COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Цагаан сараар идсэн БУУЗАА хэрхэн ШИНГЭЭХ вэ?

2019 оны 2 сарын 11

Монголын үндэсний баяр болох Цагаан сар болж өнгөрлөө. Монголчууд 371 сая бууз бэлтгэж түүнийхээ 70%-ийг дөрөв хоногт иддэг гэсэн судалгаа гарсан байна. Тэгвэл энэ идсэн буузаа одоо хэрхэн шингээх вэ? Энэ талаар бэлтгэсэн бяцхан зөвөлгөөг хүргэж байна. 

Цагаан сараар идсэн буузаа хэрхэн шингээх вэ?

1Амьдралынхаа хэв маягийг өөрчил

1. Дасгал хөдөлгөөн хий

Бие хөдөлгөөнд орсноор хоол шингээлтэнд тустай байдаг. Хөдөлж эхлэхэд ходоод хурдан ажиллаж, хоол шингээлтийн процесс хурдасдаг байна. Дасгал хийх нь дараах ач тустай.

  • Өтгөн хаталтаас сэргийлдэг байна. Мөн бүдүүн гэдсэнд үлдэх "үлдэгдэл" эрс  багасдаг аж.
  • Дасгал хийснээр цусан хангамж сайжирч, булчингууд идэвхэждэг. Хоол шингээхэд туслах гөлгөр булчин ч мөн эрчимтэй хөдөлгөөнд ордог байна. 

Амьдралынхаа хэв маягийг өөрчил

2. Унтаж амар

Унтах нь хоол шингээх процессыг түргэсгэдэг байна. Их хөрвөөж унтдаг хүн хоолоо илүү хурдан шингээдэг аж. Гэхдээ хоол идсэний дараа шууд унтаж болохгүй! 2-3 цагийн дараа унтах нь тохиромжтой байдаг. Мөн зүүн тал руугаа харж унтах илүү үр дүнтэй гэсэн судалгаа ч бий.

3. Шингэн зүйл уу

Шингэн зүйл уу. Ялангуяа цэвэр ус, цай уух нь илүү үр дүнтэй. Хоол идэж байхдаа юм уу, хоол идсэний дараахан уугаарай! Шингэн зүйлс ууснаар шүлс ихээр ялгардаг ба мөн ходоодны ханыг усаар норгосноор хоол боловсруулах тогтолцоог дэмжиж өтгөн хаталтаас сэргийлдэг байна.

2 Шингэц сайтай хоол хүнс идэх

1. Ислэг ихтэй хоол хүнс идэх

Ислэг ихтэй хоол хүнс нь хурдан шингэдэг давуу талтай. Энэ төрлийн хоол идэхэд өтгөн хатах магадлал ч бага байдаг аж. Гэхдээ дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй

  • Ислэг ихтэй хоол нь ус ихээр шингээдэг тул биеийн жинг нэмдэг. Мөн та ислэг ихтэй хоол хүнс идэхдээ илүү их шингэн уух шаардлагатай.
  • Энэ төрлийн хүнс хэрэглэснээр гэдсэн дэх хий буурч, бөөлжих, суулгах зэрэг эрсдэлээс сэргийлдэг ач тустай.
  • Ислэг ихээр агуулсан хүнсний бүтээгдэхүүнүүд: Үр тариа, жимс жимсгэнэ, хүнсний ногоо, буурцаг, самар зэрэг орно.

Шингэц сайтай хоол хүнс идэх

2. Тараг уу

Тараг нь байгалийн пробиотикийн (probiotic) эх үүсвэр болдог. Пробиотик гэдэг нь хоол боловсруулалтыг дэмждэг фермент юм. Энэ дараах шинж чанаруудтай.

  • Ходоодонд байх хоол боловсруулах үүрэгтэй бактерийн өсөлтийг дэмжинэ.
  • Ходоодны цочромтгой байдлыг бууруулж, халдвараас сэргийлнэ
  • Хоол хүнс дамжин өнгөрөх хугацааг хурдасгадаг байна.

