COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ажлын ярилцлагад хар өнгийн хувцас өмсвөл тэнцэх магадлал өндөр байдаг

2018 оны 12 сарын 07

Ажлын ярилцлагад хар өнгийн хувцас өмсвөл тэнцэх магадлал өндөр байдаг!Ажлын ярилцлагадаа сэтгэл гарган бэлдэх нь таны ажил олгогчдоо таалагдах бас нэгэн хүчин зүйл болж байдаг. Гадаад байдлаас илүү чадамж чухал гэдгийг хүн бүр мэддэг ч ямар ч хүн таны сэтгэлийг түрүүлж харж чадахгүй шүү дээ. Тиймээс хувцсаар нь угтаж, ухаанаар нь үддэг гэдэг үгийг сайтар ойлгож ажлын ярилцлагадаа юу өмсөхдөө онцгой анхаарч байх хэрэгтэй. Учир нь ажил олгогчдын 80 хувь нь гадаад үзэмжийг хамгийн их анхаардаг болохыг АНУ-ын Кембрижийн их сургуулийн судалгаа тогтоожээ. 

Хэрэв та тухайн ажилд үнэхээр орох хүсэлтэй л байгаа бол өөрийн бодож байгаагаасаа ямагт нэг алхам илүү сэтгэж хувцаслахыг зориорой. Энэ нь таны тухайн компанийг хүндлэх хүндлэл, ажилд орох чин хүсэл зэргийг шууд бусаар илтгэн харуулах болно.

Хэрэв та юу өмсөхөө шийдэж чадахгүй байгаа бол энгийн классик, бизнес загварын хослол өмсөж болох юм. Гэхдээ дан сорочкин цамцан дээр зангиа зүүгээд оччихож болохгүй. Тэглээ гээд бие барьсан, бариу хувцас өмсөх нь бүр ч тохиромжгүй. Тиймээс хамгийн чухал нь та өөрт эвтэйхэн хэрнээ нөхцөл байдалд тохируулж хувцаслах хэрэгтэй.

Хар өнгө

"SmartRecruiters" судалгааны байгууллага ажилд шинээр орж буй 180 хүмүүсийн дунд судалгаа хийсний үр дүнд тэдний 70 гаруй хувь нь ярилцлагын үеэр хар хувцастай байсныг тогтоосон байна. Учир нь хар өнгө нь таныг илүү загварлаг, шийдэмгий, тогтвортой харагдуулдаг байна.

Малгай өмсөхгүй байх

Ямар ч хүнтэй уулзах байсан малгайгаа тайлахгүй байх нь хамгийн бүдүүлэг үйлдэл юм. Тиймээс ажил олгогч таныг малгайтай ирснийг харах л юм бол та ажилд орох боломжоо алдсан гэдэгтээ итгэлтэй байж болно.

Өөрт таарсан хувцас өмсөх 

Найзынхаа гоё хувцсыг гуйж өмсөөд ажлын ярилцлагад орж болох ч танд таараагүй аль эсвэл зарим нэг газраараа хатгах, холгох зэрэг зүйлс мэдрэгдэж байвал та өөрийн мэдэлгүй өөртөө итгэлгүй болж тавгүйтэж эхэлнэ. Тиймээс ямар ч тохиолдолд өөрт таарсан хувцас л өмсөх хэрэгтэй. Томдуулж эсвэл багадуулж болохгүй. 

Гял цал хувцас өмсөхгүй байх 

Энэ тохиолдолд ажил олгогч таныг биш таны хувцсыг илүү анхаарах бөгөөд ярилцлага дууссан хойно таны царайг бус хувцсыг тань илүү санах болно. 

Сонин, хачин зангиа зүүх 

Та үүнийг магадгүй өөрийгөө илэрхийлэх бас нэгэн илэрхийлэл гэж бодож байгаа бол энэ бодлоо хаях хэрэгтэй. Учир нь таны тийм зангиаг харсан ажил олгогчид таныг ажил хэрэгч нэгэн биш гэж бодох болно. 

Гоёл чимэглэлийн зүйлсийг бүү хэтрүүлээрэй 

Хэт их гоёл чимэглэл нь мөн л ямар ч хүнийг ажил хэрэгч бус аливаа зүйлд хөнгөн, хийсвэр ханддаг мэт сэтгэгдэл төрүүлэх болно.

Эх сурвалж: CAAK.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597976
0 эможи

keyboard_arrow_up