7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
08 сарын 19, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Нүдний шилтэй охид нүүрээ хэрхэн будах ёстой вэ?

админ
2019 оны 2 сарын 11

нүдний шил зурган илэрцүүд

Эмэгтэй хүний хамгийн хүчтэй зэвсэг бол яалтчгүй нүүр будаг юм. Харин нүдний шил зүүдэг охид энэ тал дээр бага зэрэг асуудалтай байдаг. Учир нь нүдний шил зүүсэн үед нүд байгаагаасаа хамаагүй жижигхэн харагддаг бөгөөд түүндээ тохируулан нүүрээ будах нь бага зэрэг чадвар шаардсан ажил юм. Иймд харааны шилтэй охид хэрхэн нүүрээ зөв будаж үзэсгэлэнтэй харагдах тухай бага сага зөвлөмжийг хүргэе.

1 Хөмсгөө тодотго

Хөмсөг бол хүний нүүрийг зөв төрхтэй харагдуулах хамгийн чухал хэсэг юм. Ялангуяа шил зүүдэг охидын хувьд хөмсгөө өөрийн нүүрний хэлбэрт тааруулан, өтгөн, хэлбэрлэг будаж байх нь чухал. Мөн хэт их өнцөг гаргахаас зайлс хийгээрэй. Энэ нь таныг оворжуу мэт харагдуулдаг. Хамгийн гол нь хөмсөгнийхөө өнгө хэлбэрээс хамааран харааны шилээ сонгож байх хэрэгтэй юм. Хэрэв таны хөмсөг хэт өтгөн бол аль болох зөөлөн болон нарийн рамтай шил, харин шингэн, бор өнгөтэй бол тод өнгийн шилийг сонгох нь зүйтэй. 

2 Завсрын өнгийн тенийг сонго

Нүдээ хэт гүн болоод тод өнгөөр будах нь хэрцгий, ширүүн төрхтэй харагдуулах гэмтэй. Тиймээс завсрын уусалттай өнгийг сонгон будаарай. Гэрэлтсэн зөөлөн бор өнгөөр зовхио, харин тод бор өнгөөр нүдний гадна хэсгийг будаж уусгаарай. Мөн нүдний доод хэсгээ бор өнгийн харандаагаар тодруулж өгөх нь зохимжтой. 

3 Хуурай суурь тавих

Крем болон шингэн пудр нь нүдний шилний хүрээнд наалдаж арилах, халтартах гэх мэтээр таны гоо сайхныг гутааж байдаг. Харин хуурай, нунтаг пудр хэрэглэх нь тухайн асуудлыг шийдвэрлэхээс гадна нарны хэт туяа, салхинаас арьсыг тань хамгаална. 

4 Сормуусаа тод буд

Дээд, доод сормуусаа заавал давхарлаж будаарай. Ингэснээр таны нүд тодорч харагдах бөгөөд шилний цаанаас ч том нүдтэй харагддаг. Мөн өвлийн цагт шил цантах асуудал гардаг тул усны хамгаалалттай сормуусны будгийг сонгох нь зүйтэй юм.

5 Контурдсан үед зөв шилээ сонго

Хэрэв та нүдээ контурдсан бол аль болох нарийн хүрээтэй, гоёмсог шилийг сонгоорой. Өргөн хар хүрээтэй шил зүүсэн тохиолдолд нүдээ тод будах, контурдах нь будмал нэгэн мэт харагдуулах сөрөг талтай юм. Харин эсрэгээрээ нимгэн хүрээтэй шил зүүх үед нүдээ тод будах нь зохимжтой.

6 Уруулаа тод буд

Харааны шил зүүсэн хүний нүүрний будалт энгийн үеийнхээс илүү даруухан харагддаг. Иймд бүсгүй та нүүрээ тодруулж харагдуулмаар байгаа бол уруулаа тод өнгөөр будаж байгаарай. Энэ нь ямар ч нүдний шилтэй төгс зохицдог. Түүнчлэн шилгүй үед ч гэсэн нүдээ хангалттай тод будаагүй бол уруулаа улаан, ягаан өнгөөр будах нь тохиромжтой.

7 Хацраа өнгөл

Хацрандаа бага зэргийн ягаан туяа суулгаж өгснөөр таныг үзэсгэлэнтэй, эрүүл чийрэг харагдуулна.

8 Гэрэл сүүдэр

Мэдээж гэрэл сүүдэр нь хүний нүүрийг зөв бүтэцтэй харагдуулах давуу талтай юм. Нүдний шил зүүсэн үед хүний нүүр бага зэрэг том харагддаг. Тиймээс гэрэл сүүдрийг тохируулан хэрэглэж сураарай. Ингэснээр таны хацрын яс төвийж, төгс хэлбэр буюу "V" хэлбэртэй харагддаг.

9 Зовхио гялалзуул

Нүдээ зөөлөн өнгөөр будаж, зовхиндоо саатай тень бага зэрэг түрхэж өгөх нь шилний цаанаас нүдийг тод, гялалзсан харагдуулдаг. 

10 “Муурын нүд”

Өнөө цагт охидын сонголт болсон “Cat eyes” будалт нь бүсгүй таныг хүчирхэг, цовоо, түүнчлэн маш дэгжин харагдуулдаг билээ. Харааны шил зүүдэг бүсгүйчүүдийн хувьд ч мөн адил нүдээ тодотгон “Cat eyes” будалтыг хийж өгөх нь зүйтэй бөгөөд мөн дээр дурдсанчлан шилээ тохируулж сонгоорой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600105
0 эможи

keyboard_arrow_up