дэлхийн хамгийн романтик зоогийн газрууд

2019 оны 2 сарын 14

Жил бүрийн хоёрдугаар сарын 14-ний өдрийг зарим улс оронд "хайрын өдөр" гэж үзэн өөр өөрсдийн онцлогоор тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлал хэдий нь тогтжээ. Валентины баярын өдөр гэхээр та бидний төсөөлөлд улаан сарнай, оргилуун дарс, лааны гэрэл, зүрхэн хэлбэртэй шоколад буудаг. Тэгвэл жил бүрийн өдийд хамгийн завгүй, захиалга ихтэй байдаг газрууд бол яах аргагүй зоогийн газрууд. Хайртай хүнээ баярлуулах тансаг орчин, амттай оройн зоогноос тэр бүр татгалзахгүй байх.

CNN Travel хайрын өдөрт зориулж дэлхийн хамгийн романтик зоогийн газруудыг нэрлэлээ. Тэдний санал болгосон эхний газар бол Энэтхэгийн далайн эрэг дэх Мальдив улсад байдаг Краб Шак зоогийн газар юм. Харахад тийм онцгой биш байж болох ч хамгийн сайхан амралт, романтик орчныг бэлэглэж чадна гэдэгт итгэж болно. 

Мальдив, Совена Жани дахь Краб Шак зоогийн газар

Мальдив, Совена Жани дахь Краб Шак зоогийн газар

Нарны элч гэрлээр өрөө бүрийг гэрэлтүүлэн гийгүүлж, алжаалаа тайлах эелдэг дулаан орчин бүхий "Нуурын байшин" зоогийн газар танд тав тухтай байдлыг мэдрүүлнэ. Австралийн Мэльбурн хотоос ердөө цаг хагас яваад л энд хүрнэ.

Австрали, Дэйлэсфордын Нуурын байшин

Австрали, Дэйлэсфордын Нуурын байшин

Мексикийн Кабо Сан Лукас дахь Жаргах наран Монализа,

Мексикийн Кабо Сан Лукас дахь Жаргах наран Монализа

Швед улс, Мөсөн зочид буудал зоогийн газар

Швед улс, Мөсөн зочид буудал зоогийн газар

Хайрттайгаа хамт давтагдашгүй сонин ертөнцөд зоог барихыг хүсэхгүй хэн байх билээ. 

Их Британи, Лондон, Акуа Шард зоогийн газар

Их Британи, Лондон, Акуа Шард зоогийн газар

Их  Британийн хамгийн алдартай зоогийн газруудын нэг. 

Австрали, Сидней хот, Каталина Рөүз Бэй зоогийн газар

Австрали, Сидней хот, Каталина Рөүз Бэй зоогийн газар

Италийн Ром, Имаго зоогийн газар

Италийн Ром, Имаго зоогийн газар

Зөвхөн та хоёрт зориулсан зоог гарна. 

Коста Рика, Сентидо Норде

Коста Рика, Сентидо Норде

Задгай талбайд байгалийн сайхныг мэдрэнгээ амттай хоолоор дайлуулах бас л жаргал шүү дээ. 

АНУ, Хьюстон, Данлэви дэх гал тогоо зоогийн газар

АНУ, Хьюстон, Данлэви дэх гал тогоо зоогийн газар

Хамгийн мартагдашгүй зоогийн нэг байх болно. 

Карибын тэнгисийн Ангилла арал, Пиммс зоогийн газар

Карибын тэнгисийн Ангилла арал, Пиммс зоогийн газар

Далайн эрэг дээр хайрттайгаа хамт оройн зоог барих романтик биш гэжүү. 

Франц, Бургунди, Ле 1131 зоогийн газар

Франц, Бургунди, Ле 1131 зоогийн газар

 

 

Эх сурвалж: www.cnn.com

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600226
1 эможи

keyboard_arrow_up