COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Аз үргэлж ивээдэг таван орд

2018 оны 12 сарын 10

Аз үргэлж ивээдэг таван орд

“Амандаа алтан халбага зууж төрсөн” юм шиг цаанаасаа л азтай хүмүүс байдаг. Тэднийг байнга азын тэнгэр ивээнэ. Зурхай судлал харин үүнийг төрсөн ордтой холбон тайлбарлах ажээ.

Хамгийн азтай таван орд

1. Хонь

Хонийг байнга азын тэнгэр ивээнэ. Азын тэнгэр тэдэнд л илүү хайртай юм уу гэмээр. Сугалааны тасалбар худалдаж авах гэж байгаа бол Хонины ордныхноор сонгуулж аваарай. Тэд бас мөрийтэй тоглоомд ч бас амжилт гаргана. Гэхдээ энэ ордны тоглогч мөнгөнд шунаж биш харин тоглоомондоо улайрч тоглох тохиолдолд л аз гийнэ. Тиймээс яаран томоор бооцоо тавих огт хэрэггүй шүү.

Хонины ордныхны амьдралд хүнд нөхцөл байдал үүсвэл тэдэнд туслахад бэлэн хүн маш олон гарч ирдэг. Ямар нэгэн ажил хэрэг хүссэнээр нь болохгүй байвал тэд санаагаар унахгүй, тэд өөрийгөө азтай гэдгээ сайн мэдэж байгаатай холбоотой.

2. Хилэнц

Энэ ордныхон зөв цагт зөв газраа байж чаддаг учраас юу хэрэгтэйгээ авч чаддаг улсууд. Аз нь гийсэн үйл явдал ар араасаа цувна – түүний амьдралын таатай мөчлөг удаан үргэлжилдэг. Хэрвээ хар зурвас эхэлбэл үүнд тэр бухимдаж сандрахгүй. Тэр өөртөө итгэлтэйгээр хийх ёстой зүйлээ хийсээр л байх болно.

Хилэнцийнхэн эрсдэл хүлээхээс айдаггүй, яагаад гэвэл тэд өөрийгөө азтай гэдгээ сайн мэддэг.

3. Загас

Загасны орд амьдралдаа дандаа азтай байдаг. Тэднийг хамгаалах Сахиусан тэнгэр хажууд нь байнга байгаа мэт. Тэд хүнд хэцүү байдлаас сэлээд л гарч ирж чадна, үүндээ ч сэтгэл хангалуун үлддэг. Энэ ордныхон хувийн амьдралдаа маш азтай байдаг. Хэрвээ азгүй үе таарвал удахгүй аз ирнэ л гэж хүлээх хэрэгтэй. Таныг маш таатай гэнэтийн бэлэг хүлээж байгаа.

Харамсалтай нь Загасны ордныхонд нэг салбарт амжилттай байгаа бол нөгөөд адил хэмжээний амжилт олоход хэцүү. Гэхдээ тэд бүтэлгүйтлийн өөдөөс сөрж зогсож чаддаг улс. Өөрийн гэсэн эзлэх байр сууриа баттай олж чадах ажээ.

4. Арслан

Арслангийнхан алдар хүнд, мөнгө болон хүндэтгэлд дуртай. Хамгийн гол нь, хэрвээ тэд энэ бүхнийг олж авахыг хүсвэл амархан чадна. Тэд эрсдэл хүлээх чадвартай, өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэхийн тулд юуг ч даван гарна. Заримдаа ялагдах хүлээхэд бэлэн байдаг улсууд.

Тэд сайхан хүмүүстэй учирдаг азтай. Тэднийг дэмжиж туслах хүн хажууд нь байнга байх ажээ. Бас эрхлүүлж хайрлах хүн ч цөөнгүй бий.

5. Үхэр

Үхрийнхний аз – цаанаасаа бүр төрөлхийн юм шиг. Азтай тохиолдол яг л зориудаар бэлдэж хөлөн доор нь цацсан мэт. Харамсалтай нь тэд өөрсдөө зарим нэгийг нь анзааралгүй орхидог. Тэдэнд ашигтай санал байнга тавьдаг. Хэрвээ саналыг тэд зөв ашиглаж чадвал овоо хөрөнгө хуримтлуулж чадах ажээ.

Азын тэнгэр ивээх сайхан. Гэхдээ бидний амжилт өөрсдийн маань гарт байдаг гэдгийг мартаж болохгүй. Хэрвээ юу ч хийхгүй байвал хариуд нь юу ч авахгүй. Үүнд та ямар ордонд төрсөн нь огт хамаагүй. Тэгэхээр од эрхэсийн байрлалд найдаад гараа хумхин суух хэрэггүй гэж зөвлөмөөр байна. 

Эх сурвалж: www.undesten.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
1
598044
5 эможи

keyboard_arrow_up