COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Оройн буруу хооллолт болон нойргүйдлээс үүдэлтэй жингийн илүүдэлтэй хэрхэн тэмцэх вэ?

2018 оны 11 сарын 07

Arslan.mn

Яагаад нойргүйдэл үүсдэг вэ?
Нүдний торлог бүрхэвчид тусах гэрлийн хэмжээ багассанаар өнчин тархинд боловсруулагддаг мелотонин дааврын цусан дахь хэмжээ нэмэгдэж бидэнд тайван нойрсож амрах нөхцөлийг бүрдүүлдэг. Нойргүйдэх нь өдөр болон шөнийн байгалийн гэрлийн хэмжээ солигдох жам ёсны байдал зөрчигдөн мелатонины ялгарлын хэмжээ багассанаар үүсдэг. Тиймээс нойрны дэглэмээ хэвийн болгохын тулд зурагт болон бидний орчин тойрон дахь гэрэл гаргаж буй бүх төхөөрөмжүүдийг унтраан, хөшгөө мөн хаах шаардлагатай. Энгийнээр хэлбэл нүдний торлог бүрхэвчид тусах гэрлийн хэмжээг багасгах хэрэгтэй гэсэн үг юм.

Нойргүйдэл жин нэмэхэд нөлөөлдөг
Дутуу нойртой хонох, унтаа сэрүүний хооронд хөрвөөж унтах нь жин нэмэхэд шууд нөлөөлдгийг хүмүүс тэр бүр анзаардаггүй. Нойргүйдэл бол жин нэмэх нэг гол шалтгаан юм. Нойргүйдсэнээр бие махбодийн дааврын тэнцвэр алдагддаг. Ингэснээр шөнө, оройн цагаар олон төрлийн хоолыг их хэмжээгээр идэх дуршлыг бий болгон, энэ нь жингийн илүүдэлд хүргэдэг. Илүүдэл жинтэй хүмүүсийн 25 хувь нь оройны хоолны дараа зууш идэх зуршилтай байдгийг эрдэмтэд аль хэдийн судлаад тогтоосон. Оройн хоолны дараа зууш идэх үедээ хүмүүс ихэвчлэн буруу зууш сонгож их хэмжээний сахар, өөх тосыг биедээ хуримтлуулдаг, улмаар таргалалт үүсгэдэг. Олон тооны судалгаанаас харахад дутуу нойртой явдаг хүмүүс өдөрт дунджаар 300 ккл илүү илчлэг “иддэг” гэсэн тооцоо бий.

Нойрондоо муу хүмүүс орой их өлсдөг
Нойрны хэвийн дэглэм алдагдсан үед хэт оройн цагаар хоол идэхэд нөлөөлдөг бас нэгэн хүчин зүйл нь хүчтэй өлсөх мэдрэмж юм. Мэдээж ийм мэдрэмж төрснөөр таны идэх хоолны хэмжээ ихсэх нь гарцаагүй. Учир нь нойргүйдэлтэй хүний цусанд хоолны дуршил болон өлсөх мэдрэмжид шууд нөлөөлдөг грелин хэмээх дааврын түвшин нэмэгдсэн байдаг. Нойр муутай хонох нь өөхний эсэд бий болдог лептин дааврын хэмжээг бууруулдаг юм. Энэ даавар дутагдсанаар хоол хүнсийг их хэмжээгээр идэх дуршил нэмэгддэг. Өөрөөр хэлбэл нойр муутай хоносноос болж грелиний түвшин нэмэгдэж, лептиний түвшин буурсан бол өлсөх мэдрэмж ихсэж, жин нэмэгдэх нь бараг л тодорхой гэсэн үг.

Оройн хоол, зуушийг хэрхэн сонгох вэ?
Оройн хоол (дунджаар 18:00-19:00 цагийн үед) өдөрт зарцуулсан их хэмжээний илчлэгийг нөхөх, биеийн алжаал ядаргааг тайлах зорилгоор унтахаас дор хаяж 3-4 цагийн өмнө идэх хэрэгтэй. Оройн хоолны илчлэг 300-400 ккал-аас илүүгүй, хөнгөн, шингэц сайтай, сүү, ногоо, буурцаг, өндгөөр хийсэн хоолыг ихэвчлэн хэрэглэвэл зохимжтой.

 

Эх сурвалж: http://goolingoo.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597017
3 эможи

keyboard_arrow_up