COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Амралтын өдрөөрөө гарын доорх материалаар амтат хоол хийх хялбар аргууд

2018 оны 12 сарын 08

Өдрийн хоолондоо юу идэж байгаагаас өдрийн турш эрч хүчтэй байх эсэх тань шалтгаална. Паста, котлет, шарсан тахиа гэх мэт хоолыг өдрийн хоолондоо идмээр байв ч, өндөр үнэтэй дээд зэрэглэлийн хүнсний ногоо байхгүй учраас бүтэхгүй хэмээн бодож байна уу? Тэгвэл бид та бүхэндээ гарын доорх материалаар хэрхэн амтат зоог хийх хялбар аргуудыг хүргэж байна.

Гарын доорх материалаар амтат хоол хийх хялбар аргууд

1. Лаазалсан загасны махтай паста

Гоймон нь хямд хэрнээ нэлээд өл дардаг хоол билээ. Тиймээс амтат паста хийхийн тулд гоймон болон туна загастай лаазалсан мах байхад л хангалттай. Мөн бага зэрэг амтлаг болгохын тулд улаан лооль, хатаасан ногоо зэргийг нэмж болно. Ингээд амтат паста бэлэн боллоо.

Image result for загасны махтай паста

2. Өндөгтэй талх
Талх болон өндөг байхад амтат өглөөний зоог бэлэн болно. Чихэргүй өндөгтэй талхыг шарсны дараа шөлтэй хоолтой хамт идэх боломжтой. Эсвэл шар айрагны даруулга болгон ашиглаж болно.

3. Ногооны котлет

Төмс эсвэл хулуугаар хийсэн котлет нь бас л амттай сайхан хоол ажээ. Төмс, сонгино, өндөг, сармис байхад л хангалттай. Гэхдээ төмсөө хэтэрхий нухах хэрэггүй бөгөөд том үрэгч дээр үрж хийхэд тохиромжтой. Үүнээс гадна хулуу, луувангаар хийж болно. Харин хэрвээ та ургамлын тосгүй шарж сурвал амттай эрүүл мэндэд тустай төдийгүй дэглэм барьж буй хүмүүст нэн тохиромжтой.

4. Брускетта

Өөрийн гараар пицца хийх нь нэлээд ажиллагаа шаардах бөгөөд өндөр үнэтэй болох болов уу. Гэхдээ амтат хачир хийхийг хүсвэлл брускетта хийх боломжтой. Өөрөөр хэлбэл: өндөгтэй шарсан талхан дээр сармис түрхэж, дээрээс нь улаан лооль тавина. Хямдхан бас амттай. Мөн бага зэргийн гахайн мах мөөг тавьсан ч болно.

5. Алим зөгийн балтай флан
Энэхүү амттаныг хийхийн тулд өндөг, зөгийн бал, алим байхад л хангалттай. Алимаа утаж, хальсийг нь хуулаад өндөг болон зөгийн балтай хутгах хэрэгтэй. Ингээд шарах шүүгээнд хийнэ. 30 минутын дараа амттан бэлэн боллоо.

6. Фритатта

Заримдаа фритаттанд мах, хиам, зайдас нэмж болно. Илүү сайхан амттай болгохын тулд хүнсний ногоогоо хийхдээ усыг нь сайн шүүх хэрэгтэй бөгөөд хайруулын тавганд эхлээд өндгөө хийж, дараа нь улаан лооль, өргөст хэмх зэргийг тавих бөгөөд бүгд болсны дараа бяслаг нэмээрэй.

 

Эх сурвалж: caak.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597966
2 эможи

Алтансарнай
2019-04-13 19:23
их баяртай байна
keyboard_arrow_up