COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

МЭДҮҮШТЭЙ: Үр бүтээлтэй ажиллах 10 АЛХАМ

2018 оны 11 сарын 07

Arslan.mn

 Хурдтай хувьсан өөрчлөгдөж буй өнөө үед цагийг үр дүнтэй ашиглах нь чухал чадваруудын нэгт тооцогдох болсон. Нөгөөтэйгүүр цагийн менежментийг хэвшүүлэх зөв дадлыг бий болгосноор чадварлаг “цагийн менежер” болоход тань туслах 10 алхмыг хүргэж байна.

1.Технологийг ашигла

Эргэн тойронд эмх замбараагүй, чимээ шуугиантай байхад та хэзээ ч үр бүтээлтэй ажиллаж чадахгүй.  Иймд таны эргэн тойронд буй замбараагүй хөглөрсөн цаас, янз бүрийн зүйлс тэмдэглэсэн стикерүүдээсээ яг одоо салж, технологийг сонго. Олон төрлийн аппликейшн, программууд танд энгийн хялбар аргаар тэмдэглэл хөтлөх, ажлаа төлөвлөх боломжийг олгоно. Түүнчлэн аппликейшн нь хийх зүйлсийн жагсаалт, календарьчилсан төлөвлөгөө,  хадгалсан дугаарууд гэх мэт олон төрлийн мэдээллийг нэгэн зэрэг хадгалдаг.

2.И-мэйл, месеежүүдээ цэгцэл

Цаг тутам өөрийн и-мэйл хаяг,  мессежээ  шалгах нь  ажилдаа төвлөрөх байдлыг багасгаж,   ажлын бүтээмж , бүтээлч  байдлыг алдагдуулдаг.  Иймд ирсэн мессеж, и-мэйлүүдээ бүлэглэж өдөрт 3-4 удаа л шалгах дадлыг өөртөө бий болгоорой.

3.Нэг-тогшилт

И-мэйл, захидал, нэхэмжлэх, мессеж, дуут мессеж гэх зэрэг зүйлсийг зөвхөн нэг тогшоод л устга. Дахин дахин ирсэн зүйлсээ орж шалгаж цагаа бүү алдаарай.

4.Цаг үрдэг зүйлсээс татгалзах

Нийгмийн сүлжээ,  шар хуудаснуудаар  зочлох, хэрэгцээгүй олон төрлийн уулзалтад очих, хийсэн зүйлсээ дахин дахин шалгах, хэрэгцээгүй зүйлсийн талаар бусадтай чатлах зэрэг нь таны ажлыг удаашруулж, цагаас тань хумсалж байдаг.  Үүний оронд ажлаа урагшлуулах, ур чадвараа дээшлүүлэх зүйлсэд анхаарлаа төвлөрүүлж, сатааруулагчдаас зайлсхийгээрэй.

5.Тогтмол, бага хэмжээний завсарлага авах

Завгүй ажлын хажуугаар өөрийн оюун бодлыг цэгцлэх, хөлөө амраах хэсэгхэн завсарлагыг авч байх хэрэгтэй.  Ердөө 5- 10 минут л ширээнээс өндийж амсхий! Хэрэв боломжтой бол гадагшаа гарч алх, аль эсвэл шатаар дээш доош алх эсвэл дасгал хий. Мөн ярилцахад таатай байдаг хүнтэйгээ ярилц. Ус уу.  Жимс, ногоо гэх мэт эрүүл амттан ид. Хэсэгхэн хугацаанд л ажлаасаа хөндийрөхөд таны бие амарч, сэтгэл санаа тайвширч сэргэсэн байхыг мэдэрнэ. Тэр ч бүү хэл гэртээ харихад урьдынхаасаа илүү сэргэлэн цовоо байх болно.

6.Бусдад даатга

Та бүх зүйлийг хийх албагүй. Таны ажлыг хийх чадвартай хүмүүст зарим ажлаа даатгаад, өөрийгөө бусад ажилдаа нөөцөлж сур. Ингэхийн тулд бусдад даатгаж болохыг ажлыг ангил. Энэ нь танд чухал ажилдаа илүү анхаарах боломжийг олгоод зогсохгүй хамтрагчдаа хөгжүүлэх гарцыг давхар бий болгоно.

7.Үгүй гэж хэлж сур

Цагаа тулахаар энэ дөрвөн үсгийг эвлүүлж хэлэх тун хэцүү байдаг. Хэрэв хэн нэгэн таны хүсээгүй, танд хамааралгүй зүйлийг хийхийг гуйвал шууд эелдгээр татгалз. Үгүй гэж хэлж сурснаар хийхийг хүсээгүй зүйлдээ цаг гаргаж, өөрөө өөртөө “шийтгэл” оногдуулахаас таныг хамгаална.

8.Төгс байх гэж хичээх хэрэггүй

Та заримдаа төгс байхыг хичээдэг бол энэ тийм ч чухал зүйл биш гэдгийг хэлье. Төгс байх гэж хэтэрхий их хичээх нь ихэнх тохиолдолд хамт олны дунд таны харилцааг муутгаж, үр бүтээлтэй байдлыг сулруулж, стресс, уур бухимдал зэрэг сөрөг энергийг бий болгодог. Амжилтад хүрсэн хүмүүс төгс байдлаас илүү хийж буй ажилдаа сэтгэл хангалуун байхыг чухалчилдаг нь ийм учиртай.

9.Бусдаас тусламж хүс

Зарим үед ажилдаа дарагдаж, стрессдэх үе бидэнд тохиодог. Ийм үед  чимээгүй шаналахын оронд мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах нь илүү ухаалаг сонголт болно. Хэрэв ажил дээр тань сэтгэл зүйч байдаг бол түүн дээр оч, эсвэл ментортойгоо зөвлө. Ямар ч асуудлыг шийдэлгүй удаан хугацаагаар явбал таны бие болоод сэтгэлзүйд сөргөөр нөлөөлнө гэдгийг санаж яваарай. Хүн бүхэнд асуудал байдаг, та ганцаараа шаналаад байгаа юм шүү дээ. Иймд хэрэгтэй үед бусдаас тусламж хүсч, тэдний дэмжлэгийг авч сур!

10.Хөгжим сонс

Хөгжим бидэнд эрч хүч, урам зориг, онгод хайрладаг гэдэгтэй маргах хүн цөөн биз ээ. Эрдэмтэд чимээ шуугиан хүний бүтээмж, идэвхийг  бууруулдаг гэж үздэг ч зохистой хэмжээнд сонсвол эсрэгээрээ бүтээмжийг нэмэгдүүлдэг аж.

Эх сурвалж: dglproject.com
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597005
0 эможи

keyboard_arrow_up