3. Цагаан гаа идэх

Хүн төрөлхтөн цагаан гааг хэдэн мянган жилийн туршид хоол шингээлтэнд тустай хэмээн ашигласаар иржээ. Хоолны ферментийг задалж, ходоодны нарийн булчинг өдөөдөг ба энэ хоол шингээх процессийг түргэсгэдэг ажээ. Хэрэв таны хоол шингэхгүй бол цагаан гаа зажлах эсвэл цагаан гаатай цай уугаад үзээрэй. 

4. Өөх тостой, шарсан хоол хүнснээс татгалз

Өөх тос ихтэй, шарсан хоол хүнс нь ходоодны шарх үүсгэх эрсдэлтэй ба энэ нь хоол боловсруулалтад шууд нөлөөлдөг. Энэ төрлийн хоол хүнс нь хоол боловсруулах үйл явцыг бүхэлд нь удаашруулдаг ба өтгөн хаталтад хүргэдэг байна. Хэрэв та боловсруулсан мах, шарсан төмс, зайрмаг, цөцгийн тос, бяслаг ихээр хэрэглэдэг бол одооноос хэрэглээгээ багасгаарай!

5. Халуун ногоотой хоолноос татгалз

Халуун ногоотой хоол нь хоолой, улаан хоолойг цочролд оруулж, хүчилтөрөгчийн дутагдалд хүргэдэг. Үүнээс гадна эдгээр хоол нь ходоод гэдэсний тэнцвэрийг алдагдуулж, хоол боловсруулалтыг удаашруулж, суулгалт болон бусад хоол боловсруулах эмгэг үүсгэдэг.

6. Сүү, сүүн бүтээгдэхүүнээ хязгаарла

Тараг нь ерөнхийдөө хоол боловсруулалтанд тустай боловч бусад төрлийн сүүн бүтээгдэхүүнүүдтэй хамт хэрэглэх нь тохиромжгүй юм. Сүүн бүтээгдэхүүнүүд нь лактозын эсэргүүцэл багатай тул хоол боловсруулах явцад саад учруулдаг байна. 

7. Махны хэрэглээгээ хязгаарлах

Мах нь хоол боловсруулах процессийг удаашруулдаг байна. Мах нь  өөхний агууламж өндөртэй тул удаан шингэдэг. Мөн төмрийн агууламж их тул өтгөн хатах магадлал нэмэгддэг аж.

3 Идэх зуршлаа өөрчил

1. Бага багаар олон удаа ид

Нэг дор хэт их идэх нь ходоодыг огцом ажиллагаанд оруулдаг эрсдэлтэй. Манайханд ялангуяа ийм төрлийн буруу зуршил ажиглагддаг. Өдөрт 5-6 удаа, 3-н цагийн зайтай бага багаар хооллох нь хамгийн зөв арга юм.

Идэх зуршлаа өөрчил2. Хоолоо сайн зажилж ид

Хоолоо сайн зажилж идсэнээр хоолны шингэц сайжирдаг байна. Хоолыг бүхлээр нь буюу дутуу зажилж идсэнээр хоол боловсруулах үйл явц удааширдаг ба хоол шингээх ашигтай бактер илүү ачаалладаг аж. Иймд цагаан сарын буузаа сайтар зажилж, яаралгүй тайван идээрэй. 

3. Хоол шингээх нэмэлт хэрэглэх

Энэ төрлийн нэмэлт нь ходоодонд байх ёстой, хоол боловсруулахад туслах ашигтай бактериудыг нэмэгдүүлдэг аж. Бидний иддэг хоол хүнсэнд энэ төрлийн бактериуд агуулагддаг ба хэрэв та хоол тэжээлээсээ хангалттай хэмжээгээр авч чадахгүй бол хоолны шингэц мууддаг байна. Тиймээс нэмэлтээр хоол шингээх бэлдмэл хэрэглээрэй. Хэрэв хэт их бууз идээд, гэдэс тань эвгүйрхээд байвал, эмийн сангаас хоол шингээх эм авч уух боломжтой. 

4. Хатуу архи

Хоол идсэний дараа бага зэргийн хатуу архи уух нь хоолны шингэцийг хурдасгадаг тустай аж. Энэ нь нэг төрлийн уусгагч бодис болж өгдөг байна. Гол нь маш бага хэмжээтэй байж л үйлчилгээ сайн байдаг. Тиймээс хэмжээгээ тааруулаарай!

Эх сурвалж: CAAK.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600063
2 эможи

keyboard_arrow_up