COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Өвөл болохоос өмнө машиндаа хийх шаардлагатай таван үйлчилгээ

2018 оны 11 сарын 14

Arslan.mn

1.ДУГУЙНЫХАА ХИЙГ ШАЛГАХ

Учир нь цаг агаар хүйтэнрүү шилжих тусам дугуй нь дахь агаар хөлдөж дугуй хийгээ алдах боломж илүү бүрддэг байна. Та өөрийн дугуйны хийг яаг ямар төвшинд байх ёстойг сайн хэлж мэдэхгүй байгаа бол жолоочийн хаалган талд хэмжүүр нь байдаг.

Мөн хүйтний улиралд бараг л хийгээ алддаггүй онцгой төрлийн дугуйнууд байдаг. Гэхдээ танд гэж хэлэхэд зүгээр л улирал бүрд дугуйгаа шалгуулж, өвөл, зуныхаа дугуйг тогтмол сольж байх юм бол танд ямар ч асуудал гарахгүй бөгөөд заавал хийгээ алддаггүй дугуй авах ч хэрэг байхгүй.

2.БАТЕРЕЙГЭЭ ШАЛГУУЛСАН УУ?

Яг л дугуйны адил батарей ч гэсэн хүйтэн температурт илүү хурдан дуусдаг. Тэгэхээр та чанартай батарей хэрэглэх нь чухал ач холбогдолтой юм. Мэргэжлийн хүн дээр очиж батарейн хүчин чадал, амийг шалгуулаад авахад гэмгүй.

Мөн өвлийн турш дулаан хучлага, граштай нөхөрлөх хэрэгтэй. Эс бөгөөс машин тань ойр ойрхон эвдэрч, гэмтэх болно.

3.САЛХИНЫ ШИЛ, ЦОНХ НЬ ДЭЭР ХАГАРХАЙ БАЙГАА ЭСЭХИЙГ ШАЛГА

Хэрвээ таны машины цонх, салхины шил нь дээр хагархай байгаа бол засуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол хүйтэн болоход уг хагархай улам л томорно уу гэхээс дээрдэхгүй. Хүсвэл та өөрөө ч тэр хагархайг нь засчхаж болно шүү дээ. Харин асар том болж нэмэгдсэний дараа их хэмжээний мөнгө төлж засуулах ёстой болно.

4.МАШИНДАА ХАМГААЛАГЧ ТҮРХҮҮЛЭХ

Эхний цас орж цас, мөс таны машиныг бүрхэхээс өмнө хамгаалалт түрхүүлэх нь маш чухал байдаг. Мөн халтираанаас болж зам дээр давс цацдаг, тэгвэл тэр давс таныг халтирч, гулгахаас хамгаалах ч нөгөөтээгүүр машиныг тань бага багаар иддэг билээ. Тиймээс л хамгаалагч бүрхүүл нь таны машиныг бүх талаараа өвлийн хахир хүйтэн, шорвог байдгаас хамгаална.

5.ТООРМОСНЫ БОЛОН БУСАД ГЭРЛҮҮДИЙГ ШАЛГАХ

Өвөл л тааралддаг зузаан цас, мананг эсэн мэнд давахын тулд бусад жолооч болон өөртөө зориулж бүх гэрлээ шалгуулж янзлуулсан байх шаардлагатай.

Эх сурвалж: www.hehe.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
597107
3 эможи

keyboard_arrow_up