COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Энэ хавар моодонд орох хувцаслалтууд

2019 оны 3 сарын 12

Хүйтний эрч суларч, хүн бүрийн сэтгэлийг тэнийлгэсэн хаврын өдрүүд удахгүй айлчлах гэж байна. Үүнийг дагаад охид бүсгүйчүүд маань "Зузаан хувцсаа нимгэлж, загварлаг төрхийг хэрхэн бүрдүүлэх вэ?" хэмээн толгойгоо гашилгаж суугаа биз ээ. Иймд нийт үзэсгэлэн гоо бүсгүйчүүддээ зориулан энэ хавар трэнд болох загварлаг хувцаснуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Та доорх хувцаснуудаас сонголтоо хийж, хаврын улиралд дэгжин харагдаарай. 

Энэ хавар моодонд орох хувцаслалтууд

1 Хул шаргал (beige) өнгө

2019 оны хавар, зуны улиралд хул шаргал, ухаа бор өнгө бүсгүйчүүдийн хамгийн эхний сонголт болох төлөвтэй байна. Дэгжин хээнцэр, ялангуяа залуу хэв маяг өгдгөөрөө "beige" өнгө давуу талтай. 

Хул шаргал (beige) өнгө

2 Өргөн мөртэй цамц

Мөр хэсгийг нь тодотгосон 80-аад оны үеийг санагдуулам хүрэм, сорочка, даашинзны загвар энэ хавар дахин ирж байна. Ийм мөртэй загвар нь ямар ч галбиртай бүсгүйчүүдэд тохиромжтой. Жишээлбэл тааз томтой бүсгүйчүүд өмссөнөөр биеийн харьцаагаа тэгшхэн сайхан харагдуулж чадна.

Өргөн мөртэй цамц

3 Металл өнгө

Шууд өмсөөд гарахад хэцүү, хэтэрхий тод мэт санагдах ч өөр өнгөтэй зөв хослуулж чадвал металл өнгийн хувцас маш сайхан харагддаг.

Металл өнгө

4 Том дугуй шил

Түрүү жилийн хавар загварын тайзан дээр трэнд болж байсан дугуй шил энэ жил бүсгүйчүүдийн дунд трэнд болох төлөвтэй байна. Хүрэмтэй хослуулсан үед ийм шил үнэхээр классик хэв маягийг өгдөг. 

Том дугуй шил

5 Жижиг цүнх

Дэлгүүрийн тор шиг том цүнхний үе дуусч, хэтэвч шиг жижиг цүнхний үе эхэлжээ. Хатуу арьсан материалтай жижиг гар цүнх хаана ч сайхан харагддаг. 

Жижиг цүнх

6 Романтик хэв маяг

Ханцуйтай, торон оруулгаатай, нугалаас, бүч оосор ихтэй, английн Викториа хатан хааны үеийг санагдуулам даашинзнууд үүнд орно. Илүү орчин үеийн хэв маягийг оруулъя гэвэл рок гутал, эсвэл пүүзтэй хослуулахад хангалттай.

Романтик хэв маяг

7 Могойн арьсан хээ

Оруулга нь хэдийгээр жижиг байсан ч могойн арьсан хээ таны имижэд маш том өөрчлөлтийг авчрана. Могойн арьсан цүнх хувцаслалтын ямар ч хэв маяг дээр зохицож, дэгжин хээнцэр дүр төрхийг тодруулж өгдөг.

Могойн арьсан хээ

8 Комбинзон

Хувцасны шүүгээнд тань комбинзон байдаггүй бол энэ удаа худалдаад авчихад гэмгүй. Сонгодог загварын эсвэл халаас, товчтой өдөр тутмын загварын аль нь болно.

Комбинзон

9 Тэлээ

Орчин үеийн гудамжны хувцаслалтанд нэвсгэр сул, томдсон хувцаснууд голлох байр суурийг эзэлдэг болсон. Харин тийм хэв маягаар хувцаслахдаа шуудай углачихсан мэт харагдахгүйн тулд тэлээ, бүс мэтийн нэмэлт гоёлыг ашиглах хэрэгтэй. Зурган дээрхтэй адил эрэгтэй бүсийг хүрмэн дээр зүүснээр гайхалтай дэгжин төрх гарч ирэх болно.

Тэлээ

10 Нугалаастай хувцас

Шулуун хуниас, нугалаастай хувцсыг 2019 оны голлох трэнд гэж хэлж болно. Хуниастай урт юбка нь шүүгээн дэх ямар ч цамцтай тань гайхалтай зохиж чадна. 

Нугалаастай хувцас

Эх сурвалж: СAAK.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
1
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
600073
4 эможи

keyboard_arrow_